Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-03-08
Ертөнцийн ганц...


Эхчүүд

Эх хүний сэтгэлээс

Хайр гэдэг сүү урсдаг

Энгэрээс нь

Үр гэдэг цэцэг дэлгэрдэг

Ус буцаж урсдаггүй шиг

Зүрх нь хариу хүлээдэггүй

Уран үгээр зүйрлээд ч багадам

Хорвоогийн ганцхан цагаан нар

 

 

Эмэгтэйчүүд

эмэгтэй хүний зүрхний хээ

Хайраар урлагддаг учир

Илч гэгээ тэднээс нар шиг цадардаг

Бөөрөнхий орчлонг зөөллөдөг учир

Бүлээн амьсгаа тэднээс гал шиг төөнөдөг

Өнгийн солонго шиг

Үзэсгэлэн гоо нь

Орчлон хорвоог чимдэг

Өөрөө тэд сувд учир

Амьдралын далайд эрхэмлэгддэг ээ

Бүсгүйчүүд

Хорвоо тэднээр хур нэхсэн ургамал шиг дутдаг

Тэгэхээр тэд тэнгэрээс заяагдсан зөөлөн бороо

Харцуул тэднээр хайр нэхсэн гуйлгачин шиг дутдаг

Тэгэхээр тэд бурхнаас оногдсон бүсгүй заяа


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax