Таны сэтгэлд...
бичсэн: ulaankaa, 2016-02-25, 12:25
.jpg)
Чиний дуу чимээнээс
Чиний сүр хүчээс
Чиний энэрэнгүй уужим ажин түжингээс
Чиний эрхшээлгүй хүчит давалгаанаас
Аяглал сэтгэл хөдлөлийг
Аз жаргал өчүүхэн хоосноос эхлэлтэйг
Амирлангуй хайр Хүсэл тачаалыг
Аяа бас өөрийнхөө тухай үнэн мөнийг олж мэдрэв би
2016,02,23, Номхон далайн эрэг.
бичсэн: ulaankaa, 2016-02-04, 18:46
Намрын өдрүүд
Над дээр ирж буцах тоо олширох тусам
Намхан болсон ижий минь
Үрчлээндээ ундууцах тусам
Нар өвлөөс зуны хооронд
Илч гэрлээ уртасгаж бас богиносгох тусам
Надаас зарим хүмүүс холдож
Зарим хүмүүс танил болох тусам
Зулай гишгэсэн ах нарын минь
Үс нь халцарах тусам
Зураггүй будаггүй сэтгэлүүд
Алсран одох тусам
Үүрийн таван цагт
Утсанд ирдэг байсан
Уртаас урт
Санаж бэтгэрсэн зурвас
Ховордох тусам
Удмаа биднээр хэлхээд
Улаан дөл болон харвасан
Өвгөд эмгэдийн тухай
Үр хойчдоо
Үлгэр мэт хүүрнэх тэр мөч ойртох тусам
Бодол бүхэн нэг л учирт зангилагдан чангарч
Нулимас холдож, дотогшоогоо илүү чийгшиж...
бичсэн: ulaankaa, 2016-02-03, 17:24
Дурсамж бүхэн
Нүгэл болдог юм бол
Дурлал бүхэн алдаа
Болдог юм бол
Зуурч хольсон
Олон өнгийн
Будаг шиг орчлонд
Хүн байгаад яах юм
Зүрх суулгуулсан
Төмөр биш дээ ямар
бичсэн: ulaankaa, 2016-01-25, 12:32
Тэнд чамайг байгаa гэсэн...
Тэмүүлсээр очиход
Тэнгэрийн хаяа улайгаад
Юу ч үгүй хоосон...
Хүслэнт чи минь
Нар болоод жаргачихаж
бичсэн: ulaankaa, 2016-01-24, 12:12

Cурингийн минь зүүнтээх
Tэнгэрийн хаяагаар
Cүрэг хун зэллэн ниснэ
Уян хүзүү уран далавч нь
Хэрхэн суналзахыг ажиглан
Удаанаас удаан ширтэн зогсов
Суурингийн минь баруунтаа наран жаргахад
Cүрэг хун
Cул асгарсан гэзэг шиг
Сульдаа цагаан үүлс болон хувирав
Үүлс сунан нүүсээр
Үлэг гүрвэл шиг болж ахуйд
Үнэгэн харанхуй
Сууринг минь бүрхэх..,
Сүрэг хунгийн зэллээг
Сэтгэлээсээ эрэн гэртээ ороход
Сүүмгэр лааны гэрэлд
Ижий минь суугаа харагдав...
бичсэн: ulaankaa, 2016-01-12, 16:02
Чи бол ҮҮРДИЙН гэдэгт ордог Ү үсэг биш
Чи бол зуурдын гэдэгт ордог З үсэг
Чи сэтгэл гэдэгт ордог С үсэг биш
Чи зүрх гэдэгт ордог З үсэг
Чи байшин гэдэгт ордог Б үсэг биш
Чи зам гэдэгт ордог З үсэг
Чи амьдрал гэдэгт ордог А үсэг биш
Чи зураг гэдэгт ордог З үсэг
Чи хайр гэдэгт ордог Х үсэг биш
Чи зун гэдэгт ордог З үсэг
Чи би гэдэгт ордог Б үсэг биш
Чи замнал гэдэгт ордог З үсэг
Чи үүрд биш
ЗУУРДААР учирсан
Чи сэтгэлд биш
ЗҮРХЭЭР шоглоод одсон
Чи байшинд үүрлээгүй
ЗАМААР шуураад сарнисан
Чи Амьдралын минь хуудасанд
ЗУРАГ л болж үлдсэн
Чамаас гарсан хайр
ЗУН шиг хагдраад дууссан
Чамд дурласан би
Замнал б...
бичсэн: ulaankaa, 2015-12-21, 17:57

Зөнгөөрөө сэрээд нүдээ нээхэд
Өвөл болсон байсан
Хүлээсэн тэр минь
Цасан хүн болчихоод хөдлөхгүй байхаар нь
Би буцаад унтсан
Зөөлөн салхины үнэрээр дахин сэрэхэд
Хавар болсон байсан
Хүлээсэн тэр минь
Хавсарга болчихоод хуйсганаад байхаар нь
Би бас л буцаад унтсан
Моддын шуугианд гурав дахь удаагаа сэрэхэд
Намар болсон байсан
Хүлээсэн тэр минь
Хатсан навчис болоод гунигтайгаар хийсэн одсон болохоор нь
Би дахиад л унтаж эхэлсэн
Өөрөө би харин зун байснаа мэдээгүй
Өвөл хавар намраар чамтай учирах тавилангүйг
АНЗААРААГҮЙ
Зунаараа би үүрд унтаад
Дахиж сэрээгүй
Зун гэж байдгыг чи ерөөсөө
МЭДЭЭГҮЙ ...
бичсэн: ulaankaa, 2015-12-16, 14:55
Уйлж чадахгүйгээр
Нулимас цоожлогдох
Уйтгарлаж болохгүйгээр
Гуниг хунгарлах
бичсэн: ulaankaa, 2015-12-08, 10:57
Би дэндүү мэдрэмжгүй
Бас дэндүү хайхрамжгүй
Би дэндүү хуучинсаг
Бас дэндүү уйтгартай
Би үсээ бусадтай ижилхэн болох гэж буддаг
Гэвч үс минь үргэлж дотошгоогоо ургаад
Будагтай өнгөө амархаан алдчихдаг
Би нүүрээ бусадтай адилхан болох гэж буддаг
Гэвч будаг маань дотоод хүнд минь ерөөсөө хүрэлцдэггүй
Ямар өнгийн хувцас моданд орж байгааг би ерөөсөө хайхардаггүй
Бүсгүйчүүд бүгд ижилхэн өнгийн хүрэмтэй болсоныг хараад л
Би ганцаараа өөр өнгийн хуучин хүрэмтэйгээ яваагаа сая л анзаардаг
Хэн ч биш бөөгнөрсөн хүмүүс
Аль хэдийн ХЭН нэгэн болсон хүний талаар
Шүднийхээ завсраар орсон хог шиг хамаагүй үг урсгахыг ...
бичсэн: ulaankaa, 2015-12-04, 01:28

Нүдээ анихаар нээгддэг
Зүүд гэдэг ертөнцөд
Нүв нүцгэн хүн нойрондоо
Намайг бас зүүдэлдэг байх
Сайнаар бас муугаар
Саармагхан шиг зүүдэлчихээд л
Мартчихдаг байх
Инээх уйлах хоёрын хооронд
Дутуу зүүдэлчихээд л
Сэрчихдэг байх
Нүдээ анихаар нээгддэг
Зүүд гэдэг ертөнц дахь
Хэн нэгний зүүднээс
Миний амьдрал бүтдэг байх