Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Түгжмээргүй байна

бичсэн: ulaankaa, 2013-10-21, 19:06
Гадаа гарахаас халширна
Хүйтэн бас
Цас үсчин байна гэнэ
Хаалгаа нээмээргүй байна

Сэтгэлээ илчлэхээс эмээнэ
Намайг таниагүй бас
Зүрх минь хөлдүү гэнэ
Сэтгэлээ түгжмээргүй байна


Би аавын охин

бичсэн: ulaankaa, 2013-10-15, 22:53
Эмээгийн сүүтэй хормойноос
Зүүгдэн өсөж
 Хүн төлөвшил олсон
Би хөдөөний хүүхэд

Эцгийн монгол гуталыг
Түшин хөлд орж
Газар дэлхий дээр босож тэнцсэн
Би аавын охин










Тэр эмэгтэй

бичсэн: ulaankaa, 2013-10-11, 18:44
Амь-ны минь,
Аз жаргалын минь,
Анхны сүүн мөр
Тэр эмэгтэйн энгэр дээр гарсан

Тэр эмэгтэйн амьдралын мөр
Миний зүрхэн дээр
Мөнхөд гардаг

Тэр эмэгтэйн нэрийг
ЭЭЖ гэдэг

Мөрийг минь илбээд

бичсэн: ulaankaa, 2013-10-10, 21:05

Онгон шаргал талын

Явган салхи чи

Үсээр минь наадаад завгүй

 

Орой үгүй тэнгэрийн

Дуншаа бороо чи

Мөрийг минь илбээд завгүй

 

Нүцгэн цагаан улиасны

Сүүлчийн навчис чи

Сэтгэлийг минь татаад завгүй

 

Цэлхэрсэн бүгээн өглөөний

Норсон болжмор

Харцыг минь татаад завгүй

 

Атгахан тархиндаа

Хүсэмжит ертөнцийг бүтээгээд

Би  ч өөрөө завгүй


...

Өвлийн чимээг түгээлээ

бичсэн: ulaankaa, 2013-10-09, 16:46


Өмнө минь борооны дусал унана

Уулын орой дээр цасны ширхэг цайрна

 

Нойтон модод

Навчсаа гөвхөө мартаад

Норсон мөчиртөө

Цасны тухай сануулна


Ай намар цаг чи

Сүүлчийн бороо

Анхны цаснаар

Сүүмгэр саарал

Өвлийн чимээг түгээлээ


Нэг өдөр би...

бичсэн: ulaankaa, 2013-10-05, 17:33

Нэг өдөр би нисэж үгүйрхийг хүснэ

Нэрнээсээ өөр юу ч үгүй хоосон ниснэ

Үсээ хайчлаад дэлхий дээр үлдээнэ

Өд шиг хийсээд сарнин алга болно биз

 

Харанхуй, хана, хашлагыг

Далавчаараа зүсээд гарна

Гэмтсэн ч хагаагүй ээ би уйлахгүй

Гэрэл гэгээрүү одож байгаа юм чинь

 

Хувь тавьлан, хүүрнэсэн хэдэн шүлгээ

Хувьхай цагаан цаасан дээр

Дүрс болгон үлдээнэ

Тайлбаргүйгээр үлдэгсэд түүнийг харж

Тайлагдаагүй нэгэн ертөнцийн өнгө үнэртэй танилцаг

 

Нэг өдөр би

Нисэж үгүйрхийг хүснэ


...

Тэр навчис

бичсэн: ulaankaa, 2013-10-04, 10:33
Навчис хөглөрсөн гудамжаар
Ганцаараа алхаж явна
Хүйтэн оройн хөгөнд
Хөх бочихсон байсан...
...Тэр навчис


Сэрчигнэн хуйсангах салхи НАМАР
Шарлан ойчих навчис НАМАР
Сажлан алхах би НАМАР

Би намар
Тэр намар
Тэр бид хоёрын учрал
Намрын навчис






364

бичсэн: ulaankaa, 2013-09-30, 21:18
Гурван зуун жаран дөрвөн хоног
Зүрхний цохилтын тоогоор
Хайр урссан

Би худлаа хэлээгүй

Гурван зуун жаран дөрвөн хоног
Өөрөө өөрийнхөө зүрхийг
Хүлээлтээрээ нөхсөн

Би чамд хэлээгүй

Гурван зуун жаран дөрвөн хоног
Нэг л бодлоо
Сормуусандаа шингээсэн

Би чамд  итгээгүй

Гурван зуун жаран зургаа дахь хоног
Нүдэнд минь байгаа
Чиний дүрс ширгэж алга болно

Би өөрөө хүсээгүй

Гурван зуун жаран таван хоногийн өмнө
Чиний харц миний сэтгэлд
Сүнс шиг шиг шигдчихсэн

Маргааш тэр өдөр ирнэ

Би чамайг мартаагүй

...

мэдрэх юмсан

бичсэн: ulaankaa, 2013-08-31, 22:30

АЛТАЙН ӨНДӨР УУЛСЫНХАА ХӨХ САЛХИНД АЛГАДУУЛЖ НЭГ САЙХАН СЭРГЭХ ЮМСАН.

ААВЫНХАА  АЛТАН ГАЗАРТ  ХӨЛ ХҮРГЭХГҮЙ МӨРГӨЖ СЭТГЭЛЭЭ ОНГОЙТОЛ НЭГ САЙХАН УЙЛАХ ЮМСАН


Миний ертөнцөд хүний гэсэн юу ч үгүй

бичсэн: ulaankaa, 2013-08-20, 13:17

Тэнгэрийн хязгаар тэнгисийн ёроолоор

Нүдээ аниад, дуртай уйтгарт дуугаа аялаад

Зөвхөн ганцаархнаа, зүрхээ дараад зугаалах

Энэ ганцхан Миний мөрөөдөл...МИНИЙХ

Би л ингэж мөрөөдөж чаддаг

Мөрөөдөл биелсэн

 

Сэтгэл намайг хэнрүү дагуулна

Түүн дээр очоод, жижигхэн нүдээрээ цоо ширтээд

Зүрхээ, үгээ, инээдээ, нулимсаа, биеэ өгөх

Энэ ганцхан миний хүсэл...МИНИЙХ

Би л ингэж хүсэж чадна

Хүсэл биелсэн

 

Чимээгүйн ертөнцдөө бодолтойгоо янаглаад

Өөрийнхөө чихэнд ч биш, хэн нэгний үгэнд ч биш

Зөвхөн өөрийнхөөрөө нүцгэн үнэнд гуйлгачин болсон ч итгэж шүтэх

Энэ ганцхан миний бодол... МИНИЙХ

Би л ингэж бодож чадна

Бодол биел...