Хүн шиг амьдрах юмсан
Бүтэн жил уулзаагүй ээж маань намайг ганц бие эр хүн шиг гэж дүгнээд амьдралд маань муу дүн тавиад нутагруугаа буцлаа. Өөрөөр юу ч гэж хэлж үглэж яншаагүй. Аргагүй шүү дээ. Ирээд долоохон хоноход нь ажил гэж хаяж яваад, оройтоод хүний охин үр шиг нэг ч өдөр гараас нь хөтлөөд яваагүй юм чинь. Бэлэн гоймон, кока колагаар өөрийгөө алаад ажлаа хийгээд суух яг энэ үед хүн шиг амьдрах юмсан, залхаж гүйцлээ гэдэг бодол л орж ирлээ.Дахин дахин бодогдсоор л байна. Ганц бие залуу насаараа гайхуулаад эрч хүчтэй зөвхөн ажиллаад л бай гэсэн хэн нэгэн эрхмийн хэлсэн тэр нэг үг гэнэт утгагүй санагдав. Ямар ч байсан энэ байдлаасаа уйдаад залхаад эхлэв. Цаашид яах ёстой маань тодорхой ч яг замаа олж алхаж чадахгүй байна. Муу авсан амьдралаасаа юуг олж харахаа ч мэдэхгүй нэг тийм зөнгөр болчихжээ.
Бичсэн: ulaankaa | цаг: 20:56 |
Өр зүрхэндээ өргөх өөрийн бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
хоёр тархи нийлээд, хорвоог нэг нүдээр харна гэдэг өөрөө их хэцүү төвөгтэй юм шиг ээ
Хоёр тархины нийлбэрээр хорвоог харах нь амьдралын утга бололтой..
Бичсэн: Чойрын Хүү
цаг: 11:22, 2013-07-17 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих