Таны сэтгэлд...
бичсэн: ulaankaa, 2017-01-24, 11:14

Хүүхэд насаа санана,
Хөгшин ээжийн зуурч өгдөг байсан
Хөх тариан гурилын үнэрийг санана,
Халуун гэртээ олуул инээсэн үеэ,
Хайртай тэднийгээ...
Бүр ч их... САНАНА
Хачин сайханаас, тэр цагаас,
Холдсоор.., холдон холдсоор
Одоо,
Энэ ганцаардалд иржээ.
Тэндээс, Tэднээс, холдоход дэндүү хурдан байсан ч
Эндээс холдоход, эргээд зугтахад,
Энэ орчлон эргэх нь
Удаан,
Даанч удаан, зогссон мэт
Хүүхэд насаа санана......
бичсэн: ulaankaa, 2016-12-19, 15:52
.jpg)
Борооших гэж буй
Зуны өглөө шиг
Өвлийн өглөө,
Адуундаа биш хотруу
Ажлаар явсан
Аавыгаа хүлээн,
Амбаар дээрээ суун
Өдөржин харуулдах шиг уйтгарт өглөө
Хураалттай гуалин налан
Ээрүүл эргүүлж
Амаа бөвтнүүлэн маань унших
Эмээгийнхээ
Бөгтөр сүүдэр дор
Үүрэглэн суух шиг
Амар тайван өглөө
Ээж минь цүнхээ сугалчилсаар
Гэрийнхээ зүг, аавын зүг, бидний зүг
Яаруухан алхаж ирэх шиг баяртай өглөө
Ангийн охид
Хонх шиг жингэнэсээр
Хамаг чадлаараа
Хашааны завсараар
Намайг дуудах шиг соргог өглөө
Өвлийн өглөө,
Борооших гэж буй
Бүрхэг тэнгэр шиг....
...
бичсэн: ulaankaa, 2016-12-13, 17:20

Намайг хөтөлж,
Алхуулж сургасан бидний замаар
Амьдрал урсана
Нартайд бас сартайд алхадаг
Миний замаар
Өвөл урсана...,
Өчигдөрхөн би
Тантай хамт алхадаг байсан
Өнөөдрөөс эхлээд би
Ганцаараа алхадаг болсон
Маргааш би
Бүр олууллаа алхана,
Хайлсан цас
Бидний замаар урсаж,
Хавар ирэхээр
Танруу л алхадаг
Ганцхан замтай болно
ЭЭЖЭЭ
бичсэн: ulaankaa, 2016-11-22, 10:23

Чи минь нүдрүү ширтэх нь
Цэв цэнхэрхэн далай мэт
Тэр цэнгэг далайд би
Эрхлэн шумбах загас нь
Чи минь өөдөөс инээх нь
Өглөөний шинэхэн нар мэт
Тэр нарны гэрэлд би
Дулаацан дэлгэрэх цэцэг нь
Чи минь гараас атгах нь
Эрхэмсэг намар авхай мэт
Тэр ялгуун намраар би
Зөөлөн шиврэх бороо нь
Чи минь хайлан тэврэх нь
Зүрхэнд тэмүүлэх эгшиг мэт
Тэр ховсын аялгуунд би
Мансууран уусах мэдрэмж нь
Чи минь шунан үнсэх нь
Цас лавссан шөнө мэт
Тийм нууцхан шөнөөр би
Зүүднээс сэрэх яргуй нь
Чи минь намайг хайрлах нь
Бүхэл бүтэн ертөнц мэт
Тэр дурлалын ертөнцөд би
Цэнгэн жаргах дагина нь
Чиний хязгааргүй хайрын тэнгэрт
Дүүл...
бичсэн: ulaankaa, 2016-11-16, 20:17

Гэсэж буй газар дороос
Гэрэл шиг гийж ургахад
Чи зун болчихсон байсанГэрлээрээ чамайг угаах гээд
Зун болон гэрэлтэхэд
Чи намар болчихсон
Намарыг ч бас
Нар шиг өнгөтэй болгоод чамруу урстал
Чи өвөл болчихсон
Дахиад л чиний төлөө
Цас болох гэтэл
Навч болж хатаад
Би салхи шиг хийсчихсэн
Чиний төлөө би
Цас л болж чадсангүй
Чи өөрөө цасны хүн юм
...
бичсэн: ulaankaa, 2016-11-05, 19:16

Надад дурласанд чинь би дургүй
Навч шиг хийсдэгийг минь мэдсээр байж
Намар шиг буцаад ирдэгт чинь дургүй
Үсний минь өнгийг өөрчлөгдсөнийг
Өндөр өсгийт маань элэгдсэнийг
Утасны цаана, үгс минь
Уйлж, Уярч, Уурсахын
Альныг нь ч
Андахгүй мэдэж,
Аргаддагт чинь дургүй
Инээмсэглэл минь ямар олон өнгөтэйг,
Санаа алдах минь ямар их гунигтайг,
Цээжинд минь
Цэцэгтэй зүүлт ямар сайхан зохидогийг
Зовхинд минь
Ямар аялгуу нулимас хуруулдагийг
Яг таггүй мэддэгт чинь
Би дургүй
Гэвч...,
Хайр намайг яаж согтоодгийг,
Хайрлахаараа би яагаад
Илүү их ганцаарддагыг,
Чамд яагаад үүдээ тайлдаггүйг,
Чиний сүүдрийг өнгөөр будчихаад
Тэв...
бичсэн: ulaankaa, 2016-10-25, 18:14

Дэлгэсэн ном шиг сонинхон, бас учирлаг
Дэнжийн цэцэгс шиг гоёхон бас үнэрлэг
Дууны бадаг шиг уянгалаг бас уярам
Дутуу үгүй, дүүрэн хундага шиг миний найз бүсгүйчүүд
Оюуны жимээр өртөөлөн нэг газар цуглаж
Олон гоо охидоос нэг нэгнээ таниж
Нэгэн мэргэжлийн мөрөөр хунгийн дэгдээхийд шиг алхаж
Нэр нэрээрээ, бусдын аманд эвлэрсэн нөхөд минь
Зам тавилангаа дагаж анхны үрээ өлгийдөн
Зарим нэг өнгө нь гэргий заяанд намбархах ч
Учралын хундага харшуулан биесийнхээ төлөө тулгахдаа
Хултай айраг шиг өнөөх л зангаараа цалгицгаах.
Зургаан өнгийн инээдийг нэгэн нотонд оруулсан
Зургийн хальснаа аанай л хамтдаа мөнхрөх ...
бичсэн: ulaankaa, 2016-10-25, 14:04
.jpg)
Нүдээ би алгандаа нуучихдаг
Нүүж явахдаа ч, нисэж явахдаа ч
Хэнтэй ч харц тулгардаггүй
Нулимас битгий гаргаасай гээд
Сэтгэлдээ ойртуулж нялхруулдаггүй
Нуурын ус шиг цэнгэг байг гээд
Нүгэлт амьдралыг харуулдаггүй
Нүдээ би алгандаа нуучихаад
Нүдгүй худлын өөдөөс
Алгаа дэлгэн алхадаг
бичсэн: ulaankaa, 2016-10-22, 18:59

Хөв хөх уулсын цаана
Ээж минь унтаж байгаа
Хөгшин ээжийнхээ зүүдэнд
Өлгийтэй би үнэгчлэн байгаа
Энд,
Намар хийсэж байхад..,
Ээж бид хоёр
Тэнд
Унтаж байгаа
бичсэн: ulaankaa, 2016-10-19, 13:00
Тэг...
Тэр уйлж ирлээ
...нэг хоёр гурав...
Тэр нүдээ нээж байна
...дөрөв тав зургаа...
Тэр намайг харж байна
...долоо найм ес...
Тэр амьдарч эхэллээ................