Таны сэтгэлд...
бичсэн: ulaankaa, 2014-12-21, 21:32

Энэ их анир чимээгүй.... юу ч үл сонсогдох, хэн ч надтай үл ярилцах нам гүм...Хэзээ эхэлсэн нь тодорхой боловч хэзээ дуусах нь мэдэгдэхгүй энэ их ганцаардал. Яагаад ганцаардлаас айдаггүйгээ, ганцаараа байхдаа эрх чөлөөтэй жаргалтай байдагаа, Одоо харин яагаад ганцаардлаас залхах болсноо өөрөө сайн мэднэ. Мэддэггүй байсан бол амар байхсан...нулимас дураараа урсаж, бодол дураараа асгарч, мөрөөдөл хүссэнээрээ дэлгэрч, өөрөө өөртэйгөө хангалттай ярилцаж, өөрөө өөрийгөө хангалттай шийтгэж, буруутгаж суудаг тэр цаг хугацаа бүрийг зөвхөн ганцаараа өнгөрөөж ганцаардлын хана хэрэмийг дэндүү бат бөх бос...
бичсэн: ulaankaa, 2014-12-12, 22:00

Өглөө ажилдаа явах замдаа гарцан дээр ногоон гэрлээ хүлээжээ зогсож байтал нэг "залуу ямар гоё оймстой юм бэ гэж ирээл" миний бор канттай улаан оймсыг шохоорхож гэнэ. Монгол зангаараа "өмднийхөө шурханагийг дараад л оймсоо гадуур нь гаргасан юм. Богино гуталтай л хүн байгаа биз. Хэзээ л та нар тэр дундаа бүр оймс анзаарч сонирхдог болчоов. Ороод л далдалхаас" гэж бодоол зам гараад жирийв. Дөрвөн хананыхаа дунд ороод завсар зайгүй ажиллаад нөгөө оймс ч таг мартагдав.
Гэтэл өдөр ажлын залуу "чи оймсоо зориуд гадуур нь гаргасан уу" гээл бас миний оймсны талаар сонирхов. Энэ удаа өрвөгө...
бичсэн: ulaankaa, 2014-12-12, 00:32
Ирээгүй нэг л өдрийн төлөө
Ирээд өнгөрсөн мянган өдрийг золиослоё
бичсэн: ulaankaa, 2014-12-11, 22:04
Хамгийн гоё даашинзыг
Аав минь надад
Өмсгөсөж бэлэглэсэн
Дахиж би хэзээ ч
Нүдээ анивчих чөлөөгүй
Тийм тансагханаар
Даашинз эмэрч үзэхгүй
Дахиж би хэзээ ч
Тосгоны чулууг үсчүүлэн
Тийм цагаахнаар
Дэгэж дэрвэж гүйхгүй
Дахиж би хэзээ ч
Алтан нөмрөг өмссөн мэт
Тийм эхэмсэгээр
Даашинзны хормой дэрвүүлэхгүй
бичсэн: ulaankaa, 2014-12-11, 21:52
Нуруун дээр минь дарсан
Урт үс минь баяртай
Намар намрын навчисны чимээг
Надтай хамт сонсож
Хавар хаврын борооны үнэрт
Надтай хамт согтож
Баяр жаргалд минь баясан
Анхны цэцэгстэй зэрэгцэн ургаж
Зовлог гунигт минь дасаж
Сүүлчийн галт тэрэг шиг
Хамж аваад хадгалсан
Урт үс минь баяртай
Нулимсаараа чамайг
Сүүлчийн удаа услаад
Нууж чадахгүй гунигаа
Чамтай хамт хийсгэлээ
...
бичсэн: ulaankaa, 2014-12-08, 17:27
Цугларсан их гомдлоо
Сэтгэлрүү нь цутгаж дундараахад
Цуглуулж урсгаад арилгадаг
Урсгал ус, ижийн сэтгэл хоёр
Үргэлж ариун байдаг
Нүдэнд багтахгүй нулимсаа
Энгэрт нь эгшээж тайвширахад
Нүгэлийг эрхшээж уучилдаг
Нүцгэн үнэн хайр нь
Нулимсанд минь ивлэж ундардаг
Цаст ууланд мөргөж
Буян хишиг хурайлахдаа л
Цагаан хяруу хатсан
Ижийнхээ насыг анзаарлаа
Араас минь хөөн өртөөлөх
Цаг хугацааг тоолохдоо л
Амийг минь даан бөхөлздөг
Хонгорхон ижийгээ саналаа
Бурханг дуудах талархлын өчилөө
Ижийдээ л зориулж өчнөм
Бурхан гэж байдаг бол
Ижийдээ л зориулж амар мэндийг гуйя
...
бичсэн: ulaankaa, 2014-12-06, 17:10
Өөрөө би аялгуунд дурласан өнгө
Өнө мөнхийн бодлын гүүрэн дээр бүжих дуртай
Сар нарны хооронд сархад зөөх сиймхий
Савлууран дээр суугаад сонат хөгжөөх дуртай
бичсэн: ulaankaa, 2014-12-06, 17:06
Манай хотын нээлтгүй нэгэн чөлөөнд
Мартагдашгүй төрсөн өдрийн эзэн алхаж явна
Малгайн дээрх чамин тогосны өд нь
Шөнийг үл тоосон солонгын явдалт хотыг гижигдэнэ
бичсэн: ulaankaa, 2014-12-06, 17:04
...Ганц балгаад согтох дарс
Ганц ширтээд дурлах нүд
Ганц үнсээд салах болзоо
Ганц амьдраад ханамгүй
Мөнхөд шатах хүсэл...
бичсэн: ulaankaa, 2014-12-06, 01:06
Миний байхгүй хийгээд байгаа орон зайд
Чиний байгаа хийгээд байхгүй орон зайд
Түм буман цэцэгс дэлбээгээ хумхилгүй хөлдөж
Түм буман навчис ногооноороо хатаж
Амьдралд мянга нэг удаа нар гийхийн цагт
Амьдрал бас нэг удаа сар шиг бүдгэрэхийн цагт
Чиний байгаа хийгээд байхгүй орон зайд
Миний байхгүй хийгээд байгаа орон зайд дурсамж л оршино...
А.Б
...