Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-07-25
Гудамжинд үзүүлсэн нугаралтын үзүүлбэр

Би бодлоо...Дөнгөж саяхан гаднаас орж ирээд. Хэрвээ би спортод хүч сорьвол амжилт үзүүлээд байж магадгүй. Гэхдээ албан байгууллага анд нөхдийн хүрээнд л дээ. Улс орон тив дэлхий гэж худлаа хөөрөөд ч яахав. Мөн хэрвээ би спортын тамирчин байсан бол бэлтгэл сургуулилтаа зүгээр л гудамжинд хангачих юм байна дөө гэж.

Учир юу вэ гэхээр өдөр ширүүхэн орсон усан борооны үер гудамжаар тунан тогтжээ. Тэндээс энд, эндээс тэнд хүрэх замдаа нугарч, үсэрч харайж, сунаж, шпагети сууна гэдэг бил үү тэрүүгээр ч сунаж амжив. За тэгээд л саадтай харайлт, санаатай ус цацалтаас зугатаах, урт богинын харайлт гээд л. Ямар ч байсан сарвайж оочилгүй ирсэн болхоор амжилт амтагдаад л явчихсан.

Согтуу ах ус гатчиж цацаад өөдөөс агсраад ирэхээр нь бөөрөнцөг шидэлт түлхэлт гэдгийг нь ч хийгээд амжсан гэж байгаа. Зам дагаад ус тогтчихсон болхоор нь хашлага хашааг саадтай харайлтаар даваад саадан дундуур яваад гараад ирсэн. Шаварт суусан бол бас нөгөө бартаат замын спортот хүч сорих байлаа. ТҮК-ийхэн мэдвэл алуулсаан гэж.

Усан дунд тоосго тавьж гарц хийжээ. Тоосго хоорондын зай нилээн хол байсан болхоор уян хатан суналт гээд нөгөө хөнгөн атлетикт нь шалгуулчихав. Размер урттай хүн л тоосгоны шавийг тавьсан бололтой. Над мэтийн сунаад сунаад метр 61 тэй нөхдөд бол чанга аа чанга.

За тэгээл тэр хооронд чинь сунайлт гэдийлт агчирт нугаралт гээд л юу эсийг хийсэн гэхэв.

Би бодлоо хэрвээ би спортын хүн байсан бол бас ч хоосонгүй ээ.


Сэтгэгдэл:


iysh ghsg gsrwf gdj
Бичсэн: w58612 цаг: 11:42, 2014-05-03 | Холбоос | |


UKHTLEE INEELEE.YAG TIIM.YAG TIIM.
Бичсэн: GERELEE (зочин) цаг: 15:58, 2012-07-29 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax