Таны сэтгэлд...
бичсэн: ulaankaa, 2015-08-18, 21:20
Намар ирж байгаа.
Навчисаа хийсгэж, салхиа хуйлруулсаар ирж байгаа. Эзэнгүй хоосон сэтгэлд минь эрээвэр хураавар харуусал хундгалахаар бороо юүлсэн лонхоо дүүргэсээр ирж байгаа.
Хайрлуулж догдолж, хайрлаж ичингүйрч туузандаа үгээ шивнэн хийсгэсэн эмзэг ариун насыг минь эргэж сануулахаар намар ирж буй.
Цаг хугацааны хүрдээр хөхөө шувуу шиг хүний үүрэнд зүрх сэтгэлээ тэр чигт нь орхиж гараад эргэж харалгүй буцдаг болсон эрмэг үүссэн энэ насыг минь жиндүүлэхээр намар наашилсаар.
Тэр нэг залуугүй бол нулимсандаа дарлуулж үгүйрэх мэт эмзэглэдэг дулаахан лянхуан дэлбээ шиг он жилү...
бичсэн: ulaankaa, 2015-08-17, 09:17
Шүхэр хийсгэсэн салхины үнэр
Гуниг үүрлүүлсэн борооны үнэр
Шөнөжин бэтгэрсэн сэтгэлийн үнэр
Шүүдэр буусан навчны үнэр...
Ямар ч үнэргүй чиний хүсэл...
бичсэн: ulaankaa, 2015-08-11, 23:43
Одоо 2015 оны 08 сарын 12-ны өдөр эхэлж 00:29 минут болж байна. Бас яг одоо бороо орж байна... Шаагиж.
Тиймээ учир нь миний гэрэлт хорвоод мэндэлсэн өдөр ирж. Анх ирэхэд минь бороо намайг тосож авсан учраас жил бүр миний л төрсөн өдрөөр бороо заавал ордог. Хайраар өлгийдөн авсан аавдаа, ээждээ, хоёр эмээдээ, ах нартаа, эгчдээ баярлалаа.
Мөнхөд намайг дүүргэдэг агуа зүрх сэтгэлд тань баярлалаа хайртай бүх хүмүүс минь. Гадаа бороо орж байна. Учир нь хорвоо дэлхий, хүмүүний хувь заяаны сайхныг мэдрэх аз тохиосон хувьтай, гэрэлт өдөр.
Хүний хувь заяаг бэлэглэсэн орчлон ертөнцө...
бичсэн: ulaankaa, 2015-08-11, 11:40
Эргэн тойрон ой мод сүлжилдэн, тэртээ дээр цэв цэнхэр тэнгэр тунарч, зүүн хязгаараас мандан айсуй нарны гэгээн цацраг моддын дундаас алтарна.
Жиргээ эсгэрээгээрээ хүмүүний сэтгэлийг хөндөм сонсголонт аязыг чихнээ түгээдэг шувууд зүг бүрт дуулалдах...
Цаахна нь уулын энгээр зурайн урсах бяцхан горхи амирланг түгээн шоржигнох нь зүүдэнд чинь ая оруулж буй гэлтэй.
Дэндүү амгалан нойрсох чиний минь төрх юутай хүчирхэг хийгээд сэтгэл татам юм бэ...
...
бичсэн: ulaankaa, 2015-08-06, 09:35
Тэнэж хөөгдөж явсаар
Миний дээр задарсан
Тэмээ цагаан үүл....
бичсэн: ulaankaa, 2015-07-31, 19:34
Санаа алдахгүйгээр
Чиний зүг харвал
Салхи надаас
Үүл чамаас
БОРООНЫ тухай асууна
Санаа алдахгүйгээр
Чиний зүг харвал
Бороо миний нүднээс
Чиний тухай харж чадахгүй
Салхи чиний үснээс
Миний үнэрийг арилгаж чадахгүй
Санаа алдах бүрт минь
Бороо ордог
Бороо орох бүртээ
Чиний үлдээсэн гунигийг
Миний нүднээс угаадаг
Нүдээ угаалгах бүртээ
Чамайг шинээр хардаг
Нүцгэн үлдээгээд явдаг
Нүгэл хүсэлийг чинь
Ариусгадаг
Санаа алдахгүйгээр
Чиний зүг харвал
Бороо орохгүй
Бороо орохгүй бол
Би чамайг
Үргэлж шинээр
Харж чадахгүй...
бичсэн: ulaankaa, 2015-07-28, 16:56
Би тэнгэрээс зууран урсаж
Усан манан татуулан
Газарт шингэх гэж яаран буусан
Гал усан ширүүн бороо гэнэм
Би тэнэгээс зугатан
Тэртээ хязгааргүйд хөөрч
Газраас хөндийрөх гэсэн
Тэнгэр өөд тэмүүлэх
Ургаа улаан хад чулуу гэнэм
бичсэн: ulaankaa, 2015-07-21, 22:45

Би чамайг
Таньдаг болохгүй
Би чамайг бас
Таньдаггүй болохгүй
Чи намайг
Би чамайг
Төгс мэддэг болчихвол
Там диваажин хоёр
Чи биднээр дутна
бичсэн: ulaankaa, 2015-07-19, 23:44
Зарим нэг 80-аас өмнөх оныхон намайг дээр үеийн (тухайн үеийн) үйл явдал дурсамж түүхийг үе тэнгийн, үзэж харж мэдэрсэн юм шиг их сайн мэдэх юм гэж хэлдэг.
Аргагүй шүү дээ. Бичиг үсэг тайлагдсан үеэсээ аав ээжийн хураасан хөрөнгө болох Социализмын үеэс эхлээд Ардчиллын үе дамнасан номын шкаб, улаан авдар дүүрэн номыг "ноолж тонгочуулж" өссөн юм чинь.Манай гэрийн номын шкабнаас л дэлхий ертөнц эхэлсэн гэж би боддог.
Үүлэн бор, тэнэг Иван, Хүрэн морь, Цуутын цагаагч гүү, Хоньчин найданг нус нулимастайгаа холилдон байж уншаад аль эрт ардаа орхиж Нацагдорж, Чойном нартай...
бичсэн: ulaankaa, 2015-07-10, 09:53
Бид үргэлж тогоон дотроо л буцалдаг. Цаас ч бай мод ч бай дүрсхийхийн хооронд л хоормоглон айхтар буцалдаг. Мод, цаас шатаж дуусахад тэгээд л больно. Эсвэл буцалсаар нэг бол дэрвээд дуусна нөгөө бол ширгэж дуусна. Нэгэнт орсон ниймгийн “нэг л биш” тогооноос дэвэрч хөөс бололгүй шарагдаж нүүрс болчихолгүй бөөнөөрөө гарчих юмсан. Заавал тогоон дотроо нийтээрээ буцалж чанагдах албагүй шүү дээ. Тогоо маань хагарвал тэгээд яана аа. Тогоо гэснээс ойрын үед харин тогоон дотор маань наадмын хольц ороод ирчихсэн буцалж байнаа.... Сарын өмнөөс л найр наадмын сургаар бүх зүйл назгайраад л удааш...