Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Маргааш ирэхгүй байж мэдэх тоо

бичсэн: ulaankaa, 2015-12-02, 19:17
17058637894_e0914a0714

Үүлнээс би өөрийгөө олж харж чадахгүй
Үүл гэдэг юу ч үгүй хоосон

Үхэгсдийн ертөнцөд  би өөрийгөө олж танихгүй
Үхэл гэдэг бас л хоосон зүйл

Өнөөдрөөс би маргаашийг дурандаж чадахгүй
Маргааш гэдэг нь 
Магадгүй маргааш ирэхгүй байж мэдэх тоо

Өөрөөсөө би юуг ч гээж чадахгүй
Би гэдэг нь танихгүй нэгэн
Бас намайг удирддаг ухаантай эрхтэн

Үүл бол
Ус, цас, бороо
Бас амьдрал

Үхэл бол
Нулимас, гай, гавъяа
Бас амьдрал
 
Өнөөдөр бол
Би чи хэн нэгэн
Бас амьдрал 
...

Бүгээн саарал тагтаа

бичсэн: ulaankaa, 2015-11-23, 18:32
DSC_1277 
Бөртийх бараангүй цав цагаан цас...

Бүгээн саарал тагтаа хаана буух вэ

Үл ялиг бүлээн яндангийн хүрээг
Өвгөн хэрээ аль хэдийн эзэгнэжээ

Тавхайндаа юмтай хүн гэдэг амьтан 
Тав арав тав арав алхана


Тэр амьтаны тавхайны мөр 
Тэнгэрээс унах цасанд 
Тэгсхийгээд л дарагдчихна

Усыг тасалж 
Уулыг нураадаг энэ амьтан чинь 
Угтаа бол өчүүхэн төдий жижиг ажээ

Бөртийх бараангүй цав цагаан цас...

Бүгээн саарал тагтаа ч
Цагаан болж хувирав 

Хүн гэдэг өнөөх амьтан харин 
Хөлөө бага багаар зөөсөөр 
Нуувчин дороо орж явчихав

Төө хэр зайтай
Тэр жижигхэн мөрийг нь 
Том ширхэгтэй цас баллан лавссаар л...



...

Хүн моддын цэцэрлэг

бичсэн: ulaankaa, 2015-11-23, 11:23
12249751_1041183435912672_8088787917513020735_n
Хүн мод. 

Хүн хүнээсээ урган дэлгэрч, Хүн хүнээ үндэс болгон үлдээдэг. 
Хүн хүндээ шингэн, Хүн хүнээ услаж, Хүн хүнээрээ амьсгалдаг. 
Хүн хүнээ ороож, хүн хүнээ тойрон амьдардаг.
Хүн хүнээ тасдаж, хүн хүнээ өгөрүүлж бас үрслүүлдэг.

Амьдрал бол хүн моддын цэцэрлэг юм.

Аав минь амьд

бичсэн: ulaankaa, 2015-11-11, 17:23
88
ААВ МИНЬ АМЬД
Агь таана сайтай аргаамжааны газарт
Морио уях гэж яваад л буцаж ирээгүй байгаа

Тэгээд тэнд өвөөтэй уулзаад 
Тэн тэн ачаатай жингийн цуваа шиг
Тэртээд одсон олон олон он жилд ууссан 
Амьдралынхаа агшин бүрийг....

Намайг хорвоод хэрхэн ирснийг 
Намхан бор толгодын дунд хэрхэн хөлд орсоныг 
Нэгд нэггүй хүүрнээд...

Алаг уулсаа ороон
Алтан нар хичнээн мандаж 
Хичнээн жаргаж байгааг ч
Ажирах завгүй завилан суугаа 

ААВ МИНЬ АМЬД


...

Дотогшоогоо хөлчүүрхэх би дуртай

бичсэн: ulaankaa, 2015-11-03, 16:33
12200549_1033445480019801_2057260411_n
Гадаа бүрхэг байхад би дуртай
Ганцхан ялаа бээрэн байхыг удаанаар харах би дуртай
Олон хүнтэй уушийн газарруу
Орь ганцаараа орж суугаад 
Ганцхан зүгт галзуу мэт ширтэн
Гар гэж хөөтөл нь дотогшоогоо хөлчүүрхэх би дуртай

Нар мандаж гэгээ ихэсэх тусам
Ганцаардалдаа улам илүү шунаж
Хөшгөө таг битүүлж харанхуйлаад 
Хөшсөн мэт өдөржин хөнжилдөө хэвтэх дуртай

Дурлаж явсан хайрлаж явсан залуу
Дурандах мэт өөдөөс ширтэн алхахад нь 
Нүдээ зөвхөн газарруу шигтгээд 
Нүүрэндээ баг зүүсэн карнавалын бүжигчин шиг
Үг гээх байтугай харах ч хүсэлгүйгээр 
Өнгөрч одоод алсран одох би дуртай

Таних танихгүй олон харцанд
Тасдуулах м...

Шороо дарсан он цаг дээр

бичсэн: ulaankaa, 2015-10-29, 18:06
426987
Зунгаарсан хуучирсан, шороо дарсан он цаг дээр 
Зуны, цэцэгсийн, борооны үнэр шингэсэн шаахай хэвтэнэ
Он цагаа элээж дуусаагүй хаягдсан тэр шаахайны өсгийнөөс
Одоо дахин хэзээ ч өндийхгүй тэрний сүнс чаргууцалдана

Тамхины эхүүн үнэр , тасалгааны хөгцөрсөн хана л
Одоо хажуунаас минь цагны зүү шиг түшин байхад
Амьдрал чи намайг...
Оргилуун хөөс нь цахарч дууссан
Ааги нь гарсан бүлээн дарс шиг
Асгарч урсгасаар 
Хуучирсан он цагийн хуйларсан тоос шиг дарах юм

 ...

Цоожтой зүрх сэтгэл

бичсэн: ulaankaa, 2015-10-26, 18:07
1445854561 
Цонхны наадах түшлэгтэй сандал дээр 
Цоожтой зүрх сэтгэл шөнөжин гиюүрнэ
Бороо цасных нь мэдэхгүй цонх даган 
Бодлыг угаах мэт урсах тэр усыг л гөлөрнө

Тэнэмэл цагираган сар хар үүлэнд халхлагдаад 
Тэвчээргүй миний хүсэл энэ цонхонд дүүжлэгдээд
Маргаашийг хүлээх  мянган шөнийн гэсгээлтээс
Манартлаа дарс шимж л ухаанаа умартан амьд гарна 
...

Оршуулгаруу нь хийсгэчихсэн

бичсэн: ulaankaa, 2015-10-26, 17:01
1445851546

Үзэгдээгүй өнгөрсөн
Учирал байсан
Өчигдөрөөс хэн ч
Ширхэг үс ч олж  чадахгүй 
Айгаагүй учрал,
Алсгалаагүй уулзалтаас 
Салхинд хийсэж одсон
Үгсийн үзүүрийг ч
Хэн ч олж сонсохгүй

Сайныг нь 
Өөртөө хамааруулж
Зүрхээ сохлоогүй 
Саарыг нь тунгааж
Өрцнөөсөө зулгаах
Хүсэл ч төрөөгүй

Зугатааж уруулаа
Тэр нэгнээс нуугаагүй
Зуурдхан учираад одох
Хүсэл байсанд ч
Гайхаагүй  

Хэний ч сэтгэлийг
 Ураагүй
Зөрүүд
Бас зөнгөөрөө
Дурлал бас учрал байсан

 Хэнийг ч төгсгөлд
 Хөтлөж хүргээгүй
Зоргоороо
Бас тачаалд шатаад дууссан 
 Бардамнал бас Бадамлал байсан

Одоо харин надад 
Нүгэл тулгаад хэрэггүй
Орноосоо сэгсэрч үргээгээд
Оршуулгару...

ЭР ХҮН ЧИ НАД ДЭЭР ИРНЭ

бичсэн: ulaankaa, 2015-10-19, 17:31
 1445247102
Ирнэ чи надад ирнэ
Ганцаардсан өдөр бүрийн минь тоогоор 
Одод шиг хязгааргүй 
Одод шиг мөнхөд хамт орших ханьсал тээсээр чи над дээр ирнэ

Ирнэ чи над дээр ирнэ 
Мөрөөдсөн дүрслэл, зураглал, дүр төрхийг амилуулах гэж
Үлгэрийн ханхүүгийн дүрээр, үхэшгүй баатарын дүрээр, 
Үгүй болохгүй бас хаяж орхихгүй
Мөнхийн бат уул, цайз, урлагийн хан тэнгэрийн дүрээр чи над дээр ирнэ 

Ирнэ чи над дээр ирнэ 
Инээгээгүй мөч бүрийн минь хорыг гаргах гэж 
Мөнхийн ус шиг хайрыг зүрхэндээ хундагалан 
Мөнгөн цагаан сар шиг гэрэл гэгээ үүрсээр 
Анх удаа мандаад дахиж хэзээ ч жаргахгүй
Алтан нарыг сэтгэлдээ мандуулсаар 
Тэнгэрт б...

Дахиж би амилахгүй

бичсэн: ulaankaa, 2015-10-14, 12:25
 
 
Байна уу гэж битгий асуу 
Өөрөө би байгаа ч
Өр дотор минь хэн ч байхгүй 
Өмнө байсан шигээ
Хэний ч төлөө оршихгүй

Намайг  үгүй хийсэн 
Намрын навчистай хамт хийсгэсэн
Анхны цасны сургаар 
Сүүлчийн бороо шиг урсгасан 
Ахин хэн ч  намайг
Намар шиг гундахыг
намар хатахыг 
Намар шиг хийсэхийг
Намар шиг хоосрохыг харахгүй 

Амьд уу гэж битгий асуу
Амьсгал минь 
Хэний ч  төлөө биш болосон болохоор
Ахиж өөдөөс минь
Хэн ч ширтээд  
Би амилахгүй 




...