Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Шороо дарсан он цаг дээр

бичсэн: ulaankaa, 2015-10-29, 18:06
426987
Зунгаарсан хуучирсан, шороо дарсан он цаг дээр 
Зуны, цэцэгсийн, борооны үнэр шингэсэн шаахай хэвтэнэ
Он цагаа элээж дуусаагүй хаягдсан тэр шаахайны өсгийнөөс
Одоо дахин хэзээ ч өндийхгүй тэрний сүнс чаргууцалдана

Тамхины эхүүн үнэр , тасалгааны хөгцөрсөн хана л
Одоо хажуунаас минь цагны зүү шиг түшин байхад
Амьдрал чи намайг...
Оргилуун хөөс нь цахарч дууссан
Ааги нь гарсан бүлээн дарс шиг
Асгарч урсгасаар 
Хуучирсан он цагийн хуйларсан тоос шиг дарах юм

 ...

Цоожтой зүрх сэтгэл

бичсэн: ulaankaa, 2015-10-26, 18:07
1445854561 
Цонхны наадах түшлэгтэй сандал дээр 
Цоожтой зүрх сэтгэл шөнөжин гиюүрнэ
Бороо цасных нь мэдэхгүй цонх даган 
Бодлыг угаах мэт урсах тэр усыг л гөлөрнө

Тэнэмэл цагираган сар хар үүлэнд халхлагдаад 
Тэвчээргүй миний хүсэл энэ цонхонд дүүжлэгдээд
Маргаашийг хүлээх  мянган шөнийн гэсгээлтээс
Манартлаа дарс шимж л ухаанаа умартан амьд гарна 
...

Оршуулгаруу нь хийсгэчихсэн

бичсэн: ulaankaa, 2015-10-26, 17:01
1445851546

Үзэгдээгүй өнгөрсөн
Учирал байсан
Өчигдөрөөс хэн ч
Ширхэг үс ч олж  чадахгүй 
Айгаагүй учрал,
Алсгалаагүй уулзалтаас 
Салхинд хийсэж одсон
Үгсийн үзүүрийг ч
Хэн ч олж сонсохгүй

Сайныг нь 
Өөртөө хамааруулж
Зүрхээ сохлоогүй 
Саарыг нь тунгааж
Өрцнөөсөө зулгаах
Хүсэл ч төрөөгүй

Зугатааж уруулаа
Тэр нэгнээс нуугаагүй
Зуурдхан учираад одох
Хүсэл байсанд ч
Гайхаагүй  

Хэний ч сэтгэлийг
 Ураагүй
Зөрүүд
Бас зөнгөөрөө
Дурлал бас учрал байсан

 Хэнийг ч төгсгөлд
 Хөтлөж хүргээгүй
Зоргоороо
Бас тачаалд шатаад дууссан 
 Бардамнал бас Бадамлал байсан

Одоо харин надад 
Нүгэл тулгаад хэрэггүй
Орноосоо сэгсэрч үргээгээд
Оршуулгару...

ЭР ХҮН ЧИ НАД ДЭЭР ИРНЭ

бичсэн: ulaankaa, 2015-10-19, 17:31
 1445247102
Ирнэ чи надад ирнэ
Ганцаардсан өдөр бүрийн минь тоогоор 
Одод шиг хязгааргүй 
Одод шиг мөнхөд хамт орших ханьсал тээсээр чи над дээр ирнэ

Ирнэ чи над дээр ирнэ 
Мөрөөдсөн дүрслэл, зураглал, дүр төрхийг амилуулах гэж
Үлгэрийн ханхүүгийн дүрээр, үхэшгүй баатарын дүрээр, 
Үгүй болохгүй бас хаяж орхихгүй
Мөнхийн бат уул, цайз, урлагийн хан тэнгэрийн дүрээр чи над дээр ирнэ 

Ирнэ чи над дээр ирнэ 
Инээгээгүй мөч бүрийн минь хорыг гаргах гэж 
Мөнхийн ус шиг хайрыг зүрхэндээ хундагалан 
Мөнгөн цагаан сар шиг гэрэл гэгээ үүрсээр 
Анх удаа мандаад дахиж хэзээ ч жаргахгүй
Алтан нарыг сэтгэлдээ мандуулсаар 
Тэнгэрт б...

Дахиж би амилахгүй

бичсэн: ulaankaa, 2015-10-14, 12:25
 
 
Байна уу гэж битгий асуу 
Өөрөө би байгаа ч
Өр дотор минь хэн ч байхгүй 
Өмнө байсан шигээ
Хэний ч төлөө оршихгүй

Намайг  үгүй хийсэн 
Намрын навчистай хамт хийсгэсэн
Анхны цасны сургаар 
Сүүлчийн бороо шиг урсгасан 
Ахин хэн ч  намайг
Намар шиг гундахыг
намар хатахыг 
Намар шиг хийсэхийг
Намар шиг хоосрохыг харахгүй 

Амьд уу гэж битгий асуу
Амьсгал минь 
Хэний ч  төлөө биш болосон болохоор
Ахиж өөдөөс минь
Хэн ч ширтээд  
Би амилахгүй 




...

Нүд урсгана

бичсэн: ulaankaa, 2015-10-13, 14:11
1377408_975176639221319_250048841007058624_n

Нүднээсээ би нүд урсгана
Нүдийг нь хараад
Цаашаа илүү хүсэж
Нүдэн дотор нь байгаа
Өөрийгөө олж харах гэж
Нүднээсээ би нүд урсгана 

Нүднээсээ би нүд ургуулна
Сэтгэлийг нь хараад 
Дахин шунаж
Сэтгэл дотор нь байгаа
Өөрийгөө олж таних гэж
Нүднээсээ би нүд ургуулна 


ХОНГОР МИНЬ

бичсэн: ulaankaa, 2015-10-01, 17:42
 


ХОНГОР МИНЬ
     ХАВАР БИДНЭЭС ЯВСАН Ч НАМАР ИРЛЭЭ. ХОЁРХОН ХҮН Л ХОРВООД АМЬДАРДАГ МЭТ ТИЙМ МЭДРЭМЖИЙГ ЧИ Л НАДАД БИ Л ЧАМД ӨГСӨН. 

ХОНГОР МИНЬ 
     НАМАР БИДНЭЭС УДАХГҮЙ ЯВНА. ЧИНИЙ УРУУЛ ШИГ, БАС МИНИЙ УРУУЛ ШИГ ТИЙМ ХАЛУУХАН ЗУН ИРТЭЛ ЧИ МИНЬ БИТГИЙ ГАНЦААРДААРАЙ. 

СЭТГЭЛ МИНЬ НАВЧ ШИГ ХИЙСЭЭГҮЙ, ЗҮРХ МИНЬ НАМАР ШИГ ШАРЛААГҮЙ УЛААХАН, ЧИНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЯАХААС Ч БУЦХААРГҮЙ ТИЙМ ХАЛУУНААРАА ЦОХИЛОЖ БАЙГАА. 

ХОНГОР МИНЬ 
     ӨНГӨРСӨН ЗУН ШИГ БИД БИЕ БИЕНЭЭСЭЭ ЯВСАН  Ч ЭНЭ НАМАР ШИГ ИРГЭЖ ХЭН ХЭНДЭЭ ИРЭЭГҮЙ. 

ХОНГОР МИНЬ
     НАМАР ДАХИАД ИРНЭ. ХЭЗЭЭ НЭГ ӨДӨР, ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ, ХЭЗЭЭ НЭГ НАМРААР БИ ЧАМ...

Намайг таниад өгөөч

бичсэн: ulaankaa, 2015-09-29, 14:22
11959995_968348586570791_3221381446657389995_n 

     Танихгүй байна би. Яг аль нь өөрийгөө гэдгийг. Энэ гунигтай цэнхэр нүдэт үү? Аль эсвэл тэр хүслээ хурцалсан гялаан нүдэт үү?
     Өчигдөр гудамжинд ганцаараа бүжиглэж, намрын мод навчсаа гөвдөг шиг гуниг ганцаардлаа ганц орой юу ч үгүй хийсгэж орхисон тэр хэн байсан юм бол. 
     Зөндөө удаан урууландаа шингээж байсан үгээ хэлэхийг хүссэндээ чулуун байшингийн, манант хаалганы үүдэнд хөл нүцгэн гэтэж очоод....уруулаа таг хазаад өлмий дээрээ гүйсээр буцаж одсон долоодугаар сарын тэр эмзэгхэн цэцэг хэн байсан юм бол

     Насаа хуруу дарааллан тоолон, дахиад л өнөөх бараан дурсамжуудыг  хадгалс...

TIME TO SAY GOODBEY

бичсэн: ulaankaa, 2015-09-23, 18:06
 

TIME TO SAY GOODBYE

When I am alone I sit and dream

And when I dream the words are missing
Yes I know that in a room so full of light
That all the light is missing
But I don't see you with me, with me
Close up the windows, bring the sun to my room
Through the door you've opened
Close inside of me the light you see
that you met in the darkness

Time to say goodbye
Horizons are never far
Would I have to find them alone
without true light of my own with you
I will go on ships over seas
that I now know
No, they don't exist anymore
It's time to say goodbye

When you were so far away
I sit alone and dream of the horizo...

ТЭР ТОГЛООМ БИШ БАЙЖ

бичсэн: ulaankaa, 2015-09-22, 14:57
Нүдэлдээд л асаад л...хамаг бие өвдөх шиг болсон...

Дэндүү эрмэг...дэндүү зоригтой...Асаад л дүрэлзээд л. 

Хүлээж догдолж өнгөрүүлсэн цаг хугацаандаа, хүлээсний дараах учиралдаа даанч харам...
Тэвчээрийн хязгаар алдуурсан, давилуун омголон залуу насны аагинд бүр мөсөн ховсдуулсан...хайран сайхан цэл залуухан, бадрангуй амьс...Харамсалтай.
Гэвч... энэ бүхний цаана зөвхөн СЭТГЭЛ л оршиж байсан. Ижийгээ санаж бэтгэрсэн сэтгэл, дурлаж хайрласан сэтгэл, харамлаж хорссон сэтгэл...ТЭР сэтгэл бүрийг, зүрх бүрийг МАШ НУУЦААР тушаагаад, шатаагаад үнс болгоод хийсгэчихсэн!!!
...ЗҮРХ СЭТГЭЛ ТОГЛООМ БИШ...ТӨРИ...