Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Чи минь

бичсэн: ulaankaa, 2016-09-24, 19:45
14316768_1239630406067973_8494337787668041233_n
 Араас тань тулах 

Багана нь
Би гэмээнэ амраг минь.,

Амьдралд минь гийх 
Гэрэл нь
Чи минь л байх
Xонгор минь

Тэнгэр дүлийрч

бичсэн: ulaankaa, 2016-09-24, 18:48
11986998_950440095028307_1511718238112978050_n 
Бороо намар хоёр

Сүүлчийн болзоондоо бүжиж
Үүлс илүү холдож,
Тэнгэр дүлий оргиж битүүрээд,
Өмнүүр үрчгэр навчисын
Хагацлын дуутай цуваа хийсэж,

Өдрийн алсад анхны цас
Унангуут урсан арилхаа
Үл мэдэн догдлон буй

Энэ гэмээнэ намар юм
Энэ гэмээнэ өнөөдөр юм ...гэвч,

Навч нялхаараа сэрсээр
Бороо болзоондоо гоёсоор
Хавар дахиад л ирнэ

Хаврын тухай дуу аялж өгнө

бичсэн: ulaankaa, 2016-09-05, 09:01
14222153_1227177863979894_6071573317451843504_n

 Сүүлчийн амьсгалаа хурааж буй навчис

Шүхрэн дор минь надтай хамт гуниглана
Бороо салхи хоёр бидний гунигийг үргээн
Бүжин эргэлдэнэ...

Анхны цаснаар би тэднийг үдэхдээ
Хаврын тухай дуу аялаж өнгө..

Чи туулж үл чадна

бичсэн: ulaankaa, 2016-09-01, 11:13
 546229_306169166133122_442329736_n(1)
Завьтай байгаад ч
Хичнээн хэмжээгээр
Завиа томсгоод ч

Чи миний
Зүрх сэтгэл,
Хүсэл тэмүүлэл дундуур
Туулж үл барна 

Чи миний
Хүлээлтийг хязгаарлаж
Дур хүслийг унтрааж
Үл чадна

Миний төсөөлөл дунд уусаж
Миний гунигийн өнгийг ялгаж
Хэзээ ч чадахгүй

Уйлдаггүй гэж бодсоноороо
Уучилдаггүй гэж итгэснээрээ
Дурлаагүй гэж гомдоллосноороо
Хайрлаагүй гэж эвлэрсэнээсээ өөр
Ямар ч замыг чи олохгүй
Яг л анхных шигээ....

Чи миний сэтгэлийн гүнрүү
Сэлүүрдэн тэмцэж орж чадахгүй...


...

Чөтгөрт эзэмдүүлсэн

бичсэн: ulaankaa, 2016-08-25, 18:39

13902642_496006763943425_4842969918247522935_n
Өдөр бүр үс минь унаж

Өдөр бүр үс минь ургаж

Улирал бүр модны өнгө өөрчлөгдөж

Өглөө бүрээр нарны тусгал наашилж цаашилна

Гэвч зүрх л нэгэн хэмээр

Гэрт үүрэглэх алаг муур шиг

Залхуутай цохилно

Гашуун дарсанд согтсон

Тархи харин

Хачин сонин мөрөөдлүүдийг

Цаг үргэлж тэнүүчлүүлнэ

Яг л цагийн хамгийн урт зүү шиг

 

Алга болсон өрөөсөн ээмэг

Алганд үлдсэн нөгөө ээмэг шиг

Чөлөөтэй хашгирах

Чөтгөрт эзэмдүүлсэн

Зүрх, тархи хоёр минь

...

Уйтгарт үдшээр

бичсэн: ulaankaa, 2016-08-16, 21:12
14037349_1210724728958541_329781757_o

Уйтгарт үдшийн мэнд хүргэе. Тэнгэрт наргүй сэтгэлд ханьгүй нам гүм  үдшээр,,. Хэний ч хөлийн чимээгүй, юуны ч хүлээлтийн мөргүй. Цонхон дээрх цэцэгс минь ургах, эсвэл үхэх чимээ нь сонсогдохоор тийм нам гүм. Комьпютерийн гараа тачигнуулах тэр мөч хүртэл үггүй хоосон.
Өдрөөр дайны талбар шиг ажил дээрээ, үдшээр эгээтэй л оршуулгын газар мэт гэртээ бүгэх нь нэгэн ёс мэт. 
Гадаа борооны чимээ  нэмж түрэв. Орох бүртээ сэтгэлээс минь юуг ч юм арилгаж, бас юуг ч юм гуниг болгон авч ирнэ. Хэт баярлах хийгээд хэт гуниглахын хооронд юу байнам бэ. Зөвхөн залуу нас уу, эсвэл хэнд ч хэлдэггүй зорилго маань...

Зүрхтэй

бичсэн: ulaankaa, 2016-08-02, 11:17
903cf5a6b90901f2d41da783340ce712
Наран мандах шиг  харц
Намайг хүлчихсэн 
Зүрхтэй гэдгээ мэдэрч
Зүү  шиг шивж
Сэтгэл догдолсон

Гүн саарал шөнийн дунд

бичсэн: ulaankaa, 2016-07-10, 00:16
13650362_1184269588270722_1993920512_n
Нойтон сормостой тэнгэр дор
Гүн саарал шөнийн дунд
Оддыг үүлэн хөшиг хаачихсан 
Онгорхой цонхоор салхи хаяахан сэнгэнэх...

Өчигдөрхөн гэрлээр наадсан дэнгийн эрвээхийд
Өнөөдөр нэг ч үгүй нь уйтгартай
Уншиж буй ном маань 301 дахь хуудасгүйгээр
Уйлмаар гуниглалгүйгээр төгсөж байгаа нь 
Бас л уйтгартай

Өтгөн кофены үнэр 
Өглөөг ирүүлж
Өвгөн хотын чимээ
Үдшийг сануулж
Мотоциклын  дуу
Нойрноос сэрээж
Модон ширээн дээрх лаа л
Юуг ч юм гэрэлтүүлнэ

Тас хар шөнийн дунд
Тамхи шиг уугчин суугаад би...





...

Зун шиг чи өвөл шиг би

бичсэн: ulaankaa, 2016-07-09, 23:34
13533345_1151241281614853_188865421441037143_n 
Чи бид нэг замтай гэж бодсон
Цэцэгтэй зам байгаадаа гэж мөрөөдсөн
Замын дундаас бартаатай болж эхэлсэн
Зун шиг чи өвөл шиг би 

Чиний замаар явж үзэхэд
Хуучин модод гүүрний 
Ширхэг банз шиг нарийхан
Хугарч үүрэх вий гэсэндээ
Урагш дахин нэг ч алхалгүй буцсан

Чи бид хоёр замтай
Цэцэг шиг чи мөс шиг би





Тэртээгээс бороо цайрна

бичсэн: ulaankaa, 2016-07-07, 11:21
32323232(1)

Тэнгэрээр дүүрэн
Цагаан тэмээд бэлчих шиг
Тэртээгээс бороо цайрна..

Тольны тусгал шиг
Ижилхэн өдрүүдэд ээрэгдээд
Толгойгоо хэнд зээлдүүлсэнээ санахгүй нь