Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Би ямар шувуу юм уу

бичсэн: ulaankaa, 2015-09-22, 14:31
1442903543 

Жиргэдэг үү жиргэдэг үү гээд л "чухал царайлаал харгиа хоолой"-оор асуух юм. ҮГҮЙ гэхээр нээх уртаар ХММММММ ч гэх шиг. Хөмсөг нь атираатай, толгой нь чичрээстэй!

Би ямар шувуу юм уу. Яаж жиргэж чадахын.

Тэртэй тэргүй жинхэнэ шувууд ямар ч хольцгүй байгалиараа жиргэж,
Надтай надгүй хүн "шувууд" янз янзын хольц орцтойгоор үйл тамаа үзэлцэж ухаантай ухаангүй тархиа "ухалцаж", үсээ зулгаалцаж байхад...Би л дутав гэж...ядаргаа зүгээр.

Дагаж, дагуулуулж, далдганаж, долоож долдойдож, доромжилж чадах ч үгүй, далчиганаж суух зав ч алга, шаардлага ч байхгүй!!!

...

Намайг хайрлаач

бичсэн: ulaankaa, 2015-09-21, 17:48
1442889822      
Намайг хайрлаач намар минь...ЧИН сэтгэлээсээ...урьхан хонгор салхиараа үсийг минь зөөлөн илбэж, инээмсэглэлийг минь урсгачих вий гэж хичээсэндээ зөөлхөн намуухан шиврээ бороо болон надтай болзооч. 
     Шарлан, сүүлчийхээ дууг дотогшоогоо шингээн модноосоо тасарч буй навчсыг намайг гэж бодоод хуйсганаж бүү шидлээрэй намар минь...
Хайрлаач намайг. Өвөл болж өнгөрөөд зун ирээд, дахиад намар  болтол үргэлж хайрлаач. Ганцааранг минь битгий үлдээгээч. Гараас минь хөтлөөд хэнд ч хэлээгүй, хэзээ ч амнаас чинь дахиж гарахгүй ганцхан...ганцхан л үгээ шивнээч. Тэгээд өөрөөс чинь явахгүй болтол зүрх ...

KISS ME MUCH MORE TIME

бичсэн: ulaankaa, 2015-09-20, 12:53


https://www.youtube.com/watch?v=gNCxzbW9mtY&feature=share

АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЭД НЭГЭН САЙХАН ДУУ ОРУУЛАЯ ДАА
УЯРЧ УЯНГАЛМААР ӨДӨР БАЙНА. Bйsame mucho- Adrea Bocelli-ийн дуулснаар Англи орчуулгатайгаа. 

Bйsame mucho

Bйsame, bйsame mucho
Como si fuera esta noche
La ъltima vez

Bйsame, bйsame mucho
Que tengo miedo a perderte
Perderte despuйs

Bйsame, bйsame mucho
Como si fuera esta noche
La ъltima vez

Bйsame, bйsame mucho
Que tengo miedo a perderte
Perderte despuйs

Quiero tenerte muy cerca
Mirarme en tus ojos
Verte junto a mi
Piensa que tal vez maсana
Yo ya estarй lejos
Muy lejos de ti

Bйsame, bйsame...

ҮҮРД ХӨТЛӨӨЧ

бичсэн: ulaankaa, 2015-09-18, 09:21

12039251_1012551182109231_445429296608578428_n

35 жил шохой барьж самбар дээр эх хэлээ яруу тодоор дурайлгасан миний ээжийн зөөлөн гар.

Ээж дэргэд байхад гэр дүүрэн, хөргөгч дүүрэн, СЭТГЭЛ ДҮҮРЭН. 

Хорвоогийн хамгийн дулаахан мэдрэмж ээжийнхээ гараас атгах. 

Өдөр бүр атгая. Өтлөхгүйгээр үүрд гараас минь хөтлөөч
 

ТЭР НАВЧ, ЭНЭ ЗҮРХ

бичсэн: ulaankaa, 2015-09-16, 18:45
10731095_834649196566098_7229145870105859430_n 

ӨМСГӨЛДӨӨ ТҮҮРТЭН УУРСАХ
ӨР ДОТРОО УЛААН ЗҮРХТЭЙ ЧИНИЙ НАМАР
ӨӨРӨӨСӨӨ ӨӨР ЮУ Ч МЭДЭРДЭГГҮЙ
ӨРӨӨСГӨЛ СААРАЛ НҮДТЭЙ МИНИЙ НАМАР

ӨНГӨРСӨН ЖИЛ МАРТААД
ДАХИЖ ХЭЗЭЭЧ САНААГҮЙ
ӨСГИЙНИЙ ТОВШИЛТ ДАНГИНАСАН
МИНИЙ ЯВСАН ТЭР ЗАМ
ӨТӨНД ИДЭГДСЭН МОДНООС
ӨӨРӨӨ ТАСАРЧ УНАХ
АМЬСГАЛАА ДОТОГШООГОО ЗАЛГИХ
АНХНЫ ШАРЛАСАН НАВЧ

ЗУНЫГ ҮДЭН НАМРЫГ УГТСАН
ТЭР НАВЧ 
ӨМЛИЙ ДОР МИНЬ УНАХДАА УЙЛААГҮЙ

ЗУРГАА ДОЛОО ТҮҮНЭЭС Ч ИХ УУЧИЛСАН
ЭНЭ ЗҮРХ
ӨНӨӨДӨР ДАХИАД Л УЧИРАХДАА УЙДААГҮЙ








...

Усан намар

бичсэн: ulaankaa, 2015-09-13, 18:56
 my_complex_heart
Өндөр өсгийтдөө түүртэхгүйгээр чамруу тэмүүлэх усан намар
Өнөөдрөөс ургаад маргаашруу мөлхөж ургах унтаа ургамал
Нар жаргахад ганцаардлаа үргээх зүрхний эсрэг цохилт
Нас амтагдахад толинд улам дурлах миний хэмнэл 

Цонхноос зүүсэн усан өнгөтэй урт хөшиг л 
Цаг хугацааны ямар богиныг өглөө бүр надад шивнэдэг
Түлэх харцнаас түүртсэн миний цагаан даашинз 
Түрүүлж хатаж хийсэх намрын навчсыг бас л үднэ




...

YOU SENT ME FLYING

бичсэн: ulaankaa, 2015-09-01, 16:57

Би салхи болох нь үнэн

бичсэн: ulaankaa, 2015-09-01, 16:27
1441097618 
Ээжийн хэвлийд бүрэлдэн
Эх дэлхийд унасан минь үнэн
Эргээд өд шиг хөнгөрч
Эрээн мяраангүй хязгааргүйд хөвөх минь үнэн

Өчигдөр надаас зугтан
Уулын цаагуур урссан нар
Өглөө улайсаар 
Шингэж орсон тэр газраасаа
Ширэв татан гарч ирэх нь үнэн

Маргааш хийсэх навч
Өнөөдөр шарлах нь үнэн
Мартаж чадсангүй ээ гээд 
Чи худлаа шаналсаар
Өд нь зулгарсан тахиа шиг
Хүрч ирэх нь үнэн

Ганцаардлыг минь үзэн ядсаар 
Ганц ч шүлгийг минь ойлгоогүйдээ
Намайг л зөвхөн буруутгасаар 
Насаа тоолон өөр бүсгүйн бэлхүүсээр тэвэрсээр
Өвгөрөх насруугаа цахилах чинь үнэн


Өглөөгүүр гуагласан хэрээ 
Өдөр өдрийн туулж буй бүхнийг минь
Гурван зуун...

бичсэн: ulaankaa, 2015-08-29, 20:04
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

ӨӨРТӨӨ Л ТААЛАГДАХААР ХАЙРЛАНА

бичсэн: ulaankaa, 2015-08-29, 18:41
 
11938082_1002277899803226_350308537_n

Заримдаа би өөрөө зүрх сэтгэлгүй болж байгаа мэт санагддаг. Хайрлахгүй бас догдлохгүй. Гэхдээ хайрлуулахыг, бас хайрлахыг хамгийн их хүснэ. 
Ганцаардана.... газлуурах дөхнө. Зүрх сэтгэлээсээ өнгө, үүр, өр сэтгэл хайна. Эрэл мухардана. Эргээд л өнөөх гунигтай ганцаардмал нүдээ харна. 

Юунаас ч үл зугатах атлаа юунд ч үл зүрхэлнэ. Түмэн хүний дунд эргэлдэх авч тархин дотроо өнөөх л ганцхан бодолтойгоо. Хүнгэнээд явдаг ч буцаад ирдэг галт тэрэг шиг би бас миний доторх хүн. 

Ер нь заавал хэн нэгэн сэтгэлд байж, бас хэн нэгэнтэй амьдралыг туулах ёстой гэжх хэн хэлсэн юм бэ. Өнөөдрөөрөө ингээд ч ганца...