Таны сэтгэлд...
бичсэн: ulaankaa, 2015-10-13, 14:11
Нүднээсээ би нүд урсгана
Нүдийг нь хараад
Цаашаа илүү хүсэж
Нүдэн дотор нь байгаа
Өөрийгөө олж харах гэж
Нүднээсээ би нүд урсгана
Нүднээсээ би нүд ургуулна
Сэтгэлийг нь хараад
Дахин шунаж
Сэтгэл дотор нь байгаа
Өөрийгөө олж таних гэж
Нүднээсээ би нүд ургуулна
бичсэн: ulaankaa, 2015-09-16, 18:45
ӨМСГӨЛДӨӨ ТҮҮРТЭН УУРСАХ
ӨР ДОТРОО УЛААН ЗҮРХТЭЙ ЧИНИЙ НАМАР
ӨӨРӨӨСӨӨ ӨӨР ЮУ Ч МЭДЭРДЭГГҮЙ
ӨРӨӨСГӨЛ СААРАЛ НҮДТЭЙ МИНИЙ НАМАР
ӨНГӨРСӨН ЖИЛ МАРТААД
ДАХИЖ ХЭЗЭЭЧ САНААГҮЙ
ӨСГИЙНИЙ ТОВШИЛТ ДАНГИНАСАН
МИНИЙ ЯВСАН ТЭР ЗАМ
ӨТӨНД ИДЭГДСЭН МОДНООС
ӨӨРӨӨ ТАСАРЧ УНАХ
АМЬСГАЛАА ДОТОГШООГОО ЗАЛГИХ
АНХНЫ ШАРЛАСАН НАВЧ
ЗУНЫГ ҮДЭН НАМРЫГ УГТСАН
ТЭР НАВЧ
ӨМЛИЙ ДОР МИНЬ УНАХДАА УЙЛААГҮЙ
ЗУРГАА ДОЛОО ТҮҮНЭЭС Ч ИХ УУЧИЛСАН
ЭНЭ ЗҮРХ
ӨНӨӨДӨР ДАХИАД Л УЧИРАХДАА УЙДААГҮЙ
...
бичсэн: ulaankaa, 2015-09-13, 18:56
Өндөр өсгийтдөө түүртэхгүйгээр чамруу тэмүүлэх усан намар
Өнөөдрөөс ургаад маргаашруу мөлхөж ургах унтаа ургамал
Нар жаргахад ганцаардлаа үргээх зүрхний эсрэг цохилт
Нас амтагдахад толинд улам дурлах миний хэмнэл
Цонхноос зүүсэн усан өнгөтэй урт хөшиг л
Цаг хугацааны ямар богиныг өглөө бүр надад шивнэдэг
Түлэх харцнаас түүртсэн миний цагаан даашинз
Түрүүлж хатаж хийсэх намрын навчсыг бас л үднэ...
бичсэн: ulaankaa, 2015-09-01, 16:27
Ээжийн хэвлийд бүрэлдэн
Эх дэлхийд унасан минь үнэн
Эргээд өд шиг хөнгөрч
Эрээн мяраангүй хязгааргүйд хөвөх минь үнэн
Өчигдөр надаас зугтан
Уулын цаагуур урссан нар
Өглөө улайсаар
Шингэж орсон тэр газраасаа
Ширэв татан гарч ирэх нь үнэн
Маргааш хийсэх навч
Өнөөдөр шарлах нь үнэн
Мартаж чадсангүй ээ гээд
Чи худлаа шаналсаар
Өд нь зулгарсан тахиа шиг
Хүрч ирэх нь үнэн
Ганцаардлыг минь үзэн ядсаар
Ганц ч шүлгийг минь ойлгоогүйдээ
Намайг л зөвхөн буруутгасаар
Насаа тоолон өөр бүсгүйн бэлхүүсээр тэвэрсээр
Өвгөрөх насруугаа цахилах чинь үнэн
Өглөөгүүр гуагласан хэрээ
Өдөр өдрийн туулж буй бүхнийг минь
Гурван зуун...
бичсэн: ulaankaa, 2015-08-29, 18:41

Заримдаа би өөрөө зүрх сэтгэлгүй болж байгаа мэт санагддаг. Хайрлахгүй бас догдлохгүй. Гэхдээ хайрлуулахыг, бас хайрлахыг хамгийн их хүснэ.
Ганцаардана.... газлуурах дөхнө. Зүрх сэтгэлээсээ өнгө, үүр, өр сэтгэл хайна. Эрэл мухардана. Эргээд л өнөөх гунигтай ганцаардмал нүдээ харна.
Юунаас ч үл зугатах атлаа юунд ч үл зүрхэлнэ. Түмэн хүний дунд эргэлдэх авч тархин дотроо өнөөх л ганцхан бодолтойгоо. Хүнгэнээд явдаг ч буцаад ирдэг галт тэрэг шиг би бас миний доторх хүн.
Ер нь заавал хэн нэгэн сэтгэлд байж, бас хэн нэгэнтэй амьдралыг туулах ёстой гэжх хэн хэлсэн юм бэ. Өнөөдрөөрөө ингээд ч ганца...
бичсэн: ulaankaa, 2015-08-17, 09:17
Шүхэр хийсгэсэн салхины үнэр
Гуниг үүрлүүлсэн борооны үнэр
Шөнөжин бэтгэрсэн сэтгэлийн үнэр
Шүүдэр буусан навчны үнэр...
Ямар ч үнэргүй чиний хүсэл...
бичсэн: ulaankaa, 2015-08-06, 09:35
Тэнэж хөөгдөж явсаар
Миний дээр задарсан
Тэмээ цагаан үүл....
бичсэн: ulaankaa, 2015-07-31, 19:34
Санаа алдахгүйгээр
Чиний зүг харвал
Салхи надаас
Үүл чамаас
БОРООНЫ тухай асууна
Санаа алдахгүйгээр
Чиний зүг харвал
Бороо миний нүднээс
Чиний тухай харж чадахгүй
Салхи чиний үснээс
Миний үнэрийг арилгаж чадахгүй
Санаа алдах бүрт минь
Бороо ордог
Бороо орох бүртээ
Чиний үлдээсэн гунигийг
Миний нүднээс угаадаг
Нүдээ угаалгах бүртээ
Чамайг шинээр хардаг
Нүцгэн үлдээгээд явдаг
Нүгэл хүсэлийг чинь
Ариусгадаг
Санаа алдахгүйгээр
Чиний зүг харвал
Бороо орохгүй
Бороо орохгүй бол
Би чамайг
Үргэлж шинээр
Харж чадахгүй...
бичсэн: ulaankaa, 2015-07-28, 16:56
Би тэнгэрээс зууран урсаж
Усан манан татуулан
Газарт шингэх гэж яаран буусан
Гал усан ширүүн бороо гэнэм
Би тэнэгээс зугатан
Тэртээ хязгааргүйд хөөрч
Газраас хөндийрөх гэсэн
Тэнгэр өөд тэмүүлэх
Ургаа улаан хад чулуу гэнэм
бичсэн: ulaankaa, 2015-07-21, 22:45

Би чамайг
Таньдаг болохгүй
Би чамайг бас
Таньдаггүй болохгүй
Чи намайг
Би чамайг
Төгс мэддэг болчихвол
Там диваажин хоёр
Чи биднээр дутна