Зүрх цохилно, Би исгэрнэ
Таны сэтгэлд...

Чиний мэдэх харанхуйд

бичсэн: ulaankaa, 2015-05-13, 18:17

1431512684

Чиний мэдэх харанхуйд
Миний мэдэх гэгээ бий
Чиний хүрэх хязгаарт
Миний хүссэн эхлэл бий 

Чи нар туссан хайлмал чулуу
Би бороонд угаагдсан Болор чулуу

Цоожиндоо түүртдэггүй миний хүсэл бүхний цаана
Чиний сохор сэтгэл үргэлж томоос томоор дүрэлзэн үнс болдог

Чиний мэдэхгүй харанхуйд
Миний гайхамшигт гэгээ бий


www.youtube.com/watch

Тань шиг хүү төрүүлчихээд

бичсэн: ulaankaa, 2015-05-09, 17:02
11116115_1635735773324263_964375700_n 

Ааваа
Хаана байгаа таны тэр газарт
Хэзээ ч юм хорвоогийн нэг л өдөр
Хун шувуу болон хошуу сунган очоод
Хүн болж дахин төрөхгүйгээр 
Хос хун болон тантай хамт мөнхөрнө

Ааваа
Хаяг ч үгүй, Хашааны дугаар ч үгүй
Хэнд ч хэлээгүй тэр газарыг чинь
Хэзээ нэгэн өдөр би хоосноос олж очоод
Байгаагүй өдөр бүрийн тань тоогоор
Борооны дусал цуглуулаад 
Тэр цугласан дусалаа
Нуур болгон мэлтэлзүүлнэ

Ааваа
Тэр нуурандаа би
Тантай хамт хөвнө
Тэгээд ээжийн тухай
Танд ярьж өгнө

Үс нь хэрхэн цайсныг
Өөрийг тань үгүйд
Дээлийх нь энгэр хэрхэн норж байсаныг
Миний нулимас ч бас зүрхийг нь 
Хичнээн ихээр цоолсоныг
Мөөм нь хэрхэн жижгэрч 
Таны...

Чамд шунав

бичсэн: ulaankaa, 2015-05-09, 15:04
 
11259137_939635936067423_349113907_o


Өөрөөс минь өөр хэн ч мэдэхгүй чиний төлөө
Өр сэтгэлд буй зүрхийг умартан шуналтав

Фрида Кало

бичсэн: ulaankaa, 2015-05-04, 16:36
1430729155
«Би уй гашуугаа живүүлж хаях гэсэн чинь энэ муухай юм нь сэлж чаддаг юм байна...» Фрида Кало
төрөл:
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

БИ

бичсэн: ulaankaa, 2015-05-02, 11:10

Заавал олж харах юм шүү

бичсэн: ulaankaa, 2015-05-01, 16:12
began_as_black_top_0 
Хаврын хуйсгануур салхинд хуйларч явсаар жил бүр л модод аль хэдийн ногоороод дэлгэрчихсэн үед нь гэнэт олж хардаг.
Харин одоо л, энэ хавар л зайрмагтаж, царцсан зангаа тогтоож хүлж байгаад нахиалан гөлөглөхийг нь олж харах юм шүү.
 Дагтаршиж зовнисон бодлууд хаврын хавсаргатай хамт хийсэг. Нарт мөрөөдлүүд минь л харин навчистай хамт дэлгэрэг.
...

Өнгөнөөс өөр үзэсгэлэнгүй

бичсэн: ulaankaa, 2015-05-01, 15:18
1430465872 
Шувуу болон чамруу нисэх гэхээр
Далавчинд минь
Хавтас нь нимгэрч салбарсан
Хачин дэггүй үгстэй
Дурсамж
Зүүгдчихээд 
Нисгэхгүй нь 

Загас болон чамруу сэлэх гэхээр
Загалмайг минь
Өнгөнөөс өөр үзэсгэлэнгүй
Өөрийн гэсэн үнэргүй
Усан ургамал 
Таглачихаад
Сэлүүлэхгүй нь 

Эрвээхий болон Чамруу очих гэхээр
Замыг минь
Хачин хартай бодол
Хаврын салхинд хийсээд
Хад чулуутай харшин
Гал болон түймэрдээд
Явуулахгүй нь

Адуу болон чамруу давхих гэхээр
Хүсэл, зүрхийг минь 
Хөлтэй минь хамт чөдөрлөсөн
Аргамжаатай нэг л төрх
Араас минь уяад
Давхиулахгүй нь ээ


...

Эргэлдэнэ

бичсэн: ulaankaa, 2015-05-01, 14:59
Ирэн 
Буцан
Ирэн 
Буцан
Эргэлдэнэ!

Дэнгийн эрвээхий шиг

Энэ амьдрал чинь 
Шатаж дуусдаг тоглоом биш

Шүршүүрийн хүйтэн ус хайрч, исгэсэн шарх хорсоход..

бичсэн: ulaankaa, 2015-04-30, 10:13
1430361769 
     Өөөрийгөө таньж мэдэхийн тулд хүнд ер нь хэдий хэмжээний цаг хугацаа хэрэгтэй юм бол. Хүнийг таньж мэдэхийг бодохын ч хэрэггүй юм байна. Мэдэх гэж бүр хичээх ч хэрэггүй. Яагаад гэвэл тэр хүн бол зөвхөн тэр л хүн. Тэр ч байтугай миний дотор байгаа, миний өөрийн мэдээгүй тэр нууц хүн бас л тэр л үл мэдэгдэх хүн. 

Хэн нэгэнд байгаа зан надад байхгүй гэж бодохын ч хэрэггүй аж. Тэр зан юугаар хэрхэн илрэх нь хамгийн сонин бас аймшигтай. Аймшигтай гэдэг нь бухимдал уур, цухал. 
Өөрийгөө таньхыг оролдов. Бас дүгнэхийг хичээв. Учир нь би гэдэг хүн чинь дотроо бөглөрөөд зүрх сэтгэлээ дүлийрүүлчихэж...

Чамтай хамт шатаж хонох...

бичсэн: ulaankaa, 2015-04-22, 13:21

1429681886
 
Чамтай хамт шатаж, Бадамлаж хоносон тэр шөнө
Есөн давхар байшингийн хамгийн дээд давхарт би 
Цонхныхоо цаанаас гал болон дүрэлзэж
Өглөөний өнгийг хүлээн дутуу унтах болжморын биед
Өөрийн биеэ орхин  онгод болон шингэсэн

Чамтай хамт шатаж сэрсэн тэр өглөө
Бээрч хоноогүй миний онгодтой богширгоны жиргээг
Могой шиг гулсалдан
Зам дээр бөглөрөх моторт тэрэгний дуу ч дарж чадаагүй

Чамтай хамт шатаж хоносны маргааш 
Бие минь оюун санаагүй ажлын ширээний ард үхжиж
Харин тэр оюун санаа
Хаа сайгүй газар эрхсээр дуулан, дүүлэн нисэж байдаг

Чамтай хамт шатаж хонох бүрийд
Хэзээ ч сэмээргүй байдаг

ЗҮҮД минь
Чамтай хамт ...