Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2014-03-14
Би их дурламтгай хүн юм
485368_408120469281103_8193906_n

Би их ганцаардмал хүн юм
Тэр цонхны цаагуур нисээд өнгөрөх
Хаврын салхинд хөөгдсөн болжмор ч
Надад зузаан хөнжил мэт хань болох

Би их зожиг хүн юм
Дэргэд минь сууж мөрийг илбэх
Шүлсээ залгин суух хүмүүс ч
Надад хаврын хахирган салхи шиг санагдах

Би их баян хүн юм
Нүүрэндээ уйлсан макс зүүгээд
Нуураа орхин одох нүүдлийн шуувууд шиг одсон хүмүүс ч
Сэтгэлд минь орших зай булаацалдан
Тэнд эндээс намайг дурсан зүгээр суулгахгүй

Би их гомдомхой хүн юм
Хурууны өндөг исгэх ирт санааны үзүүрт ч
Хамаг сэтгэлээ зүсүүлчихээд
Эхдээ гологдсон өнчин ишиг шиг
Үнэнийг эрэн дотроо орилон гүйх

Би их итгэмтгий хүн юм
Зүрхээ инээдээрээ соличхоод
Үсэн доороо шивдэг өвс шигтгээд
Өстөн болоод надруу ирсэн нэгний
Зулын бадамлах гэрэл шиг
Уяхан айлхаад итгэчихээд
Зулмалсан гүзээ шиг
Эцэст нь цайгаад үлдэх

Би их дурламтгай хүн юм
Зүсрэх бороонд сэтгэлээ норгочихоод
Зуны цэцэг шиг гайхамшигтай дэлгэрсэн
Тэр нэгэн бас тэр нэгэн залууд
Тэр гэхийн аргагүйгээр
Өөрийгөө мартан дурлачихаад
Үнэнээ үзүүлсэн өглөөний нар шиг
Илчинд нь хууртсандаа
Өвчин тусан уйламхайрах
Би их дурламтгай хүн юм


Сэтгэгдэл:


Авьяас байна шүү.
Бичсэн: Davaa цаг: 18:12, 2014-04-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax