Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-05-20
Хүн гэж юу юм бэ
     Орчлон хорвоо намайг хэн нэгний төлөө амьдар гэж төрүүлсэн юм шиг тийм мэдрэмж төрлөө. Яг л би зүрхээ хэн нэгэнд сугалаад өгч байгаа мэт. Мэдэхгүй атлаа мэрдээд түүндээ догдлоод. Өөрийх нь төлөө амьдрах хэн нэгэн намайг хаа нэгтэй хүлээж байгаа мэт.
     Зүрхэн дотор нэг л халуун дулаан тэгсэн мөртлөө тийм гэх тэмдэггүй нэгэн гажууд зүйл тэсэрч дэлбэрээд байх шиг. Хайр гэж юу байдгийг би мэдэх үгүйгээ би өөрөө ч мэдэхгүй. Гэхдээ л хүсэж мөрөөддөг гэдгээ нуухгүй. Харин ирсэн хойно нь хэрхэн хүлээж авахаа бас л мэдэхгүй. хэн нэгэн тэнэг хүний хариугүй зохиосон оньсого шиг. Тэр тэнэг хүн нь өөрөө гэдгээ л мэднэ.
     Хүн гэж юу юум бэ? амттай бүхнийг идлээ би цадаагүй, өнгөлөг сайхныг өмслөө, би бас л ханаагүй. уулаа нариглаа цэнгэлээ би ханаагүй. бүр донтсон. Тэглээ гээд энэ сэтгэл тэр чигээрээ яг хоосон худаг шиг. би ганцаардлаа гээд найзтайгаа хошуу холбож хундага тулгана. ганцаардлаасаа холдохгүй.
     Орчлон хорвоо намайг хэн нэгний төлөө амьдар гэж төрүүлсэн юм шиг би тэр хэн нэгнийг хүлээж хүсэж байгаагаа мэдрэх шиг.
хүн гэдэг чинь хэн юм бэ?
хүн гэдэг үү?
хүн гэдэг чинь хайраар л цадаж хайранд л мансуурч хайрын хүчинд жаргадаг тиийм нэг үл үзэгдэх агуу сэтгэлт амьтан

Сэтгэгдэл:


hun gedeg bol oyunlag amitanshde duu mini. hubi hun uuriigoo harin hen be gedgee tanij zahirah ni chuhalldaa...
Бичсэн: Зочин цаг: 10:36, 2012-05-30 | Холбоос | |


Minii huurhun nz goe yum bichjee shuleguudiig ni besreg essay-g ni unshaad l baimaar... tiim saikhan amjilt nz mine
Бичсэн: hairt ni (зочин) цаг: 20:58, 2012-05-27 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax