Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Хавар ирэв

бичсэн: ulaankaa, 2017-03-12, 21:26
16507294_1464259286927015_717960132_n
Тэртээд тэнгэрийн хаяа улайн
Дэргэд хөлдүү модод амь орно, 

Оройн нарны сүүлийг 
Нүүдлийн шувууд зүсэж
Одоо л хавар
Надтай  болзохоор ирэв

Суурингийн өглөө илүү богиносож
Судаг жалга даган шар ус шоржигноно
Сэгсүүргэн дээлэндээ нозоорон эхлэхэд
Сэрчигнүүр салхиа туусаар
Хавар над дээр ирэв 



Зун ирнэ

бичсэн: ulaankaa, 2017-01-27, 11:10
12805959_1100118470019168_84667152044664143_n
Нэг л өглөө цонхон дээгүүр
Бороо уйлсаар
Хавар ирнэ

Нимгэн тэрлэгний цаанаас
Танхил охин ургах шиг
Модод нахиална,

Болжморууд зүүд төөрүүлэн,
Зураг шиг өглөөг зууж ирнэ

Бодлоос
Анхны, тэр борооны
Уяаг хөвсөөр
Зун ирнэ

Тэднийгээ санана

бичсэн: ulaankaa, 2017-01-24, 11:14
16265823_1380385931992419_3363820915282162151_n

Хүүхэд насаа санана,

Хөгшин ээжийн зуурч өгдөг байсан
Хөх тариан гурилын үнэрийг санана,

Халуун гэртээ олуул инээсэн үеэ,
Хайртай тэднийгээ...
Бүр ч их... САНАНА

Хачин сайханаас, тэр цагаас,
Холдсоор.., холдон холдсоор
Одоо, 
Энэ ганцаардалд иржээ.

Тэндээс, Tэднээс, холдоход дэндүү хурдан байсан ч 
Эндээс холдоход, эргээд зугтахад,
Энэ орчлон эргэх нь
Удаан,
Даанч удаан, зогссон мэт

Хүүхэд насаа санана...
...

Энгэрт нь шигдэхсэн...Аавынхаа

бичсэн: ulaankaa, 2017-01-19, 18:12
020      
     
Өнөөдөр аавыгаа саналаа. Заримдаа хэт их баярласан, эсвэл сайн сайхан зүйл болсон үед аав минь амьд, дэргэд минь байгаад намайг харсан бол гэж санаж самсаа шархиран үгүйлдэг бол заримдаа хүнд хэцүү зүйл тохиолдох үед аав минь дэргэд байгаасай, туслаасай, зүг чигийг минь зөв зааж өгөөсэй, гомдлоо нимгэлж эрхлэх юмсан гэж харуусан уйлдаг. 
     Ай сайхан аав минь дээ...дутуу амьдарсан он жилүүддээ харуусан дээд тэнгэрт гуниглан суугаа болов уу. Аль эсвэл туулж өнгөрүүлсэн 50-хан жил нь түмэнд алдартай хэвээрээ өдийг хүртэл хүндлэгдэн явааг хараад "Би ганц олдох амьдралынхаа цөөхөн жилү...

Зуны өглөө шиг өвлийн өглөө

бичсэн: ulaankaa, 2016-12-19, 15:52
12(1)
Борооших гэж буй
Зуны өглөө шиг
Өвлийн өглөө, 

Адуундаа биш хотруу
Ажлаар явсан
Аавыгаа хүлээн,
Амбаар дээрээ суун 
Өдөржин харуулдах шиг уйтгарт өглөө

Хураалттай гуалин налан
Ээрүүл эргүүлж
Амаа бөвтнүүлэн маань унших
Эмээгийнхээ 
Бөгтөр сүүдэр дор
Үүрэглэн суух шиг 
Амар тайван өглөө

Ээж минь цүнхээ сугалчилсаар
Гэрийнхээ зүг, аавын зүг, бидний  зүг
Яаруухан алхаж ирэх шиг баяртай өглөө

Ангийн охид 
Хонх шиг жингэнэсээр
Хамаг чадлаараа
Хашааны завсараар 
Намайг дуудах шиг соргог өглөө

Өвлийн өглөө,
Борооших гэж буй
Бүрхэг тэнгэр шиг....



...

Маргааш би,

бичсэн: ulaankaa, 2016-12-13, 17:20
1481624069
Намайг хөтөлж,
Алхуулж сургасан бидний замаар
Амьдрал урсана
Нартайд бас сартайд алхадаг
Миний замаар 
Өвөл урсана...,

Өчигдөрхөн би
Тантай хамт алхадаг байсан
Өнөөдрөөс эхлээд би
Ганцаараа алхадаг болсон
Маргааш би
Бүр олууллаа алхана,

Хайлсан цас 
Бидний замаар урсаж,
Хавар ирэхээр
Танруу л алхадаг
Ганцхан замтай болно
ЭЭЖЭЭ

Чи намайг хайрлах нь...

бичсэн: ulaankaa, 2016-11-22, 10:23
14639789_1280132605392386_7471563042296790309_n

Чи минь нүдрүү ширтэх нь 
Цэв цэнхэ
рхэн далай мэт
Тэр цэнгэг далайд би 
Эрхлэн шумбах загас нь 

Чи минь өөдөөс инээх нь 
Өглөөний шинэхэн нар мэт 
Тэр нарны гэрэлд  би
Дулаацан дэлгэрэх цэцэг нь 

Чи минь гараас атгах нь 
Эрхэмсэг намар авхай  мэт 
Тэр ялгуун намраар би 
Зөөлөн шиврэх бороо нь 

Чи минь хайлан тэврэх нь 
Зүрхэнд тэмүүлэх эгшиг мэт
Тэр ховсын аялгуунд би 
Мансууран уусах мэдрэмж нь

Чи минь шунан үнсэх нь
Цас лавссан шөнө мэт
Тийм нууцхан шөнөөр би
Зүүднээс сэрэх яргуй нь 

Чи минь намайг хайрлах нь

Бүхэл бүтэн ертөнц мэт

Тэр дурлалын ертөнцөд би

Цэнгэн жаргах дагина нь

Чиний хязгааргүй хайрын тэнгэрт

Дүүл...

Чи цасны хүн

бичсэн: ulaankaa, 2016-11-16, 20:17
emotional_ii_b79c3f3190cc009a76c37b0069a9cd33


Гэсэж буй газар дороос 
Гэрэл шиг гийж ургахад
Чи зун болчихсон байсан

Гэрлээрээ чамайг угаах гээд 
Зун болон гэрэлтэхэд
Чи намар болчихсон

Намарыг ч бас 
Нар шиг өнгөтэй болгоод чамруу урстал
Чи өвөл болчихсон

Дахиад л чиний төлөө 
Цас болох гэтэл
Навч болж хатаад
Би салхи шиг хийсчихсэн

Чиний төлөө би
Цас л болж чадсангүй
Чи өөрөө цасны хүн юм


...

Улаан зангиа, Дэгжин шар үст ТРАМП

бичсэн: ulaankaa, 2016-11-09, 17:55

Улаан зангиа, шийдэмгий харц, дэгжин шар үс, шулуун шударга үгтэй бизнесмэн гэгддэг байсан Доналд Жон Трамп өнөөдөр АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч болов. Тэгвэл дэлхийн том гүрний удирдагч болж буй Трамп гэж хэн болох талаар түүний түүхийг бага сага сөхлөө.

Тэр бол Америкийн үл хөдлөх хөрөнгийн бизнесийн магнат, дэлхий даяар Трамп гэж алдаршсан өдгөө 70 настай Доналд Жон Трамп юм.

Хувийн амьдрал

Тэрээр анхны эхнэр болох Ивана Трамп буюу Ивана Зелчиков  хэмээх Чех бүсгүйтэй 1977 онд гэрлэсэн юм. Тэдний дундаас Доналд ЖР, Иванка, болон Эрик гэсэн гурван хүүхэд мэндэлжээ. Дэлхийн алдартай хүмүүсийн ...

Надад дурласанд чинь би дургүй

бичсэн: ulaankaa, 2016-11-05, 19:16
14936990_1281160988581581_1560953139_n
Надад дурласанд чинь би дургүй
Навч шиг хийсдэгийг минь мэдсээр байж
Намар шиг буцаад ирдэгт чинь дургүй

Үсний минь өнгийг өөрчлөгдсөнийг
Өндөр өсгийт маань элэгдсэнийг
Утасны цаана, үгс минь
Уйлж, Уярч, Уурсахын
Альныг нь ч
Андахгүй мэдэж,
Аргаддагт чинь дургүй 

Инээмсэглэл минь ямар олон өнгөтэйг,
Санаа алдах минь ямар их гунигтайг,
Цээжинд минь
Цэцэгтэй зүүлт ямар сайхан зохидогийг
Зовхинд минь
Ямар аялгуу нулимас хуруулдагийг
Яг таггүй мэддэгт чинь
Би дургүй

Гэвч...,

Хайр намайг яаж согтоодгийг,
Хайрлахаараа би яагаад
Илүү их ганцаарддагыг,
Чамд яагаад үүдээ тайлдаггүйг, 
Чиний сүүдрийг өнгөөр будчихаад
Тэв...