Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Надад бийр байхгүй

бичсэн: ulaankaa, 2014-05-19, 17:22
1505580_632230913515895_1649267812_n

Сэрснийхээ дараа би
Зүүдээ санах дургүй

Тэр зүүднүүд хэзээ ч давтагддагүй
Яруу найргаас шал өөр
Яг л бийрээр л  будаж болох
Нэг тийм дүрсгүй бас хэлбэргүй

Өглөө сэрээд би
Зүүдээ манах дургүй
Үнэндээ тэр зүүд
Зураач хүнд л тохирно

Гэтэл надад бийр байхгүй
Гэмтэй зүүдээ баллах
Будаг бүүр ч байхгүй








Үгээ хэлэх гэж хүлээнэ гэдэг...

бичсэн: ulaankaa, 2014-05-17, 18:58

1400324402

Тодорхой зүйлийг хүлээнэ гэдэг

Хамгийн сайхан мэдрэмж

Тодорхойгүй зүйлийг хүлээнэ гэдэг

Хамгийн гунигтай мэдрэмж

 

Үгээ хэлчихээд хүлээнэ гэдэг

Хамгийн тайван мэдрэмж

Үгээ хэлэх гэж хүлээнэ гэдэг

Хамгийн хэцүү мэдрэмж


Яваад очъё гэхээр хөл богиноод байх юм

бичсэн: ulaankaa, 2014-05-16, 13:57

Яасан ч хол юм бэ дээ аав ээж бид гурвын нутаг

Яваад л очъё гэхээр хөл минь богинодоод байх юм

 

Амьгүй уул ус, бяцхан сууриныг санаж зүүдлээд яахав

Мартаад л орхиё гэхээр

Ямар ч урт юм бэ дээ энэ зүрх сэтгэл

Тэнд л очиж хоргодчихоод байх юм


Үнэн сэтгэлээ л надруу хундгал

бичсэн: ulaankaa, 2014-05-08, 16:51
1461028_554844394598930_645870153_n

Хатуу ч бай зөөлөн ч бай
Гашуун ч бай нялуун ч бай
Хуурай ч бай чихэрлэг ч бай
Ямар ч байсан хамаагүй ээ

Амраг минь чи намайг
 Үнэн сэтгэлээрээ л согтоо

Надуу хундгалах чиний сэтгэл
Худлаа л биш бол
 

Амьдрал гэдэг тавцан дээр
Чамтай хамт зогсоно

Би алдсан

бичсэн: ulaankaa, 2014-05-06, 14:33
487578_629407860431206_1153513061_n
Хамгийн зөв замаа хаана гээснээ мэдэхгүй
Хайхрамжгүй явсны гайгаар
хамгийн нандин хувь заяагаа
Юунд итгээд орхисноо санахгүй

Олон учирсан дурлалаас хайрыг ялгаж мэдрээгүй
Ойворгон доо ойворгон залуу нас...
Даанч би ихийг алдаж





Шувууд

бичсэн: ulaankaa, 2014-05-06, 13:23
il_570xN_396111176_o1cz
Наргүй саргүй бүүдгэр өдөр
Цонхны цаана саглайх хиймэл мод
Шувууд дээр нь суугаад жиргэх ч үгүй
Үүрээ засаад өндөглөх нь бүр ч үгүй
хүнд байдаг бялдууч зангийн тухай
Шувууд юу ч мэдэхгүй болохоор
Шувууд тийм тархигүй учраас
Юу ч мэдэхгүй хиймэл модыг ч тоохгүй

Яг л шувуу шиг байгалаараа
Яг л шувуу шиг дүүлэн амьдрахсан








Алтайн хөх уулс

бичсэн: ulaankaa, 2014-04-19, 20:15

1610026_1440753466169793_6045149563123489141_n
Алтайн хөх уулсыг

Намхан гэж эндүүрэв

Аргаль янгир ирвэс

Оройд нь өтөлдөг болохоор

Сарьдаг гэж нэрлэсэн юм

 

Алтайн хөх салхийг

Хатуу гэж эндүүрэв

Аавын үгүйд ч

Хүрээд очиход

Нулимас арчин аргаддаг болохоор

Үзүүр нь зөөлөн байдаг юм

 

Алтайн хөх голыг

Хатсан сайр гэж басамжлав

Уулынхаа оройд мөнхөрсөн

Хурмастын ариун ус

Бэл говио ундаалах гэж

Хавартаа ширүүнээр буун

Үерлэдэг юм

 

Алтайн хөх чулууг

Хад гэж андуурав

Хайрлан хүндлээд гишгэвэл

Хөл дороос өнхрөөд холдох

Зөөлөн хөх чулууд

Зөнгөөрөө л тэндээ

Хайргашиж байдаг юм


...

Чамайг санасан

бичсэн: ulaankaa, 2014-04-18, 22:49
1397833841


Нуухгүй ээ амраг минь
Би чамайг санасан
Нулимас минь
Дотогшоо урсаж байгааг мэдэрсэн

Зүрхэн дунд минь ангал үүсч
Зүг чиггүйгээр чи минь
Алга болохыг би мэдэрсэн

Эргээд ирээсэй гэж хүлээсэн
Энгэрт чинь наалдахыг хүссэн

Чи ирээгүй
Үгээ ч надад хэлээгүй

Чимээгүй шиврээ бороо шиг
Сэтгэлийг минь шархлуулсаар
...

Яваад өгсөн


Март хүмүүс минь намайг март

бичсэн: ulaankaa, 2014-04-15, 19:34

flat,220x200,075,t
Март хүмүүс минь намайг март

Ганцаардлаа ганцаараа туулаад

Ангижиртал минь битгий сана

"Хэрвээ би төрөөгүй байсан бол ганцаардахгүй"

Хэтэрхий арчаагүй энэ бодлоо гээтэл минь бүү дурс


Өнөөдрийн төлөө маргаашийг мартагсад

бичсэн: ulaankaa, 2014-03-24, 14:01

reversedOpinion
...Өнөөдрийн төлөө

Маргаашийг мартагсад ..

 

Зуун жилийн дараа

Байгаа зүйлс байхгүй болоход

Зуун жилийн дараа

Байхгүй зүйлс бий болоход

 

Өчүүхэн энэ биенээс

Ширхэг үс ч үлдэхгүй

Өндөрт өргөн газарт унагаагүй

Нэр гавъяа л үлдэнэ...

 

...Маргаашийн төлөө

Өнөөдрийг золигсод

Нөгөөдөрийг магад харахгүй...