Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Хэн нэгний хоосон сэтгэлд орж суучихаад

бичсэн: ulaankaa, 2016-07-06, 20:31
12541159_1066317140056444_6165722355911358380_n

Хирчлээсгүй цэнхэр тэнгэрт
Хаанаас ч юм хар үүл гарч ирэхэд

Жин ажиллуулдаг өвөөгийн урдуур
Жижигхэн хөлнүүд гуйван гарахад

Жилдээ гуравхан хардаг тэр царай
Миний төрхтэй ижил гунигтай болсон байхад

Болжморуудад буух сөөг олдохгүй
Шонгийн утсан дээр дайвалзахад

Борогдуу амьдралтай ч
Бүтэн инээмсэглэлтэй хижээл эмэгтэй
Суга таягандаа зовлогоо шингээн
Салхи шиг уухилсаар зам хөндлөн гарахад

Хий хоосонтой нөхөцсөн
ХООСОН гэдгээ мэдрэв...Хэн нэгний хуурамч сэтгэлд орж суучихаад



...

Инээх шалтаг ихтэй

бичсэн: ulaankaa, 2016-07-04, 11:36
1467604822  
  Амьдрал сайхан, инээх шалтаг ихтэй, уйлж баярлах шалтаг бас ихтэй. Цэв цэнхэр тэнгэр, Цав цагаан үүл, нов ногоон мод.

Заримдаа аянга шиг аашиндаа цохиулж навс унана, харин заримдаа солонго шиг залуу насандаа хөөрч хөвнө.  Дурлах гэж яарна, дурласан хойноо гуниглах гэж цаг гаргана. Цав цагаан сарны цаана ув улаан нар мандах гээд зэхэж буйг санаад эргээд сэтгэлээ эдгээнэ. Мартаж байхад дурлал эргээд ирнэ, маргааш гэж боломж олгохгүйгээр дурлаагүй байсан тэр өнгөрсөнд нь үлдээнэ.

Харин хайрлахаас айна, айдсаа хамгийн их хүснэ. Хүсэл биелчихвэл эцсийн зогсоол мэт санагдана. Хүүхэд шиг мөрөөдө...

Алга болохсон

бичсэн: ulaankaa, 2016-06-27, 23:45
contentpic_kiss
Зэрэглээн дунд
Саринан арилахсан

Зээрийн сүрэг шиг
Цахилан одохсон

Зүүдэн дунд
Уусан замхрахсан

Зүрх сэтгэлээ
Үйрмэглэн үгүйрэхсэн

"Сонго Уйл"-д чөдөрлөгдсөн Сонголт

бичсэн: ulaankaa, 2016-06-24, 14:59
13428003_1052141734867406_3600242893322382666_n
     Хамт сурдаг байсан гадаад найз маань асууж байна. Танай улсад зун болоод дулаараад гоё байна уу гэж. Учир нь хамгийн сүүлд мэнд мэдэлцэхдээ би үргэлж л хүйтэн, цаг агаар муу байгаа тухай бичжээ. Ууланд явсан, цэцэг навчин дундах зургийг маань хараад зун болж дулаарч сайхан байгааг харжээ. Би ч үзэсгэлэнт сайхан эх оронд минь үүрийн гэгээ шиг зун айлчилж, бороо хэрхэн асгарч орж байгаа тухай, Хөхөө хэрхэн уянгалаар донгодож, өглөөний тунгалаг нарнаар болжмор хэрхэн жаргалтайгаар жиргэж байгаа тухай, цэцэгтэй даашинз, өндөр өсгийтөөр гоёод, болзоонд явж, найз охидтойгоо хамт хэрхэн хөгжилдө...

Миний ертөмц

бичсэн: ulaankaa, 2016-06-18, 22:13
13472418_1170285133002501_1310315072_n 
     
     Сургуульд орж уншиж сурч, байгалийн шинжлэлийн хичээл үзэх хүртэлээ манай сумын "Нарийны гол"-ын ус урссаар байгаад тэнгэрийн хаяанд тулаад эргээд бороо болж ордог, газарыг ухаад байхаар тэнгэр гараад ирнэ. Тэгээд л тэнгэрт хүрч болно, бас сумын төвийн урд талын өндөр улаан уулны цаана л нар, солонго хоёр орчихоод нэг нь шөнө дууссаны дараа, нөгөөх нь бороо орсны дараа гарч ирдэг гэж бодож итгэж явав. Гэтэл оддоо юунд итгэхээ больсон байна. өөрөө ч анзаараагүй....

     Яацарчихсан ч тархитай амьтан гэхээрээ тийм юм төсөөлөөд явдаг байсын

...

Жинхэнэ хүн болохоор

бичсэн: ulaankaa, 2016-06-18, 19:04
 13479707_1170285093002505_843840665_n

Цэнхэр морио хөлөглөөд
Холын эрэлд гарахдааа
Би зун байсан

Цэцэгтэй замаар явсаар
Зүгээ алдан төөрч
Би намар болсон

Навчис эргэлдэж шуурсаар
Намраас өвөл болгон хөлдөөсөн

Нарны зүг шогшсоор 
Намайг хавар болгон гэсгээсэн

Цэнхэр морь 
Зүс нь хувираад
Зүймэл дөрвөн өнгөтэй болчихож

Цээж нүцгэн би
Зүрхээ гээгээд
Зүглэсэн  эрэлийнхээ эхэнд ирчихэж 

Цэнхэр морьноосоо буугаад
Зун намар өвөл хавар биш
Жинхэнэ хүн болохоор
Зүрхээ эрэн ганцаар алхав

Цэнхэр морь минь харин 
Бороо болон шиврээд...








...

Дэлхийг тээсэн сумын наадам

бичсэн: ulaankaa, 2016-06-11, 22:06
843e0974110bc617big 
Хүчит бөхчүүдийн хөлөөр чулуу займчин бяр хангагдаж

Хурдхан түрүүлэхийн хүслэнд унаач жаалууд нойргүйдэж 

Морьдынхоо уяа сойлгоор ухаан ноцоосон уяачид

Монгол төрийн наадамдаа хусуураа зэхэн тамхи нэрнэ

 

Бадамлах зулын гол шиг шунхан улаан наран

Манай бумбан сумын зулайг угаан мандахад 

Хөхүүрийн бүлүүр мэт хурдан морьдын төвөргөөн 

Хүүхэд насны минь наадмын өглөөг сэрээдэгсэн

 

Аавын шинэ дээлэнд ээжийн хайр шингэж

Ах нарын савхин гутланд залуугийн омогшил жийгдэж 

Эгч бид хоёр наадмын хуушууранд яарсаар 

Эрх бага насны минь сумын наадам эхэлдэгсэн 



Наамдын талбайгаас хальж түмний манлай эгшиглэхэд

Манай ...

Сонин бороо

бичсэн: ulaankaa, 2016-06-08, 21:46
179e90987366f5aa097cbb4de4d2180f 
Хүсэл гэдэг олон зан нь буцалсан 18 настай охин шиг шарваганах юм. Түрүүхэн борооноос зугатан байж гүйж орж ирчихээд одоо болохоор цонхны цаагуур урсаад байгаад нь атаархаад, гарч гүймээр, норж зогсмоор, сөрж алхмаар, гиюүрмээр санагдаад. 
Нойр бас адил хулжин одож. 
Олон өдөр мянга мянган цаг, сая сая секунтын дараа түүнийг машины  зогсоолоос угааж одчихоод одоо болохоор сүнсийг нь зөөж авч ирж байгаа юм шиг тийм сонин бороо. 


...

Бие тэнд унтаж байгаа

бичсэн: ulaankaa, 2016-06-08, 20:03
13332741_1163340663696948_3234969565373635487_n
 Бие минь тэнд

Унтаж байгаа
Би энд
Нисэж яваа

Ор хөнжилдөө
Ой ухаан багтсангүйд
Оройгүй эрхсээр
Дүүлэн явна би

Зөгийн үүрэн дунд
Тоглож сууна би
Зүүднээс салгаж
Бүү цочоо

А.Б/16.06.08-01:01am

Нүл горьдлого

бичсэн: ulaankaa, 2016-06-08, 20:01
13335524_1162027570494924_3956765695919398350_n
Амьдрал бол нүл горьдлого дээр оршиж байна ш дээ.

Халуун ус ирчих болов уу, юнителийн 5 байрнаас нь нэг нь таарчих болов уу, нөат ийн баримтаас нь хэдэн төгрөг хожчих болов уу, Ганаа ах маань яг түүн шиг-д нэг түрүүлчих болов уу, тэтгэвэр гэнэт нэмэгдсэн шиг цалин гэнэт нэмэгдчих болов уу, сонгуульд гайгүй ганц хүн ялдаг болов уу, сонгуулиар хэдэн төгрөг олдох болов уу, юмыг яаж мэдхэв сонгуульд өрсөлдөх өдөр тохиох юм биш байгаа энэ тэр гээл..,
...