Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Тархиа тэврээд

бичсэн: ulaankaa, 2016-05-27, 14:24
13318849_1156314707732877_438453502_n 
Өлмийгөөрөө шонгийн утсан дээр бүжиж
Өчнөөн нүдийг баясгадаг хэмээн огоорч

...Үнэндээ тэр амьдрал гэнэ
Өөрийн минь нэртэй зам гэнэ

Тэнгэррүү ургасан тэр замаар
Тархиа тэврээд өгсөж явна

Ааваа наана чинь...

бичсэн: ulaankaa, 2016-05-19, 11:21
13055868_1104874496251532_2482906224190166138_o
Ааваа наана чинь цас ордог уу
Аль эсвэл алимны мод ургадаг уу
Ар араасаа одсон
Амьдралын андуудтайгаа
Аяга тагш сархад хүртэн хүүрнэх
Бороотой өдрүүд тохиодог уу

Ааваа наана чинь
Олон хүн оршино уу
Алс нь би
Амьдралаа дуусгачихаад
Араас чинь очоод
Гараас чинь хөтөлж болох уу

Ааваа наана чинь
Гол мөрөн урсдаг уу
Авснаасаа ангижраад
Хөвж чөлөөлөгддөг үү
Нар ямар өнгөтэй манддаг вэ
Сарны туяа хэрхэн тусдаг вэ

Ааваа наана чинь
Дуу дуулж, шүлэг бичиж болдог уу
Амраг хайрын сэтгэл амьдардаг уу
Хээгүй тэнгэр гэж байдаг уу
Хязгааргүй олноор шувууд нисэлддэг үү

Ааваа наана чинь
Би очиж болох уу
Ахиад охин чинь биш
Аав нь ...

Хамт урсана

бичсэн: ulaankaa, 2016-05-16, 19:24
static1_squarespace_com

Чимээгүйн дундаас чи гарч ирнэ
Чин сэтгэлийг надаас шалгаана

Чийгтэй байсан ч асаж би чадна
Чихээ таглаад хоёулаа хамт урсана

Урсаж дуусах хүртэлээ
Уйтгар гуниг ганцаардлыг
Хамтдаа шатааж дуусгана




Уртаас урт аялалд явна

бичсэн: ulaankaa, 2016-05-14, 16:35
152115cd799216fe427a4f57462cea38

Үл мэдэх газарруу
Үлдээгээд нисчихсэн хүмүүс
Тэнд очоод
Хоорондоо уулзаад...

Тэгээд бас намайг
Хүлээж байгаа гэж итгээд
Уртаас урт аялалд
Үүрд явна даа гэж боддо
г

Тэр бүсгүйн тухай

бичсэн: ulaankaa, 2016-04-30, 10:20
13140566_1139219576109057_938341960_n

Яагаад үргэлж гунигладгийн чинь талаар
Гуниглахаараа илүү үзэсгэлэнтэй болдогийн чинь талаар
Инээд чинь яагаад ийм хол байдгийн тухай
Инээхээрээ ихэмсэг хийгээд
Илүү нууцлаг болдогийн чинь талаар
Зүүдлээд сэрэхээрээ яагаад тийм баяртай болдгийн чинь талаар
Зүүдэлсэн тэр зүүдээ ярих
Яагаад тийм дургүйн чинь талаар

Тэнгэрээс дээр амьдрал бий гэж
Тэнд хэн нэгэн чамд зориулж
Төгөлдөр хуур эгшиглүүлдэг гэж
Үдэш бүр надад итгүүлдэгийн чинь тухай
Үүргэвчээ үүрээд тийшээ явахдаа
Намайг хэзээ ч дагуулж явдаггүйн чинь тухай

Ганцаардалтай яагаад сүүлэрдэгийн чинь тухай
Ганцаардхаараа яагаад
Аз жаргалтай болдогийн чин...

Санах вий гэхээс

бичсэн: ulaankaa, 2016-04-19, 11:19
images(5) 

Ганцаардалтай
Гараа барилцсан чигээрээ
Ганц шөнө 
Сүүлчийн удаа
Хамт хоночихоод л...

Маргааш...маргааш...
Маргааш магадгүй санах вий гэхээс л...

Суурингийн минь ангир

бичсэн: ulaankaa, 2016-04-19, 11:12
 12718093_1122766864420995_2958832137487155430_n

Нүдээ анив...

Чихнээ нэгэн сонсголонт чимээ түгэх нь чимээ амирлангуй хийгээд зүрх уясан хайлмаар...

Тэр чимэгт дуун ангирын хүүрнэл ахуй. Зүүн урд булгийн дээгүүр зүс танил ангир шувууд ээрэлдэх нь энгүй сайхан нутагт минь энх улирал ирсэний хэлэмж. 
Эх болсон бяцхан булгаа санасаар, ээнэгшиж хүлээсээр аяны шувууд буцан ирж...

Алаг уултай сууринд минь ангир шувууд нутагшаа даа
Амин нөмөртэй нутагт минь хаварын өдрүүд залраа даа

Нүдээ анив...Аглаг бяцхан суманд минь Ангир шувууд дуулна.., Нутагаа эргэ гэж зүүдлэн гунганана, Нулимсаан хатаа гэж зөөллөн ганганана.

...

Би өөрийхөөрөө байх эрхтэй

бичсэн: ulaankaa, 2016-04-06, 10:10
61b8871d867aabb8d611eb3d64f24f69(1)
Би өөрийхөөрөө байх эрхтэй.
Чихэндээ чихэвч зүүгээд зөвхөн өөрийнхөө аяаар дуу дуулах, хэнтэй ч ярихгүй урдах ажлаа хийж суух, Хаашаа ч юм хэнд ч хэлэхгүйгээр ганцаараа явж, хүссэн хүнтэйгээ хэнээс ч айхгүйгээр уулзах, дурлаж дэггүйтэж, хайрлаж шаналах, залхмаар утасны дуудлагыг авахгүй байх, өөрийхөөрөө сэтгэх, шинэ ажил хийх, хүссэн киногоо үзэх, нүцгэн хүүхний зураг үзэх, утсандаа дуртай зүйлсээ татаж, уйтгартай гунигтай дуу сонсож гудамжаар удаан алхах, хэтэрхий өргөн өмдөндөө огт түүртэйхгүйгээр өөртөө итгэлтэй уушийн газар суух, Оюунлаг нэгэнтэй уулзаж оюун ухаанаа алдатлаа архи уух, гэр...

Чиний мянган зам

бичсэн: ulaankaa, 2016-04-01, 11:37


1459481927
Чи намайг
Үл үзэгдэх манан гэнэм
Би чамайг
Хур хураасан бороо гэнэм

Чи өөрөө мянган төрлийн
Замтай
Тэр замаараа
Гал асаан
Түймрийн оч шиг
Цахилан өнгөрдөг гэдгээ мэддэггүй

Би өөрөө зуун төрлийн
Аягтай
Тар аягаараа
Ус ундарган
Уулын гол шиг
Урсаад өнгөрдөг гэдгээ мэддэг

Чиний мянган замаар би
Зуун аашаа үүрсээр гэтэлнэ



Айж сандарна...Аль эвсэл тоохгүй

бичсэн: ulaankaa, 2016-03-25, 12:23
12088584_1078885872183728_2658517247638472593_n
Мянган давхар байшингийн
Мянга дахь давхарын дээвэр дээр
Хөлөө унжуулан суугаад би
Хөх чүдэнзээр тамхиа асаан
Хөц тарианы талх иднэ

Шавьж шиг харагдах машин
Жаран хөлт шиг харагдах зам
Цох шиг харагдах нэг давхар байшин
Ор тас харагдахгүй хүмүүс

Амьд хүмүүс намайг
Онож харж чадвал
Амиа хорлох нь гэж
Айж сандарна
Аль эвсэл тоохгүй

Шувууд хүртэл
Надаас дээш хөөрөхөд
Зүрх нь дийлэхгүй
Шунал хүсэлт хүний амьдрал л
Яг хажууд надтай хамт байна

Мянган давхар байшингийн
Мянга дахь давхарын дээвэр дээр би
Миний гэсэн бүхнээ аваад
Талхны үүрмэг шиг хийсээр
Тамхины утаа шиг сарнихаар...


...