Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Итгэдэг

бичсэн: ulaankaa, 2012-12-24, 10:59

Надад байгаа бүхэн

Чамд байгаа гэдэгт итгэдэг

Миний мэдэрдэг бүхнийг

Чи ч бас мэдэрдэгт итгэдэг

Чиний өгсөн бүхэн

Надаас арилахгүйд итгэдэг

Миний өгсөн бүхэн

Зүрхнээс чинь урсахгүйд итгэдэг

Би чамд итгэдэг


Би ганцаараа байдаг

бичсэн: ulaankaa, 2012-12-01, 10:41
 Зүрх сэтгэлд минь

Үргэлж дайн болж байдаг

Зүгээр байж чададгүй

Тэр үед би бичдэг

Зүрхэлж би бусдыг

Тэр дайнд оролцуулдаггүй

Зүс ч үгүй ялагч ч үгүй

Тэнд зөвхөн

Би ганцаараа

Өөртэйгээ дайтдаг

Бүгд уйлдаг

бичсэн: ulaankaa, 2012-11-29, 09:29
  

Энэ хоёр хөл

Бүдрэх тоолонд

Ижийн минь сэтгэл шаналдаг

 

Ижийн минь сэтгэл

Шаналах тоолонд

Өвс ногоо үүл ус чулуу бүгд уйлдаг

 

Миний бодлын алдаанд

Ижий минь шаналахыг

Миний хөлийн бүдрээнд

Дэлхий ээж минь уйлахыг

Үзэхийг мэдрэхийг хүсэхгүй

Хүсэхгүй байна би 

Олон зантай

бичсэн: ulaankaa, 2012-11-29, 07:59
 Орчлон хорвоо өөрөө олон зантай

Зарим газраа цас мөсөөр хучин

Таг дуугүй дүлий болгон хөлдөөчихөөд

 

Ондоо нэг газраа бороогоор цутган

Усан нүд болгож урсган

Өдөр  шөнөгүй уйлуулаад

 

Орчлон хорвоо надаас ч илүү

Олон зантай 

Тэгш хазгай зам

бичсэн: ulaankaa, 2012-11-15, 00:25
Тэнгэрийн дор би
Нартай ч хамт сартай ч хамт оршин байдаг
Тэгш хазгай зам
Наранд ч биш саранд ч биш
Надад л байдаг

Дуусгаж болдоггүй
Дуурсаж зүрхэлдэггүй
Он жилүүд явсаар л
Дутуу биш
Гүйцэд биш амьдралд
Зүрхтэйгээ хамт өтөлсөөр

Хөхөө хаачдагийг мартчихсан

бичсэн: ulaankaa, 2012-11-15, 00:09

Намар намрын сүүлч яг л

Хаврын эхлэл шиг байхад

Нарны цацрагийг шүүрэх гэж оролддог

Би дэндүү цагаахан байж

          Өвөл зуны хооронд

          Хөхөө хаачдагийг мартчихсан

Өнөөдрийн энэ амьдралдаа

Би дэндүү шөнө шиг болчихож

Өөрөөсөө урт түмэн хүслийг

Нүцгэн биенээсээ нэхээд

Өргөл барьцтай бодол санаандаа

Би дэндүү үрэлгэн ханднам

 

          Нялхын сэвлэгээс минь

          Ширхэг ч үс одоо үлдээгүй

          Нярайн төрхөөс минь

          Үнэр ч үгүй юу ч үгүй

Хонгорхон даахьны минь зөөлөн

Аавтай минь хамт ууланд заларсан

Хонгондоо хөхтэй бяцхан дүрс минь

Ээжийн минь энгэрт л хадгалагдан байгаа

 

        ...

Би "тэнэмэл"

бичсэн: ulaankaa, 2012-11-11, 22:58
Зөн совин нь тэнэмэл
Өөрөө түүндээ төөрдөггүй

Зорилго хүсэл нь тэнэмэл
Өөрөө түүндээ түүртдэггүй

Зүүд нь ч бас тэнэмэл
Өөрөө түүндээ итгэдэг

Зүрх нь хүртэл тэнэмэл
Өөрөө түүнийгээ анзаараагүй

Сэтгэлгээ маань хүртэл
Тэртээх тэнгэрийн заагаар
Үргэлж тэнэж байхад
Сэтгэл зүрх минь ч бас
Тэнэмэл байхгүй яах юм бэ

Хагархай зүрхтэй өөрийгөө...

бичсэн: ulaankaa, 2012-11-02, 22:58

Аяа би өөрийгөө гунигийн эзэн гэдэгт бүрэн итгэнэм

Алсаас биш сэтгэлээс минь тэр надруу од адил харвадаг

Харанхуйн дунд өвдгөө тэврэн санаашран суугаа

Хагархай зүрхтэй өөрийгөө би зүүдэндээ хүртэл хардаг

 

Өчиггүйгээр өөртөө ял оноомоор

Өргөн талд цор ганцаархнаа орилмоор

Гуниглалын цэцэрлэг байвал

Тэнд нь очоод хөшөө болмоор

Гуравхан үгийг хэлчихээд

Сүүлчийн удаа гуниглачихаад

Диваажингийн зүгт нь хөөрмөөр


...

Үггүй жавар

бичсэн: ulaankaa, 2012-11-02, 20:29

Нүүр нүдгүй хайрамтуулах
Үг үгүй жавар
Нүднээс гарнаас хөлнөөс
Хайрах биш хайрлах мэт...

Түүний цаана хуурмаг нуугдаагүй
Түм түмэн шаналал хураагүй...

Хамгийн сүүлчийн хүслээ
Анхны цасанд шивнэсэн
Ахиад тэр цас над дээр унахгүй
Түүнээс үлдсэн өвөл л
Түүдэг шиг
Асаж ядан унтарч ядан
Цээжин дотроос төөнөх...

Үг үгүй жавар
Урууланд шингэсэн
Тэрний минь төрхийг
Арилгах гэж хичээн хайрах мэт...

...

Хаврын яргуй шиг янагхан минь

бичсэн: ulaankaa, 2012-10-31, 19:22
Алсад одохгүй чамаас
Атгахан янаг зүрх
Чиний л дэргэд байна

Үдшийн сар шиг өглөө арилахгүй
Чиний л алганд үүрд төөнөнө

Нүднээс нулимас урсана...
Тогтож эргэж татрахгүй нь
Ундарга нь сэтгэлд чинь байгаа
Чи минь ч бас уйлж байгаа

Мартахгүй...маргааш дахиад л санана
Уйлхаа зогсохгүй...өглөө дахиад л ганцаардана
Чиний эзгүй анхны шөнө...
Аймшиг гуниг тээсэн хуучны галт тэрэг шиг

Чимээгүй дүнхийх сар
Надтай хамт чичрэхгүй...
Чи минь харин тэртээ
Надтай хамт чичрэн байгаа

Тиймээс бидний зүрх нэг
Тэнгэр биднийг хамтад нь тольдож байгаа
Хаврын яргуй шиг янагхан минь
Хайраа хуваалцсан хонгорхон минь


...