Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2013-05-20
Миний хайр
 Миний хайр
Ойрхон мөртлөө хол

Миний хайр
Нууцхан  мөртлөө дэндүү ил

Миний хайр 
Жинхэнэ мөртлөө шал худлаа

Миний хайр
Дүүрэн мөртлөө бас л хоосон

Миний хайр 
Дуугүй мөртлөө дэндүү чанга

Миний хайр
Дундаршгүй мөртлөө итгэж боломгүй


Миний хайр
Жаргалтай боловч зовлонгоор дүүрэн

Миний хайр 

Эзэрхий боловч үнэхээр хулчгар

Миний хайр 
Гэрэлтэй мөртлөө харанхуй

Миний хайр 
Гэгээн боловч гэмтэй

Миний хайр 
Гэнэхэн боловч айдас хүрмээр

Миний хайр
Ирсэн боловч буцаагүй

Миний хайр
Эхлэлтэй боловч төгсгөлгүй

Миний хайр 
Алдаагүй боловч оноогүй

Миний хайр
Сохорсон боловч үхээгүй


Миний хайр
Минийх боловч чинийх биш

Миний хайр
Чинийх боловч минийх биш




Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: xvv цаг: 18:35, 2013-06-25 | Холбоос | |


Hun buriin l hair...,
Бичсэн: Зочин цаг: 19:04, 2013-05-23 | Холбоос | |


Чиний хайр......
Бичсэн: Чойрын хүү (зочин) цаг: 14:29, 2013-05-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax