Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Тэнцэж босохын цагт

бичсэн: ulaankaa, 2014-11-27, 17:26
10816175_642886779153719_660111255_n

Уул нь өндөр ертөнцөд
Өвгөдөө шүтэж залбиръя

Ус нь тунгалаг хорвоод
Сэтгэлээ ариусган амьдаръя

Нар нь гийсэн замбуулинд
Эцэгийнхээ нэрийг нандигная

Намхан буурал ээждээ л
Нас нэмж явъя

Хөрс нь зөөлөн орчлонд
Хөл алдахгүй аяглая

Хүний өөрийн гэлтгүй
Сайныг санаж хүсэе

Тэнгэр нь цэлмэг дэлхийд
Тэнцэж босохын цагт
Тэр л үйлсийн буян
Өнөө хийгээд
Үр хойчийг минь ивээг ээ




...

Миний залуу нисэн ниссээр

бичсэн: ulaankaa, 2014-11-23, 20:30
1416746914
 Мянга мянган цахлайн дундаас
Миний залуу нисэн ниссээр 
Бүргэд болон наддаа ирсэн 

Мянга мянган чулуун дундаас
Миний ханхүү тэмцэн тэмцсээр
Уул болон  намайгаа нөмөрлөсөн

Мянга мянган горхи дундаас
Миний баатар урсан урссаар
Далай болон надруу давалгаалсан

Мянга мянган зүрх дундаас
Миний хайр л намайг танин
Амьдрал болон сэтгэлийг хөглөсөн 

...

Залуу настайгаа хамт цааш гүйлээ

бичсэн: ulaankaa, 2014-11-07, 11:21
7112_770523909686594_8443832498230377494_n

Олноос олон өдөр
Чиний тухай зүүдэлсэн 
Очоо ч үгүй ирээ ч үгүй
Хүлээлт л тэнд манантсан

Дахиж би зүүдэндээ
Тэр төрхийг харахгүй
Далай шиг тэр сэтгэлийг 
Чамруу урсгаад дууссан

Уучлал, халамжийг
Дахиж чамаас гуйхгүй гээд
Уруулаа улаанаар будаад
Үргэлж инээмсэглэхээр шийдсэн

Далд хийгээд мартсан
Даашинзаа гаргаад бэлдсэн
Дахиж чи намайг
Дэрвэгэр даашинзаа өмсөөд
Дэгэж гүйхийг минь л харна

Өөр хүн болгож
Өөрөөс минь намайг нууссан
Өлчирхөн зүрхэн дээр чинь
Өндөр өсгийтөөр товшлон бүжнэ

Хайр гуйхыг минь
Дахиж чи сонсохгүй
Хамгийн сайхан ирээдүйрүү
Чамгүйгээр би
Залуу настайгаа хамт
Цааш гүйлээ








...

Тэр шөнийн гэрэл чамайг нуусан

бичсэн: ulaankaa, 2014-11-03, 13:51
1511098_769533429785642_5234109098074197877_n

Анзаараагүй би

Тэр шөнийн гэрэлд
Чи нуугдсан байсаныг

Нүд сохорсон байсан
Тэр шөнийн гэрэлд

Зугтахын аргагүй байсан
Тэр гэрэлт шөнөөс


Үнэрээс чинь өөр
Үнсэлтээс чинь өөр
Дурлалаас чинь өөр
Юуг ч олж хараагүй

Тэр шөнийн гэрэл
Чамайг гүн нуусан
Тэр шөнийн гэрэл
Намайг гүн бүрхсэн


Гоёлоо гоёлоо гээд

бичсэн: ulaankaa, 2014-10-30, 16:24
Гоёлоо гоёлоо гээд би
Ээжийгээ яаж гүйцэх вэ
Гомдлоо гомдлоо гээд би
Аавыгаа яаж амилуулах вэ



Уртхан зам хайрлаасай

бичсэн: ulaankaa, 2014-10-28, 14:02
0002524867_10
Амьдрал минь уртаас урт байгаасай
Алдаагаа давтахгүй аж төрөх
Хугацаа надад хайрлаасай

Хагацал амссан зүрхэнд
Эдгэх боломж олгоосой
Халгаж  бүдрэхгүй байх
Уртхан зам хайрлаасай

Амьдрал минь уртаас урт байгаасай


Өнгөрч буй энэ намрын тухай

бичсэн: ulaankaa, 2014-10-10, 15:41
1412926943


Сүүлчийн бороо...Сүүлчийн бороо. Сүүлчийн бороо орохыг ямар их хүлээв дээ. Анхны гэж хүлээсэн бүхэн он цагт, амьдралд элэгдээд дурсамж нь шарлаад намрын навчистай хамт хагдарч арилж байна. Тиймээс сүүлийн гэсэн бүхнийг санаа алдан хүлээх....Ертөнцийн өдөр бүр өөр өөр өнгөтэй байнам. Өчигдөр моддоосоо тасарсан навчис хаана очиж шингэхээ мэдэхгүй хуйлран хийсч, газарт бууж үгүйрхийг хүсэхгүй гэсэн мэт дээшээ тэнгэр өөд тэмүүлэн байсан өдөр байсан бол өнөөдөр саарал бороо цагаан цасруу өнгөө шилжүүлэх гэж царцмаг болох тэр ахуйт өдөр байлаа.
Утасны дуудлага ирэх бүрт зүрх рүү, сэтгэл рүү хатгах. ...

Хүн хүнийхээ

бичсэн: ulaankaa, 2014-09-29, 09:17
Хүн хүнийхээ тухай
Хорт могой шиг ярьж
Хүн хүнийхээ зүрхийг
Чоно нохой шиг тасчиж
Хүн хүнийхээ хөлсийг
Цуст араатан шиг сорж
Хүн хүнийхээ амийг
Өт хорхой шиг зулгааж

Би хүний хорвоод
Хүн болж төрмөөгүй
Би хүнээс ангид
Сүнс болж төрөөгүй


Гуниг бударч...

бичсэн: ulaankaa, 2014-09-29, 09:11
Үзүүр нь үл үзэгдэх хаа нэгтэйгээс
Гуниг бударч
Өнгө нь үл мэдэгдэх тэнгэрээс
Цас бударч
Үнэн ч үл мэдэгдэх сэтгэлээс
Гомдол бударч
Өглөг нь үл дуусах зүрхнээс
Үг бударч....



Шар өнгөөр бичээд...

бичсэн: ulaankaa, 2014-09-24, 13:19
10644480_377744862380775_5132620973704162313_n

Намар чи миний сэтгэл дээр
Навчсаар гомдлын үг бичээд
Шарчигнуулан хатаахыг хүссэн

Намар чи миний зүрхэн дээр
Шар өнгөөр итгэл гэж бичээд
Цагаан өнгөтэй болтол нь хүлээхийг зөвлөсөн

Намар бол чи
Чи бол намар