Алхам тутамдаа мэдэрч байна. Амьдрал гэдэг чинь ямар сайхан харин хүн гэдэг чинь ямар аймаар амьтан болохыг. Юун яасан араатан махчин адгуус. Халдаж өвтгөхгүй, хоолыг нь булаагаагүй л бол адгуус амьтан хүн гээч ухамсарт амьтанд гай тарихгүй мөрөөрөө л байх. Байгалийн хуулиар адгуус адгуусаараа хооллох байгалийн хууль өөр хэрэг. Гэмгүй байгаа, жаргалтай байгаа, азтай байгаа нэгнээ хивж хэмхэж идэх нь хүн хүмээр ухамсарт амьтны үйлдэл. Аймаар гэдэг үгийг одоо л хэрэгдэмээр.
Жигүүрээ дэвж сурч байгаа ангаахай шиг л алхам алхмаар хүний зан ааш гэдэгт бүдэрч байна. Хаяа бүр нус нулимастайгаа холилдон байж тэр их муухай санаанаас айж бэргэшин гомдоллох. Инээгээд л өөдөөс тэвэрч байсан дотны гээд сэтгэлдээ дээдэлчихсэн байсан хүнээ инээдэг баг зүүсэн байсныг нь мэдэх ямар хэцүү гээч. Галд өмөрч байгаа торго шиг л сэтгэл өмрөөд. Хамгийн өрөвдөлтэй нь энэ сэтгэл тийм хуурамч санаанд нь итгэж чадахгүй бүр ч илүү тарчилах.
Хэн нэгэнд итгэж нөхөрлөж болохгүй ямар гээч аймаар болсон үе вэ. Яагаад ийм болоо вэ. Хэн буруутай юм бол. Нийгэм үү. Гэтэл нийгмийг чинь хүн бүтээдэг бус уу. Эсвэл долоовор хуруугаараа л бүхнийг удирддаг болсон их хөгжил үү. Мэдэхгүй юм даа.
Хаачисан юм бол оо тэр хүн чанар, хүнлэг ариун, тусархаг сэтгэл, шударга зан. Ямар гээч аймшигтай үед хүн болж ирээ вэ би. Яг л хорхоотой нэг шүд шиг тэр хүнлэг бус муу санаа хажуудхаа аажмаар идээд л. Өөрийх нь төлөө сайн зүйл хийвэл өнөөдөр тэгээд маргаашаас л буруу над дээр тусах. Заримдаа бүр хүнд гаргасан сайхан сэтгэлээ нуух. Болохгүй дээ тэр буруу замаар яваад байна хэлж яриач засаач гээд чаддаг нэгэнд хэлбэл хов зөөсөн, хүн муулсан хэрэгт унана. Эргээд намайг үзэн ядхаас нь айсандаа би биш гэж өмнө нь чичирнэ. Худлаа хэлсэндээ өөрөө өөртөө бухимдана. Сайхан сэтгэлээ аажим аажмаар булшилж дарсаар худал хуурмаг хоосон инээдэнд өөрөө уусах. Үнэнээ хэлээд өөрөө баатар шиг шударга байлаа гээд өрөөл нөгөөх маань ойлгохгүй. Өөрөө муу санадаг шигээ л бүхнийг тийм гэж бодно. Хүн хүнийг өөрийхөө зан чанар ухамсарын хэмжээгээр л хүлээж авч ойлгодог юм шиг ээ. Тэр хүн одоо л арай гэж өөрт нь сэтгэл гаргасныг маань ойлголоо гэхэд өөрийн минь сэтгэл тэр хүний төлөө дахин ноцож чадахгүй болчих юм. Сэтгэлээ нуугаад өөр шиг нь инээгээд багийг нь аваад зүүхийг зүрх минь зөвшөөрөч төвдөхгүй. Зам замаа хөөхийг хүснэ.
Ундарга үгүй л бол булаг бургилдаггүй шиг зүрх сэтгэл минь л хийж байгаа, хэлж байгаа, тусалж байгаа зүйлдээ тэмүүлж шингээгүй л бол зүгээр л нүдээ аниж байгаад гарыхаа үзүүрээр аливаад ханддаггүй нь энэ биений минь үнэн зан. сэтгэл л цаанаасаа хичээхгүй бол хэн нэгнийг хуурч аливаад өнгөц хандаж чаддаггүй. Тийм болхоороо л өөр хэн нэгэн надад хуурамч хандсаныг мэдхээрээ сэтгэлээр унана гэж жигтэйхэн. Тэр солонго шин занд нь өөрөө итгээд зүрх сэтгэлээ тавиад туучихсан байсан юм чинь яаж юу ч болоогүй юм шиг өнгөрөөх юм бэ. Энэ занг маань хүмүүс эмзэг гэж гоочилдог юм. Амьдрал үзээгүй гэж шоолдог юм. Гэнэн ухаан суудаггүй гэж тавладаг юм. Тийм байлаа гээд яах юм бэ? Тэвнэ шиг сэтгэл дотроо нуучихаад хүний сэтгэлрүү сүлбээд явах хэрэг үү. Гэгээрсэн дарь эх болоод ингээд бичээд байгаа юм биш ээ. Хүн хүндээ хүн шиг хандаж байгаасай, хүн хүнээ араатан шиг битгий хэмхээсэй идээсэй, хүн хүнийхээ сэтгэлийг сийчиж амьд сүг битгий болгоосой л гэж хүсдэг нэгэн.
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл бичих
