Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...
2012-03-25
Гүнж шиг танхил...

Хэзээ ч би

Хэнд ч

Бурхан шиг

Тушааж үзээгүй

Хязгаар үгүй сэтгэлт

Ээжээсээ л

Бүтэх бүтэхгүйг нэхдэг

 

Хэзээ ч би

Хэний ч өмнө

Гүнж шиг

Танхил байгаагүй

Хэмжээлшгүй төгөлдөр

Аавыхаа л өмнө

Хатан хаан шиг

Ихэмсэг байсан

 

Хэзээ ч би

Хэний ч өмнө

Боол шиг

Бөхөлзөж үзээгүй

Хорвоод ганц

Ээжийхээ л өмнө

Хамгийн дуулгавартай

Зарц нь байнам

 

Хэзээ ч би

Хэний ч төлөө

Сэтгэлээ эмтэлж үзээгүй

Хязгааргүйд одсон

Аавыхаа л өмнө

Хагас зүрхтэй

Хамгийн үнэнч

Мөргөлчин нь болж амьдарнам

 

Хэзээ ч би

Хэнийг ч

Аав ээж шигээ

Хайрлаж чадахгүй


Сэтгэгдэл:


uneheer goyo boljee nudnii nulims garchilaa..... chi mini mundag shuu baingiin unshigch demjigch chini shuu chamdaa amjilt husiye.
Бичсэн: sainaa (зочин) цаг: 00:05, 2012-04-19 | Холбоос | |


yamar goy
yamar goy shuleg ve avyastai yum aa
Бичсэн: Зочин цаг: 16:06, 2012-04-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax