Таны сэтгэлд...
бичсэн: ulaankaa, 2015-03-17, 23:30
Эр хүн гэж
Юу юм бэ гэж үү?
Эр хүн гэдэг бол
Эмэгтэйчүүдийн цөхрөл
Эр хүн бол
Миний хязгаар
Тэд бол
Сэтгэл нь хайламтгай төмөр
Тэд бол
Сэрэл нь асамтгай
Ургамал
Эрчүүд гэж
Хэн юм бэ? гэж үү
Эрчүүд бол
Эмэгтэйчүүдийн зовлонд
Хүрч чадаагүй
Өөдөө шидсэн чулуу
Эрчүүд бол
Энэ орчлонд
Эмтэрч боломгүй
Хүн чулуу
Эр хүн гэж
Хэн байх ёстой юм? гэж үү
Эр хүн бол
Эмэгтэй хүний төлөө
Ундраад татардаг
Ус биш
Эр хүн бол
Эх хүний төлөө
Ургаад хагдардаг
Ургамал биш
Эр хүн бол
Хүүхэн хүний төлөө
Урсаад хатдаг
Нулимас биш
Эр хүн бол
Бүсгүй хүний төлөө
Ууршаад дуусдаг
Уур биш
Эр хүн бол
Дурласан эмийнхээ төлөө
Уугаад агсардаг
Сархад биш
Эр хү...
бичсэн: ulaankaa, 2015-03-10, 02:48
Ертөнц хэмээх Ертөнцийн тухай
Чи ч би ч дуулж хөгжөөж чадахгүй
Ертөнц хэмээх ертөнц нь
Чи ч би ч хуурч чадахгүй
Туйлын үнэнт ЕРТӨНЦ ЮМ
бичсэн: ulaankaa, 2015-03-05, 22:09
.jpg)
Бүх зүйл дуусахад
Би ч дуусна
Чи ч дуусна
Бидний дунд ямар үгс амьдарсаныг
Тэр үгс цэцэг болж дэлгэрсэнийг
Хэн ч мэдэж чадахгүй
Бүх зүйл дуусахад
Тэр цэцэг ч бас тасарна
Бүх зүйл эхэлэхэд
Газраас өндийсөн шигээ
Газартаа шингэнэ
Би ч мартана
Чи ч мартана
Бие биенээ мартахад
Бүх зүйл дуусна
бичсэн: ulaankaa, 2015-02-27, 18:40
Царцуу лааны гол
Дөл болон дөнгөж өндийхөд
Чамд би дурласан гэж
Өөрөө өөртөө итгүүлсэн
Тэмцэж өндийсөн дөл
Гэрэл гарган бадамлахад
Тэнэмэл итгэлтэй тэр дурлал
Тэнгэр өөд цоргиод жаргасан
Алгандаа атгасан
Аз эзээ үлээчихээд
Алгуурхан бөхсөөр
Лаа болон урссан
бичсэн: ulaankaa, 2015-02-27, 18:28
Миний хөл дор
Хүлцэнгүйгээр хайлах энэ цас
Маргааш дахин орохгүй хагдрах
Магадгүй сүүлчийн цас байх
Сэтгэлийн мухарт хургачихаад
Сэмээрхэн дотроос мэрэх
Тэнэмэл мэт бас төрмөл
Тэр нэг дурсамжийг
Маргааш ирэхгүйгээр
Одоогоороо дуусах
Магадгүй сүүлчийн удаа будрах
Энэ эцэнхий цастай хамт оршуулахсан
бичсэн: ulaankaa, 2015-02-09, 19:57
Нэг өглөө нүдээ нээхэд
Нар биш сар мандсан байсан
Нэрнээсээ бусдыг санахгүйгээр
Би сарны тухай л дуулсан
Олон хүн намайг
Орчлонг танисангүй гэж шоолсон
Орон доогуур минь шарлаж буй
Хэдэн дэвтэр минь л
Надтай хамт хөөрцөглөсөн
Нэг л шөнө нүдээ нээхэд
Сар биш нар мандсан байсан
Нэг биш олон өдөр
Тэнгэрийн өнгө өөрчлөгдөөгүй
Хугасалсан сархадтай хундаганаас минь
Эрвээхий гараад ниссэн
Хуруун дээр минь буугаад
Шар өнгөтэй болчихсон
Үсэн дунд минь шигдчихээд
Надаас элч эрсэн
Үргэж нисэх цочроогүйгээр
Үгэнд минь согтоод нисэхгүй байсан
Ганцаардлыг минь ангижрааж
Гурван хоног амьдарсан
Ганихарсан нүдийг нь ха...
бичсэн: ulaankaa, 2015-02-07, 18:20
.jpg)
Уйлсан нүдээ чамд харуулахгүй гээд
Нүдэн дээрээ нүд наагаад инээж очиход
Чи анзаараагүй
Тэр инээмсэгллээ улаанаар будаад
Тэнгэрээс доохнуур нисээд дахин очиход
Чи огт таниагүй
Нисгэж чадсан биеэ тачаалаар бүрээд
Нимгэхэн цагаан даашинзийг
Мөрөндөө тохоод өмнө чинь хөлбөрхөд
Чи бүр мартсан
Санааны чинь мухарт шатаа үлдээчихээд
Шалдан чигээрээ гараад явахад
Чаргууцалдсаар чи тэр шатаар бууж ирсэн
Уйлсан нүдээ чамаас нуухгүй гээд
Улайрсан дурлалдаа самуурсан чиний өмнө
Нүдийг минь анзаараагүй яг тэр эхлэл дээр
Нүцгэн биеэрээ би нулимас болон урссан
Чи чамайг санах
Би чамайг мартах
Чивчирсэн тэр мөчид
Би жинхнээсэ...
бичсэн: ulaankaa, 2015-01-25, 16:46

Тэнгэр хөхөрч
Газар харлахад
Хавар болно
Тэгээд би дараа нь
Намарын тухай дурсана
Газар цайрч
Тэнгэр дүлийрэхэд
Дахиад л өвөл болно
Ганц жил ард хоцорч
Би хүлээсээ тайлна
бичсэн: ulaankaa, 2015-01-09, 19:00
.jpg)
Өртөнцийн төгсгөлд ганцаараа очиход хүрвэл
Ерөөсөө би чиний ширхэг үсийг л олж авна
Тэр ширхэг үсэнд
Болзоогүй өнгөрөөсөн өдөр бүрийн тоог
Буцаж зүрхэнд шингээд чамд хүрч чадаагүй үг бүрийн утгыг
Хайрлаж гэж итгээгүй бодол бүрийнхээ бурууг
Хагацаж чадахгүй гэж өөртөө л хашгирсан гуйлт бүрээ
Харах зүрх хүрээгүй хулчгар харц бүхнээ
Хунгийн цувааг буцаж иргэтэл уянгалж нэг шивнэнэ
Хурын үүлийг задарч асгартал цоргиж бас шивнэнэ
Эхлэл төгсгөл нь ижилхэн шат шиг амьдралынхаа
Үнэн бүхнийг үгүйлж чамайг иртэл дахиад нэг шивнэнэ
Элэг зүрхэндээ үсийг чинь үнэртэй чинь хамт шингээгээд сүүлчийн удаа шивнэнэ http...
бичсэн: ulaankaa, 2015-01-08, 14:05
Балчирхан багахан насаа
Инээд хөөртэй нь
Эрх танхил зантайгаа
Чихрэнд зүрхээ өгдөг
Солонго шиг
Хөөрөх ааштай нь
Сэргэлэн дүрсгүй
Усны шаргиа шиг
Сонирхолтойгоо
Тэр намрын цэцэгстэй хамт
Навчин дунд нуугаад
Тэгээд хавар нь
Авах гэтэл
Тэрхэн миний
Нууц нуувчинд
Бороо ерөөсөө ороогүй