Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-03-03
Халгай шиг харц
Нэг тийм
Нимгэхээн харц
Миний уруулруу
Цаг үргэлж ширтсэн
Тэр яг л
Аянга цахилгаан шиг
Тэгээд л алга болсон

     Нэг тийм
     Гүнзгий харц
     Нүдрүү минь
     Өнө удаан төөнөсөн
     Өдөөс минь
     Одоо ч гөлөрчихсөн байгаа

Өглөөний нар гэж
Би төсөөлөөд итгээгүй
Өөрөөсөө
Хамхуул шиг ургуулаад
Хийсгэсэн
      Зүрхээ шавхах бүрт
     Тэр харц
     Ёроолд нь үлдсэн байдаг
     Зүүний үзүүр шиг
     Нүгэлтэй харц.....

Өргөс шиг тэр
Бүр гүн шигдсэн
Өөр хүнийг
Үнсдэг болхоор нь би
Халгай гэж бодоод
Ханцуйгаараа жийргэлээд
Усруу чулууддаг
     Тэр ус
     Миний нулимас шиг
     Ямар ч өнгөгүй
     Тэгсэн мөртлөө
     Яг тэр харц шиг
     Салахын аргагүй амттай
Халгай шиг
Харц....


     
 
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax