Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Дурсамж минь баяртай

бичсэн: ulaankaa, 2014-01-03, 13:37
1388729975


Баяртай дурсамжууд минь
Бишгүйдээ л би
Түүний гэрлээр алхлаа



Сүүдэр тусгахгүй гэсэндээ
Урт гэзгээ ч хайчиллаа
Сүргийн сүүлчийн хун шиг
Өчнөөн их хоргодлоо

Сар шиг би
Харанхуйг зүсэн тэмцсэн
Миний гаргасан бүрэнхий замд
Дурсамж минь бүдгэрэн сааралтсан

Тиймээс би дурсамжаа
Нар болгон мөнхөлж
Салхи шиг өөрөөсөө хийсгэн
Мартахыг хичээнэ

Нар шиг дурсамж минь баяртай





...

Хөлчүү амьдралыг хөөрүүхэн туулна

бичсэн: ulaankaa, 2014-01-03, 12:31

543780_600589033305450_867622122_n(1)
Зүрхэнд юу төөнөж

Тархинд юу цугларна

Түүний урсгалд

Би сөрнө

 

Сэтгэлд юу хурж

Зүүдэнд юу үзэгдэнэ

Түүний совинд

Би ороогдоно

 

Хариуд нь би харин

Хар цагаан хоёр амьдралын

Хаана нь ч онож гишгэхгүйгээр

Хөлчүү амьдралыг

Хөөрүүхэн туулна


Би инээмсэглэлдээ хайртай

бичсэн: ulaankaa, 2013-12-28, 00:51
Би инээх дуртай
Тэр инээмсэглэл надад 
Зориг бэлэглэдэг
Би инээх дуртай
Тэр итгэл надад
Ихэмсэгийг илгээдэг

Уйтгараас минь
Салхи шиг хийсэн ангижруулдаг
Учралтай минь
Бороо шиг шиврэн уулзуулдаг
Инээмсэглэлдээ би итгэдэг

Заримдаа би
Инээмсэглэлээсээ айдаг
Итгэл гэдэг сэтгэлийг
Эвдчихвий гэсэндээ
Ирээдүйгээ залуугаар нь
Мөхөөчих вий гэсэндээ
Би инээмсэглэлээсээ сүрддэг

Би инээмсэглэлдээ хайртай



...

Чиний тухай бодсон

бичсэн: ulaankaa, 2013-12-18, 00:35
 Өчигдөрхөн чиний тухай бодсон
Өнөөх л харц чинь
Яг л хаврын анхны бороо шиг
Намайг догдлуулсан хэвээрээ...

Өнөөдөр цас болон будрах
Чиний харц шиг цас
Өчигдөрийг  мартуулахгүйгээр
Зүрхэн дотор бударсаар

Миний явах харгуй

бичсэн: ulaankaa, 2013-12-17, 17:48
201013846805120002811(2)

Чиний ирэх харгуйгаар
Дэнгийн эрвээхий эргэлдэнэ
Чимээгүй нам гүмийн дунд
Зурхий цохилт хоёр хэмээр цохилно

Сүүдрэвчгүй асрын доор
Нэрээр чинь үг зурна
Шүтлэггүй тархиндаа
Зүсээр чинь бурханыг орлуулна

Миний явах харгуй
Чиний ирэх харгуй...



Тэр цэгээс эхэлсэн

бичсэн: ulaankaa, 2013-12-04, 22:31
Ирэх ирэхгүй нь үл мэдэгдэх харгуй...
Энэ ертөнц тэр цэгээс эхэлсэн мэт

Байгаа бас байхгүйн тэр өнгцөөс
Бас нэгэн гэрэл улалзана
Тэр гэрлийн илчинд би
Тэмтрүүлээ мэдрэн оршино

Өөрийнхөө үнэний төлөө
Өрцөө хаттал тийчигнэх
Тэр эмгэнэлт зургийг
Ганцаараа өнгөөр чимэглэнэ







Бүгсэн гомдол билүүндээ идэгдэн мохохыг мэдрэв

бичсэн: ulaankaa, 2013-11-26, 22:40

Салхи гэмээнэ жавартай байдгийг

Даарч байж би мэдсэн

Нөмөр нөөлөг бодлоос чаргууцалдаж

Нүцгэн хүсэл тэртээ хол хаягдахыг харав

 

Сэтгэл гээмээнэ иртэй байдгийг

Өмөрч байж би мэдсэн

Тэвчээр тэсвэр өөдөөс хурцалж

Бүгсэн гомдол билүүндээ идэгдэн мохохыг  мэдрэв

 

Ганцаардал гэмээнэ хязгаартай байдгийг

Гал ус хоёр ганц ганцаараа эрчлэн  дуусдгаас би мэдсэн

Арга билгийн заяа тавилан ар нуруунаас угзархад

Амьдрал гэдэг жүжгийг цаг хугацаа гатчин шүүдгийг анзаарав


...

Харин би дөнгөж

бичсэн: ulaankaa, 2013-11-12, 22:08
Хэн нэгэн гал шиг дүрэлзээд
Надруу төөнөхөд

Хэн нэг шатаж дуусаад
Үнс болоход

Хэн нэгэн салхинд хийсээд
Замхран арилхад

Харин би дөнгөж
Цогшин үлдсэн байсан

Хайр болоод

бичсэн: ulaankaa, 2013-10-22, 13:43
Чадна
 Чамайг хүсэж байгаагүй юм шиг
Чанх урд чамайг зогсож байгааг хараад
Зөрөөд өнгөрч чадна
Би тийм зоригтойгоор
Чамд дурласан


Чадахгүй
Чи намайг харсан өдөр шиг
Намар намайг уйтгарлуулаад байхад
Эргүүлэггүй булаг шиг
Би тийм хүлцэнгүйгээр
Урсаад өнгөрчихөж чадахгүй

Яагаад гэвэл
Чамайг гэсэн
Дурлал минь хийсээд
Хайр болоод
Нар шиг мандчихсан


...

хуучны галт тэрэг шиг

бичсэн: ulaankaa, 2013-10-22, 13:42
Чиний эзгүй анхны шөнө...
Аймшиг гуниг тээсэн хуучны галт тэрэг шиг...

Харин тэртээгээс

 Залуу насны симфони
  Амьдрал гэж эгшиглэсээр....