Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-02-29
Өндгөн дотор унтаад...
Гариг эрхэс
Хумсны минь толион дээр
Гэрэлтэж ойгоод
Газар дэлхийг би
Бүтнээр нь харж байна

Ганц ч дутуугүй
Амьд бүхэн
Нүдний өмнүүр гүйгээд
Ган хийх дуугуй
Зөвхөн ширтээд л өнгөрнө

Тэгээд бас надруу даллаад
Тэр гэхийн тэмдэггүй
Нэгэн зүгрүү л заах юм

Ганцхан миний зүрх л
Тэдний дунд алга
Галзуурчихаагүй байгаадаа би

Өөрөө би харин
Өндгөн дээр унтаад
Үсэн доогуураа
Хүний баг нуучихаж

Хаа нэг газарруу
Тэр өндөг өнхөрсөөр
Харин хэн ч тэрнийг
Хагалах гэж хичээхгүй

Унтаа би бээр харин
Ерөөсөө ч сэрэхгүй
Үсээрээ далдалсан
Хүний багруугаа л
Хуруугаа ойртуулан
Хурхирсаар

Тэр хурхирах чимээ
Чихэнд нэг л дотно

Хумсны толион дээр
Гэрэлтэн ойх
Газар дэлхийн чимээтэй
Яг ижилхэн










Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: Гарьд (зочин) цаг: 20:21, 2012-03-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax