Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2013-05-17
Feeling hurt
 Сэтгэл өвтгөсөн өдөр байлаа. Яг одоо л хэн нэгэн зөвхөн намайг сонсоосой гэж маш их хүсэж байна. Сэтгэлээ онгойтол уйлмаар ч юм шиг. мэдэхгүй ээ. Ямар ч байсан сэтгэл өвдөөд байгааг л маш сайн мэдэрч байна. Хачин их гунигтай болчихлоо. Өөрөө өөрийгөө дээгүүрт бодох ямар ч сэжүүр олдсонгүй. Мэдэрч байгаа. Би өөрийгөө маш их ганцаардлам хүн гэдгээ цаг хугацаа өнгөрөх тусам маш их мэдэрч байгаа. Сэтгэлдээ маш том цоожтой. тэр нь бүр зэвэрчихсэн. санаандгүйгээр биш санаатайгаар түлхүүрийг нь гээчихсэн. Түлхүүрээ хаана хаяснаа мэдэж байгаа ч олохыг хүсэхгүй байгаа. хэн нэгэн олчихоод намайг эрж олоод өгөөсэй гэж боддог ч тэр цаг хугацаа ирэхгүй харин үр шимээр нь ганцаардаж гунигласаар. Магадгүй хэзээ ч ирэхгүй байх. тэр түлхүүр хэзээ ч хэн нэгэнд олдохгүй байх. Яагаад ч юм өнөөдөр өөрийгөө бүхнийг тэр чигт нь мартчихмаар тийм өдөр байлаа. Гэхдээ яг одоо. мартмаар эргээд юуг ч санахгүйгээр....
Сэтгэгдэл:


Надад ч энэ мэдрэмж их төрдөг юм. Гэхдээ энэ мэдрэмжиндээ дасаж илүү зожиг ч болж байх шиг. Гэхдээ тэр түлхүүрийг хамгийн цайлган сэтгэлтэй нэгэн олж ирнэ гэдэгт итгэсээр.......
Бичсэн: Чойрын Хүү цаг: 16:05, 2013-05-23 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax