Өвөлжөөнөөсөө өндийх тэнхэлгүй...
Өвөлжөөнөөсөө өдийх тэнхэлгүй
Өвгөрч үлдсэн нүүдлийн шувуу шиг
Тийм нэг тамирдсан бороо
Нүдний толион дээгүүр урсана
Боловсорч гүйцээгүй
Миний цаг хугацаа
Борооноос
Ямар их залхана вэ
Түмэн жил алсарлаа ч
Магадгүй түүхийгээрээ тасрах
Хэврэгхэн үндэстэй
Миний цаг хугацаанд
Хирчлээ тогтоогүй дуусна гэмээнэ
Би амьдраагүйтэй адил
Хязгаар үгүй цутгах
Цаг хугацааны хүсэл
Хилэн үгүй дунших
Энэ түүхий борооноос шал өөр
Үзэгдэх дургүй
Миний түмэн шунал
Өвгөрч үлдсэн
Нүүдлийн шувуу шиг
Ямар ч зузаан болоов дээ
Өвгөрч үлдсэн нүүдлийн шувуу шиг
Тийм нэг тамирдсан бороо
Нүдний толион дээгүүр урсана
Боловсорч гүйцээгүй
Миний цаг хугацаа
Борооноос
Ямар их залхана вэ
Түмэн жил алсарлаа ч
Магадгүй түүхийгээрээ тасрах
Хэврэгхэн үндэстэй
Миний цаг хугацаанд
Хирчлээ тогтоогүй дуусна гэмээнэ
Би амьдраагүйтэй адил
Хязгаар үгүй цутгах
Цаг хугацааны хүсэл
Хилэн үгүй дунших
Энэ түүхий борооноос шал өөр
Үзэгдэх дургүй
Миний түмэн шунал
Өвгөрч үлдсэн
Нүүдлийн шувуу шиг
Ямар ч зузаан болоов дээ
Бичсэн: ulaankaa | цаг: 10:23 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
