Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Шаазгай шиг суумаар

бичсэн: ulaankaa, 2013-08-17, 11:02
Төрмөл биен дахь
Өргөмөл санаа
Түүнийг үзэн ядаж зугатмаар

Төөрсөн бодол
Түгжээгүй цэцэрхэл
Түүнээс нүд буруулаад
Шаазгай шиг суумаар

Яндангийн дотор шиг сэтгэл
Яагаад ч дулаацхааргүй цогцос
Авсанд орсон нэр хүнднээс ч дор
Арзайсан инээмсэглэлтэй хүн сүрэг

Хар саарал нөмрөг мэт

бичсэн: ulaankaa, 2013-08-14, 17:54

Хугархай зүүний эрэлд таягаа тулан бэдрэх

Хувцас муутайхан эмгэнийг хаа нэгтээ харсан шиг...

Хар дарсан зүүднээсээ сэрж чадахгүй тонгочих шиг

Хар саарал нөмрөг мэт чив чимээгүй өдөр

 

Бүрхэг бүүдгэр өдрийн гүн саарал өнгөнөөс

Би юугаа эрээд уусан нозоорч живнэм бэ

Үүлний цаана байгаа гэрэл гэгээний өнгөрүү

Өндийж өлийж ч харалгүйгээр нүдээ дараад суунам


...

Чамд зориулсан өөрийнхөө төлөө

бичсэн: ulaankaa, 2013-08-05, 19:25
Чи миний харцанд шингэсэн
Бурхан болохоор
Ганцаараа байсан ч
Айхгүйгээр би
Нүдээ аниад унтаж чадна

Чи миний хайранд шингэсэн
Гал болохоор
Гадаа хүйтэн байсан ч
Даарахгүйгээр би
Чамайг хүлээж чадна

Чи миний зүрхэнд шингэсэн
Мөрөөдөл учираас
Уулзахгүй удсан  ч
Уйдахгүйгээр би
Амьдарч чадна

Чи миний аманд шингэсэн
Тарни болохоор
Хэний ч өмнө
Эмээхгүйгээр би 
Нэрийг чинь дурсаж чадна

Чи миний дурлал болохоор
Чамд зориулсан өөрийнхөө төлөө
Бүхнийг хийж чадна

...

Би харамч

бичсэн: ulaankaa, 2013-08-03, 22:37

Хамгийн сайхан сэтгэл

Хагарч унах вий гэсэндээ

Миний сэтгэл

Хуурмаг инээмсэглэлд харамч

 

Хамгийн үнэн үг

Хайлж урсах вий гэсэндээ

Миний бодол

Үгэндээ харамч

 

Хамгийн сайхан хайр

Хатаж хорчийх вий гэсэндээ

Миний зүрх

Итгэлд харамч

 

Би харамч

Бичиг үсэггүй

Цагаан цаас шиг

Ганцаардхаараа

Бүр илүү харамч болдог


Байсан

бичсэн: ulaankaa, 2013-06-30, 22:57
Байсан...
Бас л надаас явчихсан...
Иргэж хэн ч ирээгүй...
Дахиж хэн ч битгий ирээсэй...

Байсан...
Би ганцаараа байсан
Энэ чигээрээ
Байсан шигээ
Ганцаараа л баймаар байна

Нэмэр алга

бичсэн: ulaankaa, 2013-06-30, 18:41

Жигтэйхэн их жиндсэндээ

Үүдээ хаалаа

Жийргэвч хэдрэг нөмрөөд

Элгээ тэврээд суулаа

 

...нэмэр алга

 

Жижигхээн зүрх харин

Цээжний гүнээс

“Мөсөн сэтгэлийн чинь гүнд

Жиндэж хөлдөж гүйцлээ

Мөрөн дээрх хэдрэгээ хаяад

Зүрх сэтгэлрүүгээ өндий” гэж шивнэлээ



Баахан баахан харамсав

бичсэн: ulaankaa, 2013-06-25, 18:11
 Амьдрал зогсож 
Би өөрөө мартагдсан 
Арав түүнээс ч илүү
Хэдэн өдөр өнгөрөв

Тархиа би  
Нэг бүрчлэн ухав
Таллаж тамлаад өнгөрүүлсэн
Цаг хугацаандаа харамсав

Аянга шиг гялбаад өнгөрсөн
Алтан мөнгөн өдрүүдийнхээ хойноос
Бэлэвсэрч үлдсэн бүсгүй шиг л
Баахан баахан харамсав

бороо ороогүй

бичсэн: ulaankaa, 2013-05-27, 17:31

Чиний араас уйлж суухад
Хамтдаа урсах гэж бороо ороогүй

Чамайг санаад ганцаардаж суухад ч
Хань болох гэж бороо ороогүй

Хуйсганах салхинд алгадуулан

Хүнд алхаагаа чихаруулан алхахад ч

Чийглэж зөөлрүүлэх гэж бороо ерөөсөө ороогүй

 

Харин одоо

Чиний явсан мөрийг баллах гэж

Бороо орж байна

Чиний хэлсэн үгийн сэтгэлээс минь угаах гэж

Бороо орж байна

Чамтай болзсон өдрүүдийг

Сүүлийн удаа сануулах гэж

Бороо орж байна

 

Чиний сэтгэл яг энэ цас бас бороо шиг

Цагаан бас хар байсан

Чиний инээд

Чийг ханхалуулсан энэ өдөр шиг

Ялдамхан бас дурламаар байсан

Чиний үлдээсэн сэтгэл харин

Энэ цас бас бороо шиг

Маргааш гэхэд л а...

Бороо бас Цас

бичсэн: ulaankaa, 2013-05-27, 16:10

Нортол асгарсан бороо

Нойтон цасанд хувирна

Ертөнцөөс ангид хүн сэтгэлийн

Ердөө л нэгэн нуугдмал санаа

 

Цас орно

Бороо асгарна

Цас бороо орно

Цахир цагаан өдөр

 

Дээвэр болж хурсан үүл

Дээвэргүй дэлхийн

Хилэнцийг арилгах гэж

Дээрээс бороо цасаа урсгана

 

Бороо асгарна

Цас орно

Бороо цас холилдоно

Бараан саарал өдөр


Миний хайр

бичсэн: ulaankaa, 2013-05-20, 19:06
 Миний хайр
Ойрхон мөртлөө хол

Миний хайр
Нууцхан  мөртлөө дэндүү ил

Миний хайр 
Жинхэнэ мөртлөө шал худлаа

Миний хайр
Дүүрэн мөртлөө бас л хоосон

Миний хайр 
Дуугүй мөртлөө дэндүү чанга

Миний хайр
Дундаршгүй мөртлөө итгэж боломгүй


Миний хайр
Жаргалтай боловч зовлонгоор дүүрэн

Миний хайр 

Эзэрхий боловч үнэхээр хулчгар

Миний хайр 
Гэрэлтэй мөртлөө харанхуй

Миний хайр 
Гэгээн боловч гэмтэй

Миний хайр 
Гэнэхэн боловч айдас хүрмээр

Миний хайр
Ирсэн боловч буцаагүй

Миний хайр
Эхлэлтэй боловч төгсгөлгүй

Миний хайр 
Алдаагүй боловч оноогүй

Миний хайр
Сохорсон боловч үхээгүй


Миний хайр
Минийх боловч чинийх биш

Миний хайр
Чинийх бо...