Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Чамд шунав

бичсэн: ulaankaa, 2015-05-09, 15:04
 
11259137_939635936067423_349113907_o


Өөрөөс минь өөр хэн ч мэдэхгүй чиний төлөө
Өр сэтгэлд буй зүрхийг умартан шуналтав

Өнгөнөөс өөр үзэсгэлэнгүй

бичсэн: ulaankaa, 2015-05-01, 15:18
1430465872 
Шувуу болон чамруу нисэх гэхээр
Далавчинд минь
Хавтас нь нимгэрч салбарсан
Хачин дэггүй үгстэй
Дурсамж
Зүүгдчихээд 
Нисгэхгүй нь 

Загас болон чамруу сэлэх гэхээр
Загалмайг минь
Өнгөнөөс өөр үзэсгэлэнгүй
Өөрийн гэсэн үнэргүй
Усан ургамал 
Таглачихаад
Сэлүүлэхгүй нь 

Эрвээхий болон Чамруу очих гэхээр
Замыг минь
Хачин хартай бодол
Хаврын салхинд хийсээд
Хад чулуутай харшин
Гал болон түймэрдээд
Явуулахгүй нь

Адуу болон чамруу давхих гэхээр
Хүсэл, зүрхийг минь 
Хөлтэй минь хамт чөдөрлөсөн
Аргамжаатай нэг л төрх
Араас минь уяад
Давхиулахгүй нь ээ


...

Эргэлдэнэ

бичсэн: ulaankaa, 2015-05-01, 14:59
Ирэн 
Буцан
Ирэн 
Буцан
Эргэлдэнэ!

Дэнгийн эрвээхий шиг

Энэ амьдрал чинь 
Шатаж дуусдаг тоглоом биш

Чамтай хамт шатаж хонох...

бичсэн: ulaankaa, 2015-04-22, 13:21

1429681886
 
Чамтай хамт шатаж, Бадамлаж хоносон тэр шөнө
Есөн давхар байшингийн хамгийн дээд давхарт би 
Цонхныхоо цаанаас гал болон дүрэлзэж
Өглөөний өнгийг хүлээн дутуу унтах болжморын биед
Өөрийн биеэ орхин  онгод болон шингэсэн

Чамтай хамт шатаж сэрсэн тэр өглөө
Бээрч хоноогүй миний онгодтой богширгоны жиргээг
Могой шиг гулсалдан
Зам дээр бөглөрөх моторт тэрэгний дуу ч дарж чадаагүй

Чамтай хамт шатаж хоносны маргааш 
Бие минь оюун санаагүй ажлын ширээний ард үхжиж
Харин тэр оюун санаа
Хаа сайгүй газар эрхсээр дуулан, дүүлэн нисэж байдаг

Чамтай хамт шатаж хонох бүрийд
Хэзээ ч сэмээргүй байдаг

ЗҮҮД минь
Чамтай хамт ...

Чи солонго бол

бичсэн: ulaankaa, 2015-04-18, 09:32
Хэрвээ чи солонго байсан бол
Уусан замхартал чинь 
Би чамайг
Нэг л удаа
Шуналтай ширтэнэ

Ерөөсөө л чи солонго бол

Дангинатал түгжсэн хаалганы цаана

бичсэн: ulaankaa, 2015-04-09, 16:06
 1378862_866832056722445_370914909233697345_n

ХЭН
Хэн над шиг 
Хөшгөө ч нээхгүйгээр гэрлээ ч асаахгүйгээр
Хөл нүцгэн тэгээд бас малгайгүйгээр лаагаа бариад
Бодол сэтгэлдээ уул ургуулаад бас цас оруулаад
Тэр уулаа ганцаараа... 
Цор ганцаарханаа 365 хоногт давж гарч чадах юм бэ
ХЭН Ч 
хэн ч чадахгүй

ХЭН
Хэн над шиг
Үүр цайхад, үдэш ирэхэд, үүрэглэх нойрондоо ч 
Өөртэйгөө зөвхөн өөртэйгөө ярьж
Дангинатал түгжсэн хаалганы цаана
Дурлалт залуугаа хүлээлгэчихээд
Дуу авиа ч, бөртийх гэрэл ч гаргахгүйгээр 
Зуун хоног зуун нэгэн шөнө хүлээлгэж чадах юм бэ
ХЭН Ч
Хэн ч чадахгүй 

ХЭН
Хэн над шиг
Ургаа мод, урсгал ус, дүлий чулууг 
Хүнээс илүүд үзчихээд 
Урсах нулимсаа ч, у...

Хүн байхаа болиод нар бол гэвэл

бичсэн: ulaankaa, 2015-04-09, 09:25
 10959846_831652946907023_8038839159461042526_n
Өглөө бүр 
Цуцахаа мэдэхгүй 
Нарны цацраг зүсэн 
Нэгэн шувуу 
Өндрөөс өндөрт хөөрдөг

Намар яваад 
Хавар ирэхдээ
Намайг тэр 
Мартаагүй байдаг 

Нүдээ ерөөсөө аньдаггүй
Миний өмчилсөн 
Нарны зүг
Нүгэл хилэнцгүй далавчаараа тэр
Хайр зуран эргэлддэг 

Чиний л далавч шиг би яаж
Сэтгэлээ цуцашгүй хөглөх вэ
Чиний л ирж буцах зам шиг би яаж
Амьдралд арилашгүй зам гаргах вэ


Өглөө бүр цуцахаа мэдэхгүй нар мандана
Өглөө бүр үүрэглэхгүйгээр 
Нэгэн шувуу хөөрнө

Хүн байхаа болиод нар бол гэвэл
Хүн байхаа болиод шувуу бол гэвэл

Чиний л төлөө би
Урдуураа үүл нүүлгэхгүй
Чиний л төлөө би 
Үүлэнд хөөгдөн бороонд норохгүй


https://www.youtub...

Бөөрөнд чинь наалдахгүйгээс

бичсэн: ulaankaa, 2015-04-04, 14:29
11034916_844704185601899_6185849975820779816_n
 Оосор бүч жолоогүйдээ углуургадаад
Орчлон хорвоог зүрхээрээ хүүлэн
Хэн нэгний төлөө үхэх тийм дурлал
Одоо үед хэн нэгэнд байгаа болов уу

Байхгүй дээ байхгүй

Багтахгүй гэсэн сэтгэлдээ 
Мөнгөнөөс бусдыг өрчихөөд
Бараг л сарнаас зүүгдээд 
Чам дээр гүйгээд очихоор
Тийм л богширго шиг явдалаар 
Тэнэгхэн би чамд дурласан 

Тэглээ гээд би яасан юм 

Тэвнэ залгиад сэтгэлээ зүхэх бодолтой ч
Тэвэрч гацхан үнсээд зүрхээ сугалах халууралтай ч
Бөөрөнд чинь наалдахгүйгээс хойш
Чулуунд даруулахаар гуниглалтай ч 
Бүлээн биеэ хөргөлгүй 
Дөрөв дахь хавартайгаа учирав даа

Хэн нэгний төлөө үхэх
Ганцаардал, гансрал, солиорол надад ба...

Хайр минь Хайрт минь

бичсэн: ulaankaa, 2015-04-01, 13:18
 1604457_806843246054660_1636552735354279286_n

Тэр өдөр тэгээд л дуусаагүй
Тэр дурсамж тэндээс огт арилаагүй

Нэг удаа асгараад татраагүй бороо
Миний дээрээс ороод чиний биеэр урссан

Ирэх буцах өдрүүдэд 
Ууршиж огт арилаагүй
Эрмэг хүсэлд эзэмдүүлсэн
Миний чиний энхрий харц

Хайрлаад дуусаагүй
Хагдарч бүр арилаагүй
Хэзээд ч дэлгэрэхэд бэлэн
Хэнзэрч, зүрхэнд зүүрмэглэх
ХАЙР минь ХАЙРТ минь

Чамайгаа хүлээхэд
Түмэн хавар
Мянган намар ч багадмаар 



...

Жинхэнэ хайр надаас гардаггүй

бичсэн: ulaankaa, 2015-03-18, 17:57
 1426673467
Хором, цаг, хугацаа, 
Жил жилийн газрын холд
Чилийж одсон ч
Жинхэнэ хайр 
Зүүдэнд иргэж ирдэг

Нар, Сар 
Олон олон
Олон удаа
Дахин дахин
Мандаж жаргасан ч
Жинхэнэ хайр
Зүрхэнд буцаж дэлбээлдэг

Жинхэнэ хайр
Түүнээс ирдэггүй
Жинхэнэ хайр
Надаас гардаггүй

Жинхэнэ хайр
Зүрхэнд нуугддаг
Жинхэнэ хайр
Зүүдэнд амьдардаг