Үнэнч байлгаж хайрла
Өнө мөнхийн
Үзэсгэлэнт өдрүүд минь ээ
Өөрт минь л намайг
Үнэнч байлгаж хайрла
Өнгөнд дурлуулж
Намайг битгий согтоогоорой
Өөрөөс минь л намайг
Битгий салгаж төөрүүлээрэй
Зөрлөг замын
Зөвөөр нь намайг хөтлөөрэй
Зөрүү нэгний
Нүднээс намайг нуугаарай
Андуу аашинд минь
Нүүр битгий өгөөрэй
Алтан нар мөнгөн сарны дор
Хүн шиг л байлгаж хайрлаарай
Өнө мөнхийн
Үзэсгэлэнт өдрүүд минь ээ
Өөрт минь л намайг
Үнэн шударга байлгаж хайрла
Бичсэн: ulaankaa | цаг: 11:26 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
