Бүтэн алим шиг өнхөрмөөр байна...
Сэтгэл зүрхгүй хоосон бие
Надад заяахгүй яав даа
Сэм сэмхэн уйтгарлахгүй
Амар байхгүй юу
Үл ялиг зүйлд
Бодол санаагаар унахгүй
Үйзэн хөх тэнгэр шиг
Дүнхийн оршихгүй юу
Зүрхээ зүсэгдтэл
Хайрладаггүй байсан бол
Зүв зүгээр л
Энгийн хийсвэр оршихгүй юу
Зөн совиндоо
Эргэж найддаггүй байсан бол
Зөвхөн өнөөдөр оршихуйд
хөвөн нисэхгүй юу
Би хиймэл амгалан
Амьдармаар байна
Бүр юу ч бодолгүй
Бүтэн алим шиг
Өнхөрмөөр байна
2008.03.10
Бичсэн: ulaankaa | цаг: 23:35 |
Үгийн эвлүүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих
