Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Сохорсон өнөөдөр

бичсэн: ulaankaa, 2012-10-25, 18:09
Манангийн цаанаас бүртийх тэр нэгэн гэрэл
Маргааш гэж байдагт мөнхөд итгэн голойно
Яг одоо мэдэрч байгаа миний сэтгэлийн шаналал шиг

Оньсого шиг ирээдүйдээ шоглогдсон янзаараа
Мартамгүй мэт санагдах өнөөдөртөө
Үүрд чөдөрлөгдмөөр

Тэрэгний дугуй мэт зогсоож болдог бол
Тийм нэг дүрсгүй цаг хугацааг зогсоохсон
Солонго шиг бас өнгөөр будаад
Сохорсон өнөөдөртэйгээ хамт хайрлахсан


...

Чиний чимээг санасаар...

бичсэн: ulaankaa, 2012-10-20, 20:58
     Амьдрал тэр чигээрээ дуу чэмээгээр дүүрэн. Таньдаг танидаггүй мэддэг мэддэггүй олон дуу чимээ. Миний яг одоо хамгийн их хүсэж байгаа чимээ бол Цасны чимээ. Өвлийн шөнө сар битүүхэн хүрээлээд л...Өглөө болход нар чимээ сураггүй...харин хөвсгөр цагаахан цасан яг л хүүхэд насны минь цагийн үнэрийг өөртөө тээсээр намайг угтдагсан.
тиймээ би тэр л үнэрт маш их дуртай. Яг одоо  би харьд оршин байна. энд ямар ч үнэр алга. цасны ч нарны ч....
      Сэтгэл минь шимширнэ...тиймээ үнэнээсээ. Санаж ганихарсан чимээ....бас хүсэж хүлээн тарчилсан чимээ өөрийн минь үнэн зүрхний үнэртэй холилдон цонхигор ...

нартай ч ойр сартай ч ойр

бичсэн: ulaankaa, 2012-10-16, 17:43
Үүлнээс дээр
Хөөрөн хөвөн амьдрахсан
Үргэлж тэнд нартай байдаг болхоор
Би дуртай

Үдэш болсон ч
Үргэлж тэндээ жигүүрлэн
Үйзэн хөх тэнгэрийн
Харанхуйн дагинатай болзохсон

Нартай ч ойр
Сартай ч ойр
Ододтой ч ойр
Орчлон ертөнцийн
Гариг бүхэнтэй хөрш
Тэр зүг одоод удаж байгаа
Аавтайгаа ч ойр
Тийм нэг сайхнаар оршихсон


Миний хуудас

бичсэн: ulaankaa, 2012-10-06, 01:30
Хором тутам эргэх
Амьдралыхаа хуудсанд л
Гагцхүү үнэнчээр
Үг бүрээ шивнэнэм

Шарлан хуучирсан
Хуудас бүрээ
Зүрхнийхээ нугалаасанд нандигнанам

Ирж буцан эргэлдэх
Өдөр хоногийг
Өнөөх л хуудсандаа
Үнэнээр үдэн шингээнэм

Эвийлж хайрлан оршдог
Хүн сэтгэлийг
Онгон чигээр нь
Тэрхүү хуудсандаа дархалнам

Хором тутам эргэлдэх
Амьдралыхаа хуудсанд л
Хоосон түнэр харанхуй
Бас хуурамч инээмсэглэлийг
Хэзээ ч багтаахгүй гэж хичээнэм

...

Мөнхөд тэврэлдэхийг л хүснэм

бичсэн: ulaankaa, 2012-09-13, 17:38
Тэмтэрч үзэхсэн
Тэнгэрийн тэр өнгийг
Ямархан янагхан бас цэмцгэхрхэн гээч

Үүлэн сүүдэр түүн дээр тусдаггүй болхоор
Үнэндээ тэр онгон мэт

Торгомсог хөнжил болгон хэдрэхсэн
Эрхэмсэг төрхийг нь мэдэрсэндээ
Тэнгэрийн өнгийг бусдад үзүүлэх гэж
Цонхигор царайгаа бусдаас нууж
Толгойноосоо гивлүүр болгон зүүхсэн

Хэрвээ тэр  миний
Тэнгэрийн өнгөтэй
Даашинз байсан бол
Хормойгоо би хэзээ ч сөхөхгүй
Хоёр хөлөө ч бас хазгай гишгэхгүй

Яагаад гэвэл би
Гүн дурласан тэнгэрт
Янагхан тэр өнгийн даашинзтай
Мөнхөд тэврэлдэхийг л хүснэм


...

Илүүгээс илүү инээмтгий санагдлаа

бичсэн: ulaankaa, 2012-09-12, 23:35
Өнгөрсөн үе шиг минь бас ирж буй ирээдүй шиг минь уртаас урт өдөр өндөрлөх дөхнөм. Намрын нарны цацраг надаас хөгшин мөртлөө илүүгээс илүү инээмтгий мэт санагдлаа. Даашинзний хормойноос зүүгдсэн зуны сүүлчийн цэцэгс даарсандаа шаргал навчиснаас өнгө дорой харагдлаа. Өвлийн эцэнхий бээрэнги нар шиг өөрөө би эрч хүч инээмсэглэл бүхнээ чамд дайгаад явуулчихжээ алтанхан намрын шаргалхан өдөр минь. Чи яг л надаас хийссэн навчис шиг байлаа ...

Яаг үнэндээ

бичсэн: ulaankaa, 2012-09-11, 16:40
     Яаг үнэндээ ойрд миний амьдралд юу тохиолдоод байгааг өөрөө ч ялгаж салгаж ойлгохоо байлаа.
Өнгөрсөн бас өнөөдөртөө минийх биш хүний амьдрал мэт хандаж байгаагаа тоохоо ч болисон шиг...
Гэнэт зураг нь солигддог ил захидалтай өөрийгөө зүйрлэмээр санагдав.
Өнгөгүй ойрын энэ өдрүүдийг биш үнэн үгүй болсон өөрийгөө үзэн ядмаар бас санагдав.
Солиотой бас соронз шиг энэ өдрүүдэд би хутганы билүү шиг идэгдсээр.

...

залуу насны симфони

бичсэн: ulaankaa, 2012-09-07, 18:16

Би тэнгэр гэдэг амрагтай

бичсэн: ulaankaa, 2012-08-17, 09:31

Би тэнгэр гэдэг амрагтай

Тэр үргэлж үүлээр

Уран зураг зурдаг

Болзооныхоо товыг тэр надад

Салхиар дамжуулж хэлдэг

Бороо гэдэг хөшиг

Бидний учирлаар нээгддэг

Хардхаараа тэр хатуу

Хар биш гал шиг өнгөтэй

Аянга цахилуулж

Намайг хармалдаг

Би тэнгэр гэдэг амрагтай

Тэр удахгүй надад

Цас гэдэг бэлэг өгнө


Зүрхтэй бас зүүдтэй хий үзэгдэл

бичсэн: ulaankaa, 2012-08-13, 18:37
Би
Аниргүйг олж хардаг
Нэг цагаан нүдтэй
Амьдралыг сонсдог
Нэг улаан чихтэй
Бүгээн хийгээд бүрхэг
Ямар ч өнгөгүй чимээтэй
     Хэзээ ч уйддагүй
     Хэнээс ч айдаггүй
     Хэлхэж холбогддог
     Хэдэн үгтэй
Инээдгүй бас
Нулимасгүй
Энэ ертөнцөд ирсэн
Зүрхтэй
Бас зүүдтэй
Хий үзэгдэл