Таны сэтгэлд...
бичсэн: ulaankaa, 2014-03-24, 13:58

Тэртээх уулын
Цас хайлж дуусахад
Зун ирнэ
Тэгээд би
Борооны чимээнд мансуурна
Шүхэр барихгүйгээр
Гараа дэлгэн зогсоно
Нүдээ тас аниад
Ертөнцийн үлгэрийг сонсоно
Бороо нулимас биш ээ
Тэр бол сархад
Бодол сэтгэлийг садлаж
Үлгэр зохиолгодог рашаан
Тэртээх уулын орой
Цав цагаан харагдана
Тэнд ногоон туяа татахад
Бороо надтай болзоно
...
бичсэн: ulaankaa, 2014-03-14, 16:47

Би их ганцаардмал хүн юм
Тэр цонхны цаагуур нисээд өнгөрөх
Хаврын салхинд хөөгдсөн болжмор ч
Надад зузаан хөнжил мэт хань болох
Би их зожиг хүн юм
Дэргэд минь сууж мөрийг илбэх
Шүлсээ залгин суух хүмүүс ч
Надад хаврын хахирган салхи шиг санагдах
Би их баян хүн юм
Нүүрэндээ уйлсан макс зүүгээд
Нуураа орхин одох нүүдлийн шуувууд шиг одсон хүмүүс ч
Сэтгэлд минь орших зай булаацалдан
Тэнд эндээс намайг дурсан зүгээр суулгахгүй
Би их гомдомхой хүн юм
Хурууны өндөг исгэх ирт санааны үзүүрт ч
Хамаг сэтгэлээ зүсүүлчихээд
Эхдээ гологдсон өнчин ишиг шиг
Үнэнийг эрэн дотроо орилон гүйх
Би их итгэмтгий хүн юм
Зүрхээ ...
бичсэн: ulaankaa, 2014-03-14, 11:08
Ерөөсөө л би аялгуу болъё
Ёрын гунигаа үргээгээд
Симфони болон цуурайтъя
Нуураа санан өндөлзөх
Хунгийн цувааг дуудъя
Нуугдаж ханадаггүй сэтгэлээ
Тэдний дуугаар сэрээчихье
бичсэн: ulaankaa, 2014-02-25, 16:48
Хонгор минь чи надад
Хөгжим тоглож өгөөч
Хорвоогийн бүх хайрыг
Нэгэн эгшигэнд шингээгээч
Хайрыг зохион хөгжимдөх
Чинийхээ сэтгэлтэй хамт
Хагацал уйтгараа мартаад
Чамдаа л уусан бүжье
бичсэн: ulaankaa, 2014-02-11, 21:45
Харамлаж байсан болохоор би
Зүрхээ зүрхэнд чинь үлдээсэн
Хадгалж чадахгүй гундаах байсан болохоор
Эзэнд нь үлдээгээд явсан юм аа би
Чиний хайрласан тэр зүрхийг
Надаас илүү ялдамхан зүрхэнд
Хайлах вий гэж хардсандаа
Надаас өөр хэний ч өмнө
Хаврын анхны яргуй шиг
Дахиж битгий дэлгэрээсээ гэсэндээ
Хувиа бодож өөрөө зугаалахдаа
Хувь заяанд чинь
Хамхуул шиг зүрхээ хадчихаад
Явчихсан юм аа би
Чиний хайртай хамт
Чулуужсан зүрхний гүнд
Чи намайг бүх насаараа уучилна аа
...
бичсэн: ulaankaa, 2014-02-11, 20:47
Өнчин хун шиг гэж
Өрөвдөж харсанаас биш
Үзэсгэлэнтэйгээр дурлалын төлөө тэмцсэнийг
Чи олж хараагүй
Дурлалын улаан гал
Өрөвдүүлэх гэж тэмүүлээгүй
Бас чиний амталж зүрхлээгүй
Миний зүрхнээс ассан
Чиний өмнө биш
Хайр дурлалын өмнө
Чамаас гараагүй
Эрх чөлөөт дур хүсэл
Эр зоригийг
БИ БАДРААСАН
бичсэн: ulaankaa, 2014-02-10, 14:49

Чи миний мөрөөдлийг зурдаг
Чиний гар
Зүрхийг минь зурахдаа чичирж байсан
Чиний нүд будаг бийрээ биш
Чиний өөдөөс ширтэх
Нүдний минь өнгийг л харж байсан
Чи миний хайрыг зурдаг
Чиний зурахыг хэн ч зогсоож чадаагүй
Чиний хайр
Миний дурсамжинд үлдсэн
Тэр дурсамж хэзээ ч зурагдаж дуусахгүй ...
бичсэн: ulaankaa, 2014-02-08, 19:32
Хачин ихээр ганцаардах энэ жишүүн орой
Цасны чихраа ор мөргүй арилаж
Хэн нэгэн, бас хэн нэгний хэлсэн үгс нь
Утасны модон дээр гуагчих
Хар хэрээний хилэнт дуу шиг чихнээ давтагдана
Ганцаардлаа мэдрэн дахин дахин ганцаардах нь
Гарцаагүй нэгэн төгсгөлийн цондон мэт
Хаврилдан харшилдах тэнгэрийн дуу аянга цахилгаан шиг
Тийм тогтворгүй сэтгэл цээжин дотроос урна
Тэсч давамгүй гэмээр энэ ганцаардал бас бачуурал
Хэн нэгэн бас хэн нэгний зохиосон
Хамгийн эмгэнэлт эцсийн зогсоол шиг
Хэзээ ч хаана байхгүй тэр эцсийн зогсоол
Хэн ч баталж хэлхйиг хүсдэггүй тэр эцсийн зогсоол
Тийм ч болохоор надаас ангид тэр бу...
бичсэн: ulaankaa, 2014-01-30, 11:04
Ертөнцийн юм бүхэн галбиргүй
Тэр тусмаа хүн
Ямар ч галбиргүй
Цаг хугацаа ч бас гарбиргүй
Цаанаа харин
Цадиггүй хэмжээтэй
Зүг чиггүй нисдэг болохоор
Зүрх сэтгэл ч бас
Бүр гарбиргүй
Гараг ертөнц
Тэр чигээрээ галбиргүй
Гарт хэвэнд баригддаггүй
Миний бодол цадиггүй
бичсэн: ulaankaa, 2014-01-05, 18:38
Тэнгэрийн доор
Бусадтай адил байх гэж
Чамайг би өмчлөөгүй
Тэртээх өдрүүдэд
Хорвоог ганцаараа туулахгүй гэж
Чамайг би өмчлөөгүй
Хос далавчтай
Амьдралд сэлэе гэж
Чамайг би өмчлөөгүй
Хонгорхон зүрх минь л
Хайранд бялуурсандаа
Чамайг өмчилсөн