Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-05-18
Үнэнээ хэлээд өршөөл гуйж хурдан очъё
Хонгорхон ээждээ очих тэр цаг хугацаа
Хүрдний эргүүлэг адил надруу дөхөөд л
Хөөр баяр л зөвхөн харцнаас ундраад
Хорвоо дэлхий тэр чигээрээ гэрэлтээд л

     Сэтгэлийн үзүүрээс ээжийн минь хүлээлт
     Сүү болон давалгаалаад л
     Сэмхээн өөрөө ч мэдэхгүйгээр
     Зүрх минь мэлмэрээд л

Үнэрт нь мөдхөн мансуурах
Өдөр хоногууд өөдөөс инээмсэглэн ирэхэд л
Бэтгэрч гансартлаа ижийгээ санаснаа
Би дөнгөж мэдрэх шиг...


   
Өвөр дээрээ өтөлж унах
Үснийхээ цайсныг анзаарахгүйгээр
Үүрээ манаж хоцорсон
Өвгөн шувуу шиг
Ижий минь
Намайг хүлээж байгаа

Сар жилээр холдон одож
Сэтгэлийг нь сэмэлдэгтээ
Өршөөл гуйж

Сайхан тунгалаг царайд нь
Үрчлээ суутал
Зүрхийг нь хувааж амьдарч буйдаа
Өршөөл гуйж

Насаараа өртэй юм шиг
Өмнө минь бөхөлдзөг
Намхан буурал ээжийхээ

Хайранд нь хэзээ ч
Ханаж цадахгүй нь гэж
Үнэнээ хэлээд
Өршөөл гуйж
Хурдхан очъё




     








Сэтгэгдэл:


Amjilt hvsye naizdaa
Vneheer goyo shuleg bn aa Eejiigaa bvr sanachihlaa hurdan harih yumsan. mmmmmm
Бичсэн: Зочин цаг: 10:00, 2012-05-20 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax