Таны сэтгэлд...
бичсэн: ulaankaa, 2016-10-25, 18:14

Дэлгэсэн ном шиг сонинхон, бас учирлаг
Дэнжийн цэцэгс шиг гоёхон бас үнэрлэг
Дууны бадаг шиг уянгалаг бас уярам
Дутуу үгүй, дүүрэн хундага шиг миний найз бүсгүйчүүд
Оюуны жимээр өртөөлөн нэг газар цуглаж
Олон гоо охидоос нэг нэгнээ таниж
Нэгэн мэргэжлийн мөрөөр хунгийн дэгдээхийд шиг алхаж
Нэр нэрээрээ, бусдын аманд эвлэрсэн нөхөд минь
Зам тавилангаа дагаж анхны үрээ өлгийдөн
Зарим нэг өнгө нь гэргий заяанд намбархах ч
Учралын хундага харшуулан биесийнхээ төлөө тулгахдаа
Хултай айраг шиг өнөөх л зангаараа цалгицгаах.
Зургаан өнгийн инээдийг нэгэн нотонд оруулсан
Зургийн хальснаа аанай л хамтдаа мөнхрөх ...
бичсэн: ulaankaa, 2016-10-25, 14:04
.jpg)
Нүдээ би алгандаа нуучихдаг
Нүүж явахдаа ч, нисэж явахдаа ч
Хэнтэй ч харц тулгардаггүй
Нулимас битгий гаргаасай гээд
Сэтгэлдээ ойртуулж нялхруулдаггүй
Нуурын ус шиг цэнгэг байг гээд
Нүгэлт амьдралыг харуулдаггүй
Нүдээ би алгандаа нуучихаад
Нүдгүй худлын өөдөөс
Алгаа дэлгэн алхадаг
бичсэн: ulaankaa, 2016-10-22, 19:02

Сонин юм шүү. Өөрийгөө их л эмзэг гэдэгт итгэдэг байв. Харин гэтэл...Би өөрчлөгдөж. Цөхрөл гэдэг зүйлтэй болж л өгвөл хундага туулгаад согтоод найзлаад сууж байдаг бол одоо тэр талаар бодохоо ч байж. Найзууддаа туниж, уулзахгүй удсанд нь гомдоллож, үгээ хэлсэнгүйд нь ганцаардаж суудаг байсан бол одоо тоохоо байж. Жам ёсных л юм шиг. Өнгө мөнгөөр хэмжигдэх цаг хугацааны дүн ч юм шиг.
Бусдын төлөө амьдарч байгаа юм шиг , бусадгүй л бол өөр гараг дээр ганцаараа хаягдсан юм шиг галзуурах дөхдөг байсан зангаа цаг хугацааны, амьдралын хэрчлээнд туучаад орхиж.
Өнөөдрийнхөө хоосон сэтгэлийг, хо...
бичсэн: ulaankaa, 2016-10-22, 18:59

Хөв хөх уулсын цаана
Ээж минь унтаж байгаа
Хөгшин ээжийнхээ зүүдэнд
Өлгийтэй би үнэгчлэн байгаа
Энд,
Намар хийсэж байхад..,
Ээж бид хоёр
Тэнд
Унтаж байгаа
бичсэн: ulaankaa, 2016-10-19, 13:00
Тэг...
Тэр уйлж ирлээ
...нэг хоёр гурав...
Тэр нүдээ нээж байна
...дөрөв тав зургаа...
Тэр намайг харж байна
...долоо найм ес...
Тэр амьдарч эхэллээ................
бичсэн: ulaankaa, 2016-10-08, 00:29
Идэр есийн хүйтнийг
Голдоо жихүүдэсгүй даваасай гээд
Ээж минь миний хүүд
Дээл оёулж бэлдээд л
Насныхаа тэтгэвэрийн мөнгөөр
Намрын өтгөн сүүний
Ааруул авах гэж хадгалаад
Авсан хэдэн ааруулаа
Аанай л хүүд минь явуулах гээд
Амьтан хүнээс унаа сураглан суугаа даа...
Гэж ирээдүйдээ итгэн уярав би
Намар шиг л бууралтах ижий минь
Хавар шиг л үндэслэх ижий минь
Өвөл шиг л өмнөөс минь даарах ижий минь
Зун шиг л өмнө минь дэлгэрэх ижий минь.....
...
бичсэн: ulaankaa, 2016-10-02, 00:31
Шөнийн бүрхэг тэнгэрт...Асгарч зүрхлээгүй битүү үүлс хурна
Шөнийн чимээгүй гудамжинд
Амжиж хэлж зүрхлээгүй
Согтуу үгс цуурайтна...!
160907-00.56-Хотын гудамж, А.Б
бичсэн: ulaankaa, 2016-10-02, 00:29
Бороо намар хоёрСүүлчийн болзоондоо бүжиж
Үүлс илүү холдож,
Тэнгэр дүлий оргиж битүүрээд,
Өмнүүр үрчгэр навчисын
Хагацлын дуутай цуваа хийсэж,
Өдрийн алсад анхны цас
Унангуут урсан арилхаа
Үл мэдэн догдлон буй
Энэ гэмээнэ намар юм
Энэ гэмээнэ өнөөдөр юм ...гэвч,
Навч нялхаараа сэрсээр
Бороо болзоондоо гоёсоор
Хавар дахиад л ирнэ
бичсэн: ulaankaa, 2016-09-27, 01:37
Надгүйгээр чи хэн ч биш
Намар ч биш өвөл
Зун бол бүр ч биш
Намарт баяртай гэж хэл
Надад ч бас!
бичсэн: ulaankaa, 2016-09-24, 20:24

Оройн бүрийд юуг ч юм бодох нь
Огторгуйн оддын дунд төөрөх мэт
Өрөөний гэрэл бүдэгхэн санагдаж
Өөрөө би зүрхээ мэдрэхээ байсан мэт
Хэн нэгний тухай бодохгүй байх нь
Намайг улам ганцаардуулж
Нулимас урсах шалтгаан үгүйд
Намрын тухай л өдөржин согтуурна
Үдшийн бүрий хүртэл
Бодол чилээх хэн ч сэтгэлд торсонгүйд
Үүрэглэж ядарсан бие бээр
Өнөөх өнгөнд, өнөөх үнэрт, өнөөх салхинд л шунаглана...