Толгой үгүй хоёр хөл
Толгойгоо алдсан
Хоёр хөл
Тойрог хэлбэрээр
Өдөржин алхална
Эхлэл төгсгөл нь нэг цэгт
Эрэг шурга шиг
Зам хөл хоёр
Өдөржин зууралдана
Тамын тогооны ирмэг шиг
Таг дугуй хар зам
Диваажингийн үүднээс
Төөрөөд удаж байгаа
Дээрээ толгойгүй хоёр хөл
Нар мандахад
Тойрог зам
Толгойг нь хайгаад явчихна
Эзэнгүй хоёр хөл
Ийшээ тийшээ явдаг
Элдэв шулуун зам байдгийг
Ерөөсөө ч мэдэхгүй унтаад хүлээнэ
Сар гархад
Сажилсан хоёр хөл
Таг согтуу
Тойрог замын олоод ирсэн
Толгой гэгчийг танихгүй
Тойрог замаа дэрлээд
Толгой юугаа дэвсээд
Таг унтана
Толгой үгүй хоёр хөл
Тойрог зам зуран алхсаар л...
Бичсэн: ulaankaa | цаг: 23:36 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
