Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Ижий минь

бичсэн: ulaankaa, 2016-10-08, 00:29
Идэр есийн хүйтнийг 
Голдоо жихүүдэсгүй даваасай гээд
Ээж  минь миний хүүд
Дээл оёулж бэлдээд л

Насныхаа тэтгэвэрийн мөнгөөр
Намрын өтгөн сүүний
Ааруул авах гэж хадгалаад 
Авсан хэдэн ааруулаа
Аанай л хүүд минь явуулах гээд
Амьтан хүнээс унаа сураглан суугаа даа...
Гэж ирээдүйдээ итгэн уярав би

 Намар шиг л бууралтах ижий минь
Хавар шиг л үндэслэх ижий минь 
Өвөл шиг л өмнөөс минь даарах ижий минь 
Зун шиг л өмнө минь дэлгэрэх ижий минь.....


...

Хотын гудамж

бичсэн: ulaankaa, 2016-10-02, 00:31
 Шөнийн бүрхэг тэнгэрт...

Асгарч зүрхлээгүй битүү үүлс хурна

Шөнийн чимээгүй гудамжинд
Амжиж хэлж зүрхлээгүй
Согтуу үгс цуурайтна...!

160907-00.56-Хотын гудамж, А.Б

Хавар дахиад л ирнэ

бичсэн: ulaankaa, 2016-10-02, 00:29
 Бороо намар хоёр

Сүүлчийн болзоондоо бүжиж
Үүлс илүү холдож,
Тэнгэр дүлий оргиж битүүрээд,
Өмнүүр үрчгэр навчисын
Хагацлын дуутай цуваа хийсэж,

Өдрийн алсад анхны цас
Унангуут урсан арилхаа
Үл мэдэн догдлон буй

Энэ гэмээнэ намар юм
Энэ гэмээнэ өнөөдөр юм ...гэвч,

Навч нялхаараа сэрсээр
Бороо болзоондоо гоёсоор
Хавар дахиад л ирнэ

Баяртай гэж хэл

бичсэн: ulaankaa, 2016-09-27, 01:37
 olegoprisco3
Надгүйгээр чи хэн ч биш
Намар ч биш  өвөл          
Зун бол бүр ч биш

Намарт баяртай гэж хэл
Надад ч бас!        
                                                                                                                                                                         

Өрөөний гэрэл бүдэгхэн санагдаж

бичсэн: ulaankaa, 2016-09-24, 20:24
14445290_1244563592241321_2114929359_n
Оройн бүрийд юуг ч юм бодох нь 
Огторгуйн оддын дунд төөрөх мэт
Өрөөний гэрэл бүдэгхэн санагдаж
Өөрөө би зүрхээ мэдрэхээ байсан мэт

Хэн нэгний тухай бодохгүй байх нь
Намайг улам ганцаардуулж
Нулимас урсах шалтгаан үгүйд
Намрын тухай л өдөржин согтуурна

Үдшийн бүрий хүртэл
Бодол чилээх хэн ч сэтгэлд торсонгүйд
Үүрэглэж ядарсан бие бээр
Өнөөх өнгөнд, өнөөх үнэрт, өнөөх салхинд л шунаглана
...

Чи минь

бичсэн: ulaankaa, 2016-09-24, 19:45
14316768_1239630406067973_8494337787668041233_n
 Араас тань тулах 

Багана нь
Би гэмээнэ амраг минь.,

Амьдралд минь гийх 
Гэрэл нь
Чи минь л байх
Xонгор минь

Тэнгэр дүлийрч

бичсэн: ulaankaa, 2016-09-24, 18:48
11986998_950440095028307_1511718238112978050_n 
Бороо намар хоёр

Сүүлчийн болзоондоо бүжиж
Үүлс илүү холдож,
Тэнгэр дүлий оргиж битүүрээд,
Өмнүүр үрчгэр навчисын
Хагацлын дуутай цуваа хийсэж,

Өдрийн алсад анхны цас
Унангуут урсан арилхаа
Үл мэдэн догдлон буй

Энэ гэмээнэ намар юм
Энэ гэмээнэ өнөөдөр юм ...гэвч,

Навч нялхаараа сэрсээр
Бороо болзоондоо гоёсоор
Хавар дахиад л ирнэ

Чи туулж үл чадна

бичсэн: ulaankaa, 2016-09-01, 11:13
 546229_306169166133122_442329736_n(1)
Завьтай байгаад ч
Хичнээн хэмжээгээр
Завиа томсгоод ч

Чи миний
Зүрх сэтгэл,
Хүсэл тэмүүлэл дундуур
Туулж үл барна 

Чи миний
Хүлээлтийг хязгаарлаж
Дур хүслийг унтрааж
Үл чадна

Миний төсөөлөл дунд уусаж
Миний гунигийн өнгийг ялгаж
Хэзээ ч чадахгүй

Уйлдаггүй гэж бодсоноороо
Уучилдаггүй гэж итгэснээрээ
Дурлаагүй гэж гомдоллосноороо
Хайрлаагүй гэж эвлэрсэнээсээ өөр
Ямар ч замыг чи олохгүй
Яг л анхных шигээ....

Чи миний сэтгэлийн гүнрүү
Сэлүүрдэн тэмцэж орж чадахгүй...


...

Чөтгөрт эзэмдүүлсэн

бичсэн: ulaankaa, 2016-08-25, 18:39

13902642_496006763943425_4842969918247522935_n
Өдөр бүр үс минь унаж

Өдөр бүр үс минь ургаж

Улирал бүр модны өнгө өөрчлөгдөж

Өглөө бүрээр нарны тусгал наашилж цаашилна

Гэвч зүрх л нэгэн хэмээр

Гэрт үүрэглэх алаг муур шиг

Залхуутай цохилно

Гашуун дарсанд согтсон

Тархи харин

Хачин сонин мөрөөдлүүдийг

Цаг үргэлж тэнүүчлүүлнэ

Яг л цагийн хамгийн урт зүү шиг

 

Алга болсон өрөөсөн ээмэг

Алганд үлдсэн нөгөө ээмэг шиг

Чөлөөтэй хашгирах

Чөтгөрт эзэмдүүлсэн

Зүрх, тархи хоёр минь

...

Зүрхтэй

бичсэн: ulaankaa, 2016-08-02, 11:17
903cf5a6b90901f2d41da783340ce712
Наран мандах шиг  харц
Намайг хүлчихсэн 
Зүрхтэй гэдгээ мэдэрч
Зүү  шиг шивж
Сэтгэл догдолсон