Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Хэзээ нэгэн цагт би ээж болно

бичсэн: ulaankaa, 2014-08-22, 11:44

10516739_677759468999022_3050246777398886790_n
Хэзээ нэгэн цагт би ээж болно

Хэвлийдээ халуун амь бүтээнэ

     Бие болоод сэтгэлээ

     Хайраар сүлээд хуваана

     Бүтэн шөнийг хагаслаад

     Үрдээ өөрийгөө зориулна

 

Хэзээ нэгэн цагт би ээж болно

Хэлтэрч хагарсан сэтгэлээ

Бүтэн болгоод зөөллөнө

Элээний сүүдэр тусахгүй гэсэндээ

Зүрхэн дотроо шигтэгнэ

Эргэх амьдрал байдаг бол

Эжий заяанд л дахин төрнө

 

Хэзээ нэгэн цагт би ээж болно

Хэн ч бүтээж чадахгүй

Тийм хүмүүнийг урлана

Халуухан хошуунд нь дулаацна

Хамаг орчлонг өнгөтөөр харна


Хэзээ нэгэн цагт би ээж болно
Харыг зайлуулж цагааныг татана

Хүйтэн халууныг үл анзааран

Хорвоо ертөнцийг туулна


...

Орчлонд мэндэлсэн 28 дахь өдөр

бичсэн: ulaankaa, 2014-08-12, 12:38
1407818347


     Алтайн хөх уулсын дунд  “Цагаан өтөг” нэртэй дулаахан буудал бий. Тэр бол миний хорвоо ертөнцтэй холбогдсон анхны минь “унасан” газар.  Төрсөн буудал минь хаан суудал шиг л өнөөх л хэвээрээ өнө мөнхөд намайг хүлээж байдаг юм. Би азтай хүн шүү. Харин угаасан ус минь БОРОО. Намайг мэндлэх тэр үед ширүүн бороо орж байсан гэдэг. Тиймээс ч би бороонд дуртай.

Энэ биеийг минь тоссон  авралт хүн бол миний Хөгшин ээж. Тэрээр намайг  “Энэ Улаан хүн болох гэж өөрөө дурлаж ирээд зөнгөөрөө хүн болсон юм. Зөнгөөрөө л амьдраад явна” гэдэг байв.  Учир нь эхийнхээ хэвлийд шарлаад дутуу сайртай төрсөн ...

Дэр модон дээр...

бичсэн: ulaankaa, 2014-08-08, 12:43
1407474180

Галт тэрэгний
Хуучин дэр модонд
Ганцхан миний хөлийн мөр гараагүй

Дэр модон дээр толгойгоо тавиад
Тэнгэрээс түүнийг явуулаач гэж харуулдсан

Чийг даасан үүрээр
Тэрнээс салаад явсан
Тэр өдрийн мэдрэмж
Одоо ч надаас салаагүй



Зүрхлэхгүй

бичсэн: ulaankaa, 2014-07-01, 19:37
1383776_501154949992809_1084935250_n

Инээ инээ л гэнэ
Эрхтэн байталаа
Энэ атгахан зүрх

Эзэнгүй тэнүүчлээд байхад
Би инээмсэглэж хэрхэн зүрхлэх вэ

төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Өөртөө согтоо

бичсэн: ulaankaa, 2014-07-01, 19:30
WaitingOnAFriend300
Дурлалын тойрог минь
Битгий тасар

Дугуйран эргэлдсэн хэвээрээ
Тархи толгойг минь эргүүл

Эрмэгтэй биет болон
Битгий намайг зүс

Энэ чигээр минь л
Өөртөө согтоон мөнхөл

Түймэр тавьдаг

бичсэн: ulaankaa, 2014-07-01, 19:27
Тэмээлзгэнэ минь
Чиний чимээгүй нисэлт
Тэртээ холоос аниргүйхэн ирээд
Түрмэгхэн өөрчлөгдсөн
Бодол санаанд минь
Түймэр тавь орхидгийг чи мэдэх үү


Энэ хайр гэдэг чинь

бичсэн: ulaankaa, 2014-06-09, 17:06
10367177_643211509095551_2670248085505104500_n(1)

Ямар гээч гэгээлэг ертөнц вэ
Энэ хайр гэдэг чинь
Яс маханд минь шингэсэн
Гуниг гутралыг үргээгээд

Үхэхгүй юм шиг санаж
Үүрд гэж амлаад л
Үүлэн дээр хөвж
Усан дээр алхаж амьдраад л

Ямар гээч гэгээлэг ертөнц вэ
Энэ хайр гэдэг чинь

Жалга довны үзэл "СӨНӨТҮГЭЙ"

бичсэн: ulaankaa, 2014-05-30, 10:40

     Намайг гудамжаар явж байхад урд минь дунд сургуулийн ахлах ангийн сурагчид бололтой хоёр хүү ийн ярилцав. Насаар арай ах бололтой өндөр хүү их л маадгар шинжтэй өөрөөс намхан хүүгийн шилэн хүзүүн дээр нь гараа тавин алхах агаад “Эх орон гэж юу вэ?” гэж намхан хүүгээс асуулаа. Өнөөх хүү хариуд нь их л цовоо цоргиун дуугаар – “Эх орон гэж Богд уул” хэмээн шууд хариулав. Нөгөө маадгар хүү  бүр чанга дуугаар дахин – “Эх орон гэж юу вэ” хэмээн асуухад “Эх орон гэж эх орныг хэлнэ” гэж жижигхэн хүү хариулахдаа энэ удаа инээсэнгүй бөгөөд хүзүү нь нугдайсныг харахад маш чухал асуулт асуусан өндөр ...

Хүн ТА БАЯЛАГ

бичсэн: ulaankaa, 2014-05-29, 16:54


Хүн баялгийг бүтээдэг үү?  Баялаг хүнийг бүтээдэг үү?

 

Хорьдугаар зууны дунд үе хүртэл энэ ойлголт баялаг хүнийг бүтээдэг гэдэг ухагдахуун дээр тулгуурлаж байсан. Харин түүнээс хойш цаг хугацаа, хөгжил дэвшил даяаршлын нөлөөгөөр хүн баялгийг бүтээдэг гэдэгтэй хаа сайгүй санал нэгдэж буй юм. Санал нийлэхээс ч өөр аргагүй. Учир нь баялгийг бүтээгч хөгжсөн хүний оюун тархи юниверсал болж хувирч байна.

 Нэгэн европ танилаараа жишээ авъя. Тэр айлын ганц хүүхэд бөгөөд  маш сайн хөгжсөн эрдэм мэдлэг ухааны “уурхай”. Аль хэдийн баялаг бүтээж яваа, баялгаа үнэлүүлж чадсан “өндөр үнэтэй” нэгэн. Ха...

...Замаар гүйдэг болов би

бичсэн: ulaankaa, 2014-05-26, 18:47
1977296_628673783871608_1957589768_n

Мөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл гэж байдаг юм байна. 
Өөрийн ертөнцийн хамгийн гэрэл гэгээтэй замаар тууштай алхална. Хэзээ нэгэн цагт хүрч магадгүй мэт санагдсан тэр замын төгсгөл ойртсон мэт. Ойртох тусам миний ертөнцийн гэрэлт зам амьдралын утга учрыг өртөөлөн цааш үргэлжилсээр.
Төгсгөл үгүйг мэдрэв..надаар дуусахгүйгээр хэн нэгнээр үргэлжлэн явах миний ертөнцийн гэрэлт зам минь...шантрах, буцах зориггүй болтлоо энэ л ертөнцийнхөө  гэрэлт замаар гүйдэг болов би.

...