Зүүд ёрын зөнтэй
Сав саруул аав минь
Салхины аясаар
Нөмгөн тэрлэгтэй
Туугдан алхан одсон
Тэр нэгэн ёрын зүүд
Тэнгэрт очиж биелчихээд
Хангай шиг сайхан аавыг минь
Хайрцаглаад харанхуйруу одсон
Зүүд ёрын зөнтэй болохоор
Зүүдээ манахыг би хүсдэггүй


Тодорхой зүйлийг хүлээнэ гэдэг
Хамгийн сайхан мэдрэмж
Тодорхойгүй зүйлийг хүлээнэ гэдэг
Хамгийн гунигтай мэдрэмж
Үгээ хэлчихээд хүлээнэ гэдэг
Хамгийн тайван мэдрэмж
Үгээ хэлэх гэж хүлээнэ гэдэг
Хамгийн хэцүү мэдрэмж
Өнөөдөр өглөө ажилдаа ирээд Өдрийн сониноос “сэтгүүлчид нийгмийг гэгээтэй болгох бүхнийг сөнөөж байна” гэсэн нийтлэл олж уншлаа. Сэтгүүлчид хэмээн олон тоон дээр нэрлэгдээд ирэхээр миний бие ч бас энэ тоонд орно. Тэглээ гээд би биеэ өмөөрөх хүсэл төрсөнгүй.
Яагаад гэвэл би сэтгүүлчид нийгэмд хар барааныг илүү түгээгээд байна гэдэгтэй санал нийлдэг. Болохгүй бүтэхгүй, хар бараан, хийж бүтээгээгүй, ядуу буурай бүхнийг олж гогдон тэр тухай улиг болтол бичдэг, төрд байгаа л бол луйварчин болгож, бизнес хийж байгаа л бол шуналтай гэж үзэн “ялладаг” тэр сэтгүүлч сайн сэтгүүлч нэртэй, эрэн ...
Яасан ч хол юм бэ дээ аав ээж бид гурвын нутаг
Яваад л очъё гэхээр хөл минь богинодоод байх юм
Амьгүй уул ус, бяцхан сууриныг санаж зүүдлээд яахав
Мартаад л орхиё гэхээр
Ямар ч урт юм бэ дээ энэ зүрх сэтгэл
Тэнд л очиж хоргодчихоод байх юм




Алтайн хөх уулсыг
Намхан гэж эндүүрэв
Аргаль янгир ирвэс
Оройд нь өтөлдөг болохоор
Сарьдаг гэж нэрлэсэн юм
Алтайн хөх салхийг
Хатуу гэж эндүүрэв
Аавын үгүйд ч
Хүрээд очиход
Нулимас арчин аргаддаг болохоор
Үзүүр нь зөөлөн байдаг юм
Алтайн хөх голыг
Хатсан сайр гэж басамжлав
Уулынхаа оройд мөнхөрсөн
Хурмастын ариун ус
Бэл говио ундаалах гэж
Хавартаа ширүүнээр буун
Үерлэдэг юм
Алтайн хөх чулууг
Хад гэж андуурав
Хайрлан хүндлээд гишгэвэл
Хөл дороос өнхрөөд холдох
Зөөлөн хөх чулууд
Зөнгөөрөө л тэндээ
Хайргашиж байдаг юм