Сонин бодол төрөв
Ажлаа хийгээд сууж байтал гэнэт нэг тийм сонин бодол төрөв. Хүний орчлонд анх төрхөд надад ямар мэдрэмж төрсөн бол гэж. Ээжийнхэээ ариун хэвлийгээс анх толгой маань цухуйж амьсгалсан анхны тэр агаар ямар байсан бол. Сэнгэнээд л явсан байх даа. Анх эмээгийнхээ гар дээр унахад эмээгийн маань алга ямар мэдрэмж төрүүлсэн бол. Их л дулаахан зөөлхөн байсан байх даа. Анх удаа хүмүүсийн тэр дундаа ээжийнхээ дууг сонсход чихэнд хэрхэн мэдрэгдсэн бол. Ээжийн минь ангир уураг ямар амттай байсан бол. Намайг угаасан ус биед минь хэрхэн мэдрэгдсэн бол. Нүдэнд минь анх харагдсан өвөөгийн минь гэрийн унь тооно ямраар харагдсан бол. Аав ээж минь ах эгч минь эмээ гээд л хайртай хүмүүс минь ямар харагдсан бол. уул ус цэцэг навч тэнгэр од нар сар хэрхэн мэдрэгдэж үзэгдээ бол. Гэнэт ийм сонин бодол төрөөд энэ бүх мэдрэмжийг яг одоо мэдрэх юмсан гэж хорхой төрөөд болдгүй ээ.
Бичсэн: ulaankaa | цаг: 15:06 |
Өр зүрхэндээ өргөх өөрийн бодол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдлийг устгасан: ulaankaa хэзээ: 2013-3-25
Бичсэн: Зочин
цаг: 03:31, 2013-03-10 | Холбоос | |
Өө ээжийн дулаан сайхан хэвлийгээс гарч ирэхэд бол аймар хэцүү л байсан байж таараа. Эмээгийн гар энэ тэр хатуу байсөөн. Би яг мэджийна. 

Сэтгэгдэл бичих
