Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Чи эс бүхэнд минь шингэсэн

бичсэн: ulaankaa, 2014-09-22, 17:35
10443609_688537617885224_6149095639102363521_n

Ширүүн бороо болж намайг норгон
Биед минь чи нэвчсэн...
Бороо болгон чамайг урсгамаар

Шаргал навчис болж намайг гуниглуулан
Зүрхэнд минь шигдсэн...
Хатсан навчис болгон чамайг хийсгэмээр

Хүйтэн салхи болон үсээр наадан
Сэтгэлийн гүнд орж шургалсан....
Хуй салхи болгон чамайг зайлуулмаар

Зөөлөн цас болон намайг уяраан
Зөн совингоор  намайг урхидсан...
Хунгар болгон хаа нэгтэй чамайг орхимоор

Далдын хий үзэгдэл шиг
Чи эс бүхэнд минь шингэсэн
Чамайг би толинд туссан
Өөрийхөө дүрээс олж хардаг

Чамаас би ангижирмаар
Борооны дараах цэлмэсэн тэнгэр шиг
Үүл шиг хуйсагнуур
Чамаас би ангижирмаар


...

Хууртагсад, дурлагсад

бичсэн: ulaankaa, 2014-09-19, 13:47
10394589_689043364501316_3685102267146887516_n
Хууртагсад
Эд мөнгөнд хууртагсад
Хууртагсад
Инээмсэглэлд хууртагсад
Хууртагсад
Эрх чөлөөнд хууртагсад
Хууртагсад
Эрх мэдэлд хууртагсад

Хууртагсад
Хүсэл тачаалд хууртагсад
Хууртагсад
Хөх бөгсөнд хууртагсад
Хууртагсад
Хүний бүхэнд хууртагсад
Хууртагсад
Хуурамч үгэнд хууртагсад

Дурлагсад
Эд мөнгөнд дурлагсад
Дурлагсад
Инээмсэглэлд дурлагсад
Дурлагсад
Эрх чөлөөнд дурлагсад
Дурлагсад
Эрх мэдэлд дурлагсад

Дурлагсад
Хүсэл тачаалд дурлагсад
Дурлагсад
Хөх бөгсөнд дурлагсад
Дурлагсад
Хүний бүхэнд дурлагсад
Дурлагсад
Хуурамч үгэн дурлагсад

Хөх тэнгэрийн дор орших
Хоёрхон төрлийн хүн
Хууртагсад бас дурлагсад




...

Зүрх сэтгэлийн найдлага үл тасарна

бичсэн: ulaankaa, 2014-09-18, 16:15
10444561_693671117371874_8661563560892050671_n

Уржигдархан мэт
Чи өмнө минь ирээд
Өр зүрхээ сугалаад миний цээжинд наасан
Тэр жилээс хойш
Түм буман удаа цас майлгайлан орж
Үй түмэн удаа бороо ширүүн шаагисан ч
Өнөөдөр шиг би ингэж ихээр  жиндэн дагжин чичирч байсангүй
Зүрхээ өгсөн тэр мөчийг нь улам нандигная

Өчигдөрхөн
Чи өмнө минь ирээд
Өр зүрхэнд минь өргөстэй үг шигтгэчихээд явсан
Тэр өргөс шигдсэнээс хойш
Үй түмэн итгэл цас шиг хайлж
Өч төчнөөн мөрөөдөл бороо шиг урсан арилж
Өргөстэй зүрх нулимсад норон зэвэнд идэгдэн хувхайрав
Зүрхээ сугалж авсан тэр харцнаас чинь үргэлж цочино

Өнөөдөрхөн
Итгэл өмнө минь ирээд
Ирээдүйн тухай өгүүлэх хайрын тү...

Чиний чимээнээр бяцхан тойром зайрмагтаж...

бичсэн: ulaankaa, 2014-09-01, 13:22
1409550600

Ай шаргалхан намар минь. Чиний дуу чимээ, өнгө үзэмж юутай үзэсгэлэнтэй намуухан бэ. Чи миний төлөө ирж, харин би чиний төлөө төрсөн юм шиг л юу юугүй догдлох. Чиний нэгэн өдөр л би хамгийн ихээр хөөрч шинэ цүнхээ үүрээд, шинэ дүрэмт хувцасаа өмссөн чигээрээ унтах дөхдөг байлаа. Алиахан хонгорхон, гэнэн цагаахан дэрэвгэр насыг минь навчистайгаа хамт хийсгэж орхид харин дурсамжийг минь өнгө шигээ шаргалханаар зүрхэнд минь хадгалсан намар цаг минь.

Чиний чимээнээр бяцхан тойром зайрмагтаж
Чиний чимээнээр нүүдлийн шувууд буцаж
Чиний навчисны чимээтэй хамт
Миний нулимас урсаж
Чиний нэгэн шаргалхан өд...

Намар цаг иржээ

бичсэн: ulaankaa, 2014-09-01, 08:53
554330

Хөх тэнгэрийн хаяагаар
Хүйтний эмжээр татаж

Буцах шувуудын цуваан дуу
Будан дундуур зүсэн эгшиглэнэ...

Моддын ёроолоор чимээ түгэж
Миний шинэ өглөөд
Намар цаг иржээ

Ирээгүй Өчигдөр

бичсэн: ulaankaa, 2014-08-27, 17:52
533253_296033620504944_684290895_n

Өнгөрсөн өчигдөр биш
Ирээгүй маргааш бус

Төсөөлөл мөрөөдөлд байдаг
Өнгөрсөн маргааш
Ирээгүй өчигдөр

Үнэнч бус чиний хүсэл
Үнэнчийг хүссэн чиний бодол

Салхи шиг хуйсагнадаг чиний харамлалт
Бороо шиг надруу шивэрдэг чиний тачаал

Соронз шиг чамайг татаж чадах наалинхайтал
Чоно шиг чамайг тасдаж чадах бардамнал

Басамжлалаар чинь зүү сүвлээд
Зүрхэнд чинь хүлээлт хатгамалдах

Сэтгэлд чинь мөндөр шиг цус хурж
Чамд шингээсэн үнэрийг мартаж чадахгүй өвгөрөх

Өнгөрсөн өчигдөрт чи харуусаж
Ирээгүй өчигдөрт би баярлах


...

Хараагаараа унтах онгод

бичсэн: ulaankaa, 2014-08-27, 13:36
1409119085

Харанхуйн аниргүйг хөгжөөсөн
Хачин өнгөтэй онгод хүүхэн
Хананы цаанаас нохойгоо дуудана
Хав хув хар хур тэр ч бас унтаагүй

Гудамны шонгийн сүүдэртэй
Гурайтатлаа архиралдана
Онгод авгайн сэтгэл хөөрөлд
Оройжин хууртагдана

Хялганы толгой хэрчин
Хөл мэдэн гүйх нохой
Хатуу дарсанд согтон
Хараагаараа унтах онгод хүүхэн






Зүрхгүйгээр амьдарч чаддаг

бичсэн: ulaankaa, 2014-08-23, 16:29
10347802_725868487485470_4072213859677038466_n
Зүрхгүйгээр бас хувцасгүйгээр
Зөнгөөрөө бас нүдээ аниастайгаа
Гутал ч үгүй ганцаархнаа
Гуниг ганцаардлыг мэдрэх мэдрэмжгүйгээр
БИ АМЬДАРЧ ЧАДДАГ

Тэр үед ертөнц
Хар өнгөөр будагдсан байдаг
Тэр гэх цагаан өнгө л
Зүүдээр минь хөтлөн зугаацдаг


Зохиогүй нүд

бичсэн: ulaankaa, 2014-08-23, 15:44
1408780210
Эзэндээ зохиогүй
Усан нүд
Усан борооноор тайвширдаг
Бүүдгэр нүд
Бухал өвсөнд дурлах
Жинхэнэ нүд
Бусдад үзүүрлэгдсэн
Ганцаардмал нүд

Хэнд ч ойлгогддоггүй
Цоож зүүсэн нүд
Хэрээний зүг удаан ширтдэг
Тавширсан нүд
Шөнийн харанхуйд айдаггүй
Цэнхэр нүд
Шүүрс алдмаар
Нууц хадгалсан нүд



Яг одоо нэг л удаа

бичсэн: ulaankaa, 2014-08-23, 12:46
06f3fbbdcf7fe80721a9b71cac9168f1

Нэг л удаа хашгираад цээжин доторх хүлээс тайлагддаг бол...
Нэг л удаа ганцаардаад ангижрахгүйгээс ангижирдаг бол...
Нэг л удаа зугатаад дурсамж бүрээс алсардаг бол...
Нэг л удаа үнэнд бүдрээд дахин худлаад төөрдөггүй бол..

Яг одоо нэг л удаа...