Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

ДУУ ЧИ...мэдэхгүй юмныхаа төлөө битгий дуугарч бай

бичсэн: ulaankaa, 2016-03-14, 10:16
 12834934_1104491302915218_1262964396_n

      Кихот ноён жүжиг, Кихот ноёны үгсээс..,

"...Хүмүүсийн нэг хэсэг нь нэр алдарын төлөө явж байхад, нөгөө хэсэг нь худал хуурмаг, бялдуучлал, хууран мэхлэлтийн төлөө явдаг нь хорвоогийн жам. 

Гэтэл би аль ч замаар яваагүй. Шударга үнэний төлөө л явж байна..,"

" Дуу...Дуу чи...Мэдэхгүй юмныхаа төлөө битгий дуугарч бай..,"

"..Гунигт төрхт дайчин эр би төмөр шиг хатуу зууныг Торго шиг зөөллөхөөр ирлээ"

...

Амьдрал өөд мацав

бичсэн: ulaankaa, 2016-03-07, 20:21
16
Ирээдүйгээс би төрөөд
Өчигдөррүү мөлхөж явав
Энэ хол зайд надад 
Нэжгээд гутал олдов

Өвдөгнөөсөө дараагийн зуун дахь
Нялх өвсний үрийг би гөвөөд
Өндийж босоод 
Хөл дээрээ алхав 

Ирээдүйгээс өчигдөр хүртэл 
Эрин зуун байдгийг би мэдрэв

Өчигдөрөөс би төрөөд 
Өнөөдөррүү алхаж явав 
Энэ хол зайд надад
Элээж дуусамгүй ганцаардал олдов

Гуталнаасаа энэ зуун дахь  
Гундаж эвэршсэн сэтгэлийг би унагаад
Олсон ганцаардлаа туучаад
Амьдрал өөд мацав

Өнөөдрөөс өчигдөр хүртэл 
Өвгөрч өтлөх төдий цаг хугацаа байдгийг би мэдрэв 


...

Зөвлөөч надад

бичсэн: ulaankaa, 2016-03-07, 12:45
1457326647 
Үнэн худалын дэнсэн дээр зогсном...
Аль нь үнэн, юу нь худал бол...би хаашаа холбирох вэ...Үнэн хэмээдэг хуурагчдыг дагах уу.., худал гэж итгүүлэгчдийг дагах уу.., аль эсвэл зөвхөн нүдээ аниад зүрх сэтгэлээ дагах уу.

Сонголт хийх хэрэгтэй юу, аль эсвэл зөнд нь орхиод зөвхөн өөрийн л гэсэн замаа дагах уу

Та юу гэж зөвлөх вэ



ЯАЖ ЧАМ ШИГ

бичсэн: ulaankaa, 2016-03-03, 11:03
12804728_1097056356992046_8762588200747644342_n 

Сар...
далайд туссан сарны тусгал...саранд тохиосон одны мөчлөг...

...Хэлбэргүй бас галбиргүй...гэгээхэн бас тунгалаг...худал хуурмаг үгүй.

...Яаж сар чам шиг тас харанхуйг нэвтлэн тусаж гийх гэгээн сэтгэл дунд орших вэ...
Яаж далай чам шиг дэлхийн тэнхлэг дээр үнэнээр цалгин, цадиггүйгээр давалгаалах вэ...
Яаж од чам шиг бачим үгүй уудам хязгааргүйгээр мөнхөд гялалзах вэ...!
..яаж...




...

Далай болно

бичсэн: ulaankaa, 2016-03-03, 10:54
12527687_1095721577125524_407175771_n 

Чи намайг яв гэвэл би
Давалгаа болон далайд уусна

Чи намайг хайрла гэвэл би 
Далай мэт уужим сэтгэл болно


Чи надад ирээч гэвэл 
Далайн чанадаас цахлай болон нисэж очино

Чиний төлөө би далай болно 
Чимээгүй чанадаас нь  мандах
Саран болон гийнэ 




ЧИНИЙ ЧИМЭЭНД

бичсэн: ulaankaa, 2016-02-25, 12:25
20160223_09232803(1)

Чиний дуу чимээнээс
Чиний сүр хүчээс
Чиний энэрэнгүй уужим ажин түжингээс
Чиний эрхшээлгүй хүчит давалгаанаас

Аяглал сэтгэл хөдлөлийг
Аз жаргал өчүүхэн хоосноос эхлэлтэйг
Амирлангуй хайр Хүсэл тачаалыг
Аяа бас өөрийнхөө тухай үнэн мөнийг олж мэдрэв би

2016,02,23, Номхон далайн эрэг.

Алсран одох тусам

бичсэн: ulaankaa, 2016-02-04, 18:46
1454584164 
Намрын өдрүүд
Над дээр ирж буцах тоо олширох тусам
Намхан болсон  ижий минь 
Үрчлээндээ ундууцах тусам 

Нар өвлөөс зуны хооронд 
Илч гэрлээ уртасгаж бас богиносгох тусам
Надаас зарим хүмүүс холдож
Зарим хүмүүс танил болох тусам 

Зулай гишгэсэн ах нарын минь 
Үс нь халцарах тусам 
Зураггүй будаггүй сэтгэлүүд
Алсран одох тусам 

Үүрийн таван цагт 
Утсанд ирдэг байсан
Уртаас урт
Санаж бэтгэрсэн зурвас
Ховордох тусам 

Удмаа биднээр хэлхээд
Улаан дөл болон харвасан 
Өвгөд эмгэдийн тухай
Үр хойчдоо
Үлгэр мэт хүүрнэх тэр мөч ойртох тусам 

Бодол бүхэн нэг л учирт зангилагдан чангарч
Нулимас холдож, дотогшоогоо илүү чийгшиж...

Бууз, Хуушуур идэхдээ боловсролын талаар бүү март

бичсэн: ulaankaa, 2016-02-04, 14:48

     Намраас намрын хооронд манай улсад хамгийн их тохиодог зүйл бол баярууд. Чингис хааны төрсөн өдөр, Шинэ жил, Цагаан сар, Валентин, Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяр, Хүүхэдийн баяр, Наадам, за тэгээд хувь хүн бүрийн хийгээд тэдний дотны хүмүүсийн төрсөн өдөр, өөр бусад тэмдэглэлт ой гээд л.

     Баяраас баярын хооронд бидний хамгийн их мартдаг нэг зүйл бол боловсрол. Намар 9 сар дөхөхөөр л гэнэт санаж ямар ч төлөвлөгөөгүйгээр, юу ч хамаагүй сурахаар ямар ч хамаагүй сургуулийг сонгодог. Үр дүнд нь чанаргүй боловсон хүчин болж баяраас баярын хооронд, намраас намрын хооронд ажил хайж, арай г...

Хүн байгаад яах юм

бичсэн: ulaankaa, 2016-02-03, 17:24
1454491545
Дурсамж бүхэн 
Нүгэл болдог юм бол
Дурлал бүхэн алдаа
Болдог юм бол 

Зуурч хольсон
Олон өнгийн
Будаг шиг орчлонд 
Хүн байгаад яах юм 

Зүрх суулгуулсан 
Төмөр биш дээ ямар



Хүслэнт чи минь

бичсэн: ulaankaa, 2016-01-25, 12:32
 Тэнд чамайг байгаa гэсэн...

Тэмүүлсээр очиход

Тэнгэрийн хаяа улайгаад

Юу ч үгүй хоосон...


Хүслэнт чи минь

Нар болоод жаргачихаж