Тэнгэрийн хязгаар тэнгисийн ёроолоор
Нүдээ аниад, дуртай уйтгарт дуугаа аялаад
Зөвхөн ганцаархнаа, зүрхээ дараад зугаалах
Энэ ганцхан Миний мөрөөдөл...МИНИЙХ
Би л ингэж мөрөөдөж чаддаг
Мөрөөдөл биелсэн
Сэтгэл намайг хэнрүү дагуулна
Түүн дээр очоод, жижигхэн нүдээрээ цоо ширтээд
Зүрхээ, үгээ, инээдээ, нулимсаа, биеэ өгөх
Энэ ганцхан миний хүсэл...МИНИЙХ
Би л ингэж хүсэж чадна
Хүсэл биелсэн
Чимээгүйн ертөнцдөө бодолтойгоо янаглаад
Өөрийнхөө чихэнд ч биш, хэн нэгний үгэнд ч биш
Зөвхөн өөрийнхөөрөө нүцгэн үнэнд гуйлгачин болсон ч итгэж шүтэх
Энэ ганцхан миний бодол... МИНИЙХ
Би л ингэж бодож чадна
Бодол биелсэн
Өнөөдөр ч, өнгөрч талийж одсон ч
Миний бүхнийг хэн ч өөрчлөхгүй
МИНИЙХ
Миний ертөнцөд хүний гэсэн юу ч үгүй
https://www.youtube.com/watch?v=3DGf00VhtAw&list=RD02QXwPUYU8rTI
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих