Таны сэтгэлд...
бичсэн: ulaankaa, 2012-08-13, 18:26

Үсэн дороо нуусан
Өнгө өнгийн биш.
Нэг л өнгийн бодлууд
Чиний өмнө хэзээ ч
Задарч урсаагүй шигээ
Чимээгүй үргэлжлэх
Тэр нэгэн нууцад бүгшсээр...
Тамиргүй бас аниргүй
Тарчигхан биш хязгааргүй
Харах нүдгүй
Зөвхөн сонсох зүрхтэй
Алсаас... их холоос
Сааралтан дуниартах
Тийм сонин дүмбэгэр
Яг л чимээгүй явсан
Чиний он жилүүд шиг
Тэр нууцлаг тарчлаанд
Гэрэл тусгахыг ч хүсээгүй...
Тэнэмэл ерөөсөө биш.
Тэр сонин бодол
Үсний минь дор нуугдсаар
...
бичсэн: ulaankaa, 2012-08-12, 15:17
Орчлон хорвоод ирсэндээ, Хүн болж төрсөндөө, аавдаа ээждээ ах эгчдээ мэндэлсэндээ, өнөөдөр өөрөө өөртөө баяр хүргэе. Бас өөрөө өөрийхөө азтайг гайхан бахдая. Амьдрал гэдэг энэ талбарт хүн гэдэг нэгэн амь болсондоо баярлахгүй гээд ч яахав. Ээждээ л баярлалаа. Маш их. Амьдрал бэлэглэсэнд, аавдаа баярлалаа. Хүн гэдэг агуу хувь заяаг Бэлэглэсэнд.
Төрсөн өдрөөрөө авсан хамгийн том бэлэг бол аав ээж маань надад амьдрал бэлэглэн хүн болгон төрүүлсэн наяад оны тэртээх бороо асгарсан зуны сүүл сарын тэр нэгэн өглөө байжээ
...
бичсэн: ulaankaa, 2012-08-10, 12:49
Зүг чиггүй бас утга учиргүй өөдөөс агсарсан хэн нэгний бухимдал зовлонг
Зүрхэн дахь өөрийхөө аз жаргалаар сольхийг хүснэм
Хэмжээ хязгаар гэж сэтгэлд минь байхгүй болхоор
Хэнд ч гэсэн би харамч хандахыг үл хүснэ
бичсэн: ulaankaa, 2012-07-27, 16:52
Ээждээ хөтлүүлж хүн болсон
Тэрхэн үеийн ертөнцийн жингэнээ
Чихнээс алсараагүй байтал
Ээжийгээ хөтлөж насыг нь үүрэлцэх
Амьдралын хонхны чимээнд би
Хүн болж дахин төрлөө
бичсэн: ulaankaa, 2012-07-26, 14:53
Цаг хугацаа
Зүрхний минь цохилттой уралдана.
Цаана нь би
Элсэн цаг шиг мөрөөднө
Эргүүлэг шиг амьдрал
Нүдний минь цавчааг
Алгасалгүй ширтэнэ.
Эд эсээрээ би
Түүний дундуур сэлнэ.
бичсэн: ulaankaa, 2012-07-18, 17:27
Надаас урган эгшиглэх
Тэр нэгэн аялгуу
Нас нэмэх тоолонд минь
Улам өнгө ордог
Задарсан бас
Залуужин цэцглэсэн тэр аялгуу
Зар түгээж хэнийг ч урьлгүйгээр
Залагдан байж надаас түгдэг
Тэмдэгтэй тэмтрүүлтэй
Тэгшхэн бас хав хазгай
Надаас нэвширдэг
Нимэгхэн аялгуу
Нас нэмэх тоолонд
Надаас ховорхон алсарнам
Надаас урган эгшиглэх
Тэр нэгэн аялгуу
...
бичсэн: ulaankaa, 2012-07-18, 15:03
Үсээр минь наадаж ханадаггүй
Өвгөн шар салхи
Хэнхдэг цээжээр минь наадахдаа
Хэн гэдгийг минь үргэлж шивнэдэг
Надаас өмнөх зуун зуун жил
Нар сар бас хэн нэгэнд
Өтлөвч үгүйрдэггүй
Нүцгэн буурал салхи
Үнэнийг өчин амраглан байсныг нь...
Намайг гижигдэх
Тэр нууцлаг үнэрт нь
Мансууран тасран
Би өөртэйгээ янагладаг
Үсээр минь наадаж ханадаггүй
Өвгөн улаан салхи
Үгээгүй ертөнцийн үнэнийг өчхөөр
Өөдөөс минь айсуй
...
бичсэн: ulaankaa, 2012-06-04, 23:37

Дэлхий чи өнөөдөр юунд
Дүв дүлий оргино вэ
Дэрчийтлээ гурван шөнө асгарч
Хормой нь далдарч амжаагүй
Нөмгөн борооноос өөр чимээ
Надад юунд үл илгээнэ вэ
Нэвширтлээ норсон моддын навчис
Нулимсаа даахгүй миний өөдөөс өлийж
Нэгэн цагт ч одоо ч тэр
Эзэн үгүй тэнүүчлэх
Өрөвгөр жаахан гөлөг л
Өсгий түрийгээр минь шиншлэн гүйнэ
Орчлон чи энэ бид хоёрыг л
Амьсгал гэж үлдээсэн юм шиг
Он цаг хүртэл бас
Дүлийрээд зогссон мэт
Ажин түжин
Айх айдас ч бас
Өнгөрч одсон мэт санагдав
Дэлхий чи юунд надад
Ийм дүлий хандана вэ
Шалбаагт норсон
Шаахайны минь мөр
Хэний ч өмнө үлдэхгүйд
Шаргал өнгөтэй түрүү жилийн
Өвлийн модод
Өнгөө өө...
бичсэн: ulaankaa, 2012-05-20, 03:24
Эзэнгүй бас эрх чөлөөгүй
Тэнүүлчин хайр минь
Согтоно инээнэ уйлна
Солиорно бас ганцаардана
Эзэнгүй бас эмзэг
Эмэгтэй гэдгийг минь
Харцаар минь тамгалаж илчилдэг
Ховч, хаяад мартмаар горьдмол хайр минь
Хосоороо юм шиг
Бороотой цонхны доор
Инээмсэглэж чаддаггүй
Хөөрхөн дэндүү цайлган хайр минь
Навчиндаа тээртсэг моддын доор
Намайг сонс гээд
Тэр нэгэнд хэлэх зүрхгүй
Хулчгар хуурамч хайр минь
Эзэнгүй бас эрх чөлөөгүй
Тэнүүлчин бас
Тэмдэг дүсргүй
тэнэгхэн хайр минь
...
бичсэн: ulaankaa, 2012-05-18, 12:35
Хонгорхон ээждээ очих тэр цаг хугацаа
Хүрдний эргүүлэг адил надруу дөхөөд л
Хөөр баяр л зөвхөн харцнаас ундраад
Хорвоо дэлхий тэр чигээрээ гэрэлтээд л
Сэтгэлийн үзүүрээс ээжийн минь хүлээлт
Сүү болон давалгаалаад л
Сэмхээн өөрөө ч мэдэхгүйгээр
Зүрх минь мэлмэрээд л
Үнэрт нь мөдхөн мансуурах
Өдөр хоногууд өөдөөс инээмсэглэн ирэхэд л
Бэтгэрч гансартлаа ижийгээ санаснаа
Би дөнгөж мэдрэх шиг...
Өвөр дээрээ өтөлж унах
Үснийхээ цайсныг анзаарахгүйгээр
Үүрээ манаж хоцорсон
Өвгөн шувуу шиг
Ижий минь
Намайг хүлээж байгаа
Сар жилээр холдон одож
Сэтгэлийг нь сэмэлдэгтээ
Өршөөл гуйж
Сайхан...