Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2013-08-12
Хорвоорд ирсэн өдөр
Хүн хэмээх агуа төрлийг олон төрж, гайхамшигт хорвоод мэндэлсэн тэр нэгэн гэгээн өдөр минь өнөөдөр ийнхүү тохиож байна. Инээж баясаж баярлахаас өөр аргагүй билээ би энэ өдөр. Учир нь би хүн болж төрсөнөөрөө тэнгэр, нар уул усыг харж, хайр, аз жаргал, нөхөрлөл, баяр бахдалыг мэдэрсэн шүү дээ.

Ээждээ баярлалаа. Ус уух хувь заяа бэлэглэсэнд тань, гоо үзэсгэлэнт бүсгүй заяанд төрүүлсэнд тань.
Алсын одруу харвасан аавдаа баярлалаа. Агуа нандин эрхэмсэг нэр овгоор тань овоглон дуудагдаж, үндэс мөчир тань болон үргэлжилэн ургах эрх олгосонд тань.
Ах эгчдээ баярлалаа. Өлмий дор тань зүүгдэн төрж, өр зүрхэний тань цэцэг мэт дэлбээлэх эрх олгосонд. Үргэлж та гурав минь намайг услаж байдаг.
Анд найз нөхөддөө баярлалаа. Хүний хорвоод хүн шиг амьдрах их үйлсийн минь замд үргэлж гэрэл болон гэрэлтэж, зүг чиг заагч луужин болж зөв чигрүү зааж байдагт тань.
 Баярлалаа. Бүгдэд нь баярлалаа. Нэрээр минь дуудаж, зүсээр минь таньдаг бүх хүнд баярлалаа.
Өчүүхэн миний зүгээс үгээр зүйрлэмгүй их сайн сайхныг хүсэе.

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax