Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Гүн саарал шөнийн дунд

бичсэн: ulaankaa, 2016-07-10, 00:16
13650362_1184269588270722_1993920512_n
Нойтон сормостой тэнгэр дор
Гүн саарал шөнийн дунд
Оддыг үүлэн хөшиг хаачихсан 
Онгорхой цонхоор салхи хаяахан сэнгэнэх...

Өчигдөрхөн гэрлээр наадсан дэнгийн эрвээхийд
Өнөөдөр нэг ч үгүй нь уйтгартай
Уншиж буй ном маань 301 дахь хуудасгүйгээр
Уйлмаар гуниглалгүйгээр төгсөж байгаа нь 
Бас л уйтгартай

Өтгөн кофены үнэр 
Өглөөг ирүүлж
Өвгөн хотын чимээ
Үдшийг сануулж
Мотоциклын  дуу
Нойрноос сэрээж
Модон ширээн дээрх лаа л
Юуг ч юм гэрэлтүүлнэ

Тас хар шөнийн дунд
Тамхи шиг уугчин суугаад би...





...

Зун шиг чи өвөл шиг би

бичсэн: ulaankaa, 2016-07-09, 23:34
13533345_1151241281614853_188865421441037143_n 
Чи бид нэг замтай гэж бодсон
Цэцэгтэй зам байгаадаа гэж мөрөөдсөн
Замын дундаас бартаатай болж эхэлсэн
Зун шиг чи өвөл шиг би 

Чиний замаар явж үзэхэд
Хуучин модод гүүрний 
Ширхэг банз шиг нарийхан
Хугарч үүрэх вий гэсэндээ
Урагш дахин нэг ч алхалгүй буцсан

Чи бид хоёр замтай
Цэцэг шиг чи мөс шиг би





Тэртээгээс бороо цайрна

бичсэн: ulaankaa, 2016-07-07, 11:21
32323232(1)

Тэнгэрээр дүүрэн
Цагаан тэмээд бэлчих шиг
Тэртээгээс бороо цайрна..

Тольны тусгал шиг
Ижилхэн өдрүүдэд ээрэгдээд
Толгойгоо хэнд зээлдүүлсэнээ санахгүй нь


Хэн нэгний хоосон сэтгэлд орж суучихаад

бичсэн: ulaankaa, 2016-07-06, 20:31
12541159_1066317140056444_6165722355911358380_n

Хирчлээсгүй цэнхэр тэнгэрт
Хаанаас ч юм хар үүл гарч ирэхэд

Жин ажиллуулдаг өвөөгийн урдуур
Жижигхэн хөлнүүд гуйван гарахад

Жилдээ гуравхан хардаг тэр царай
Миний төрхтэй ижил гунигтай болсон байхад

Болжморуудад буух сөөг олдохгүй
Шонгийн утсан дээр дайвалзахад

Борогдуу амьдралтай ч
Бүтэн инээмсэглэлтэй хижээл эмэгтэй
Суга таягандаа зовлогоо шингээн
Салхи шиг уухилсаар зам хөндлөн гарахад

Хий хоосонтой нөхөцсөн
ХООСОН гэдгээ мэдрэв...Хэн нэгний хуурамч сэтгэлд орж суучихаад



...

Алга болохсон

бичсэн: ulaankaa, 2016-06-27, 23:45
contentpic_kiss
Зэрэглээн дунд
Саринан арилахсан

Зээрийн сүрэг шиг
Цахилан одохсон

Зүүдэн дунд
Уусан замхрахсан

Зүрх сэтгэлээ
Үйрмэглэн үгүйрэхсэн

Жинхэнэ хүн болохоор

бичсэн: ulaankaa, 2016-06-18, 19:04
 13479707_1170285093002505_843840665_n

Цэнхэр морио хөлөглөөд
Холын эрэлд гарахдааа
Би зун байсан

Цэцэгтэй замаар явсаар
Зүгээ алдан төөрч
Би намар болсон

Навчис эргэлдэж шуурсаар
Намраас өвөл болгон хөлдөөсөн

Нарны зүг шогшсоор 
Намайг хавар болгон гэсгээсэн

Цэнхэр морь 
Зүс нь хувираад
Зүймэл дөрвөн өнгөтэй болчихож

Цээж нүцгэн би
Зүрхээ гээгээд
Зүглэсэн  эрэлийнхээ эхэнд ирчихэж 

Цэнхэр морьноосоо буугаад
Зун намар өвөл хавар биш
Жинхэнэ хүн болохоор
Зүрхээ эрэн ганцаар алхав

Цэнхэр морь минь харин 
Бороо болон шиврээд...








...

Дэлхийг тээсэн сумын наадам

бичсэн: ulaankaa, 2016-06-11, 22:06
843e0974110bc617big 
Хүчит бөхчүүдийн хөлөөр чулуу займчин бяр хангагдаж

Хурдхан түрүүлэхийн хүслэнд унаач жаалууд нойргүйдэж 

Морьдынхоо уяа сойлгоор ухаан ноцоосон уяачид

Монгол төрийн наадамдаа хусуураа зэхэн тамхи нэрнэ

 

Бадамлах зулын гол шиг шунхан улаан наран

Манай бумбан сумын зулайг угаан мандахад 

Хөхүүрийн бүлүүр мэт хурдан морьдын төвөргөөн 

Хүүхэд насны минь наадмын өглөөг сэрээдэгсэн

 

Аавын шинэ дээлэнд ээжийн хайр шингэж

Ах нарын савхин гутланд залуугийн омогшил жийгдэж 

Эгч бид хоёр наадмын хуушууранд яарсаар 

Эрх бага насны минь сумын наадам эхэлдэгсэн 



Наамдын талбайгаас хальж түмний манлай эгшиглэхэд

Манай ...

Сонин бороо

бичсэн: ulaankaa, 2016-06-08, 21:46
179e90987366f5aa097cbb4de4d2180f 
Хүсэл гэдэг олон зан нь буцалсан 18 настай охин шиг шарваганах юм. Түрүүхэн борооноос зугатан байж гүйж орж ирчихээд одоо болохоор цонхны цаагуур урсаад байгаад нь атаархаад, гарч гүймээр, норж зогсмоор, сөрж алхмаар, гиюүрмээр санагдаад. 
Нойр бас адил хулжин одож. 
Олон өдөр мянга мянган цаг, сая сая секунтын дараа түүнийг машины  зогсоолоос угааж одчихоод одоо болохоор сүнсийг нь зөөж авч ирж байгаа юм шиг тийм сонин бороо. 


...

Бие тэнд унтаж байгаа

бичсэн: ulaankaa, 2016-06-08, 20:03
13332741_1163340663696948_3234969565373635487_n
 Бие минь тэнд

Унтаж байгаа
Би энд
Нисэж яваа

Ор хөнжилдөө
Ой ухаан багтсангүйд
Оройгүй эрхсээр
Дүүлэн явна би

Зөгийн үүрэн дунд
Тоглож сууна би
Зүүднээс салгаж
Бүү цочоо

А.Б/16.06.08-01:01am

Тархиа тэврээд

бичсэн: ulaankaa, 2016-05-27, 14:24
13318849_1156314707732877_438453502_n 
Өлмийгөөрөө шонгийн утсан дээр бүжиж
Өчнөөн нүдийг баясгадаг хэмээн огоорч

...Үнэндээ тэр амьдрал гэнэ
Өөрийн минь нэртэй зам гэнэ

Тэнгэррүү ургасан тэр замаар
Тархиа тэврээд өгсөж явна